Тиктокчин бүсгүй бартерын аргаар ганц үсний хавчаарыг байшин болгож чаджээ

Өдгөө 30 настай Деми Скиппер (Demi Skipper) хэмээх бүсгүй өөрөөсөө сохор зоос ч гаргалгүйгээр нэг ширхэг үсний хавчаарыг бартерын аргаар бүхэл бүтэн байшин болгожээ. Тэрээр өнгөрсөн оны 5-р сард шинэ TikTok хаяг нээснийхээ дараа "Trade me" буюу "Надтай наймаалц" хэмээх төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд өдгөө 5 сая дагагчтай болж чаджээ. Деми үүнийхээ ачаар Теннеси мужид 80 мянган ам.долларын үнэтэй байшингийн эзэн болж чадсан юм. 

Тиктокчин бүсгүй бартерын аргаар ганц үсний хавчаарыг байшин болгож чаджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2006 онд Кайл Макдоналд хэмээх залуу мөн цахим орчинд бартер хийх замаар бичгийн хавчаарыг байшин болгож чадсан явдлаас Деми үлгэр авч ийм зүйл хийх болсон байна. 

Тэрээр Craigslist, eBay, Facebook зэрэг сайтуудад зар байршуулан өөрт байгаа зүйлийг бага багаар ахиулан солих хүмүүсийг хайсан бөгөөд наймаа бүрээ TikTok-оороо дамжуулан хүмүүст мэдэгдэж иржээ. 

Ингэж явсаар Деми нэг мэдэхэд гурван трактортой болсон аж. Үүнийг нь Chipotle сүлжээ ресторан анзаарч, тэдгээрийг нь "алдартны эрхийн карт"-аар солих санал тавьжээ. Ийм карт нь 50 хүртэлх хүнийг нэг удаадаа үнэгүй дайлах эрхтэй байдаг бөгөөд дунджаар 20 мянган ам.долларын үнэтэй аж. 

Деми зөв хүнээ олох юм бол ийм эрхийн картыг илүү өндөр үнэ хүргэн борлуулах боломжтойгоо ойлгосон учраас зөвшөөрөв. Тэгтэл удалгүй Канадын иргэн Алисса хэмээх бүсгүй Tesla-ийн нарны хавтан суурилуулсан аяллын чиргүүлээр түүнийг нь солих санал тавьжээ. 

Ийнхүү Деми 40 мянган ам.долларын үнэ бүхий аяллын чиргүүлийн эзэн болсон байна. 

Харамсалтай нь Канадаас АНУ-руу тээврийн хэрэгсэл шилжүүлэхийн тулд тэрээр хэдэн долоо хоногийн турш бичиг цаастай зууралдсаны дээр бага сага засвар хийлгэсэн гэнэ.

Тэгтэл Теннеси мужид амьдардаг нэгэн эмэгтэй Демитэй холбогдож аль эртнээс өөрийг нь дагаж байсан бөгөөд яг таарах байшингаар чиргүүлийг нь солихыг хүсч байгаагаа хэлсэн байна. 

Сан Франциско хотод байр түрээслэн амьдардаг бүсгүй ийнхүү нөхрийн хамт Теннеси мужид өөрсдийн гэсэн орон гэртэй болж чаджээ. 

Хосууд мөрөөдлийг нь биелүүлсэн үсний хавчаарыг эргүүлж олоод жаазанд хийж хадгалсан байна. 

Демид 2 дүрэм байдаг: 

  1. Тэр хамаатан садан болон ойр дотнын хүмүүстэйгээ солио хийдэггүй;
  2. Тэр мөнгө үрэхгүйгээр зөвхөн солио хийдэг

Тэрээр нийтдээ 28 удаа бартер хийсэн бөгөөд ийм дарааллаар наймаа хийжээ. 

Эхлэл: Үсний хавчаар

Эхлэл: Үсний хавчаар

Эхний солио: Ээмэг (10 ам.доллар)

Эхний солио: Ээмэг (10 ам.доллар)

Хоёр дахь солио: Ээмэг (10 ам.доллар) - Маргарита коктэйлийн хундага (24 ам.доллар)

Хоёр дахь солио: Ээмэг (10 ам.доллар) - Маргарита коктэйлийн хундага (24 ам.доллар)

Гурав дахь солио: Маргарита коктэйлийн хундага (24 ам.доллар) - Хуучин тоос сорогч (60 ам.доллар)

Гурав дахь солио: Маргарита коктэйлийн хундага (24 ам.доллар) - Хуучин тоос сорогч (60 ам.доллар)

Дөрөв дэх солио: Хуучин тоос сорогч (60 ам.доллар) - Сноуборд (95 ам.доллар)

Дөрөв дэх солио: Хуучин тоос сорогч (60 ам.доллар) - Сноуборд (95 ам.доллар)

Тав дахь солио: Сноуборд (95 ам.доллар) - Apple TV 4K төхөөрөмж (180 ам.доллар)

Тав дахь солио: Сноуборд (95 ам.доллар) - Apple TV 4K төхөөрөмж (180 ам.доллар)

Зургаа дахь солио: Apple TV 4K (180 ам.доллар) - Шум шүүгчтэй чихэвч (220 ам.доллар)

Зургаа дахь солио: Apple TV 4K (180 ам.доллар) - Шум шүүгчтэй чихэвч (220 ам.доллар)

Долоо дахь солио: Чихэвч (220 ам.доллар) - Xbox One (320 ам.доллар)

Долоо дахь солио: Чихэвч (220 ам.доллар) - Xbox One (320 ам.доллар)

Найм дахь солио: Xbox (320 ам.доллар) - MacBook Pro 2011 (400 ам.доллар)

Найм дахь солио: Xbox (320 ам.доллар) - MacBook Pro 2011 (400 ам.доллар)

Ес дэх солио: MacBook Pro 2011 (400 ам.доллар) - Canon камер (550 ам.доллар)

Ес дэх солио: MacBook Pro 2011 (400 ам.доллар) - Canon камер (550 ам.доллар)

Арав дахь солио: Canon (550 ам.доллар) - Off-White x Nike Blazers пүүз (750 ам.доллар)

Арав дахь солио: Canon (550 ам.доллар) - Off-White x Nike Blazers пүүз (750 ам.доллар)

11 дэх солио: Nike пүүз (750 ам.доллар) - Nike Hyperdunks пүүз (945 ам.доллар)

11 дэх солио: Nike пүүз (750 ам.доллар) - Nike Hyperdunks пүүз (945 ам.доллар)

12 дахь солио: Nike Hyperdunks пүүз (945 ам.доллар) - Jordan 1 пүүз (1200 ам.доллар)

12 дахь солио: Nike Hyperdunks пүүз (945 ам.доллар) - Jordan 1 пүүз (1200 ам.доллар)

13 дахь солио: Jordan 1 пүүз (1200 ам.доллар) - iPhone 11 Pro Max (1095 ам.доллар)

13 дахь солио: Jordan 1 пүүз (1200 ам.доллар) - iPhone 11 Pro Max (1095 ам.доллар)

14 дэх солио: iPhone 11 Pro Max (1095 ам.доллар) - 2008 оны Dodge Caravan автомашин (1200 ам.доллар)

14 дэх солио: iPhone 11 Pro Max (1095 ам.доллар) - 2008 оны Dodge Caravan автомашин (1200 ам.доллар)

15 дахь солио: Dodge Caravan автомашин (1200 ам.доллар) - Цахилгаан скейтборд (1500 ам.доллар)

15 дахь солио: Dodge Caravan автомашин (1200 ам.доллар) - Цахилгаан скейтборд (1500 ам.доллар)

16 дахь солио: Цахилгаан скейтборд (1500 ам.доллар) - Macbook Pro 2017 (1400 ам.доллар)

16 дахь солио: Цахилгаан скейтборд (1500 ам.доллар) - Macbook Pro 2017 (1400 ам.доллар)

17 дахь солио: Macbook Pro 2017 (1400 ам.доллар) - Ачаатай цахилгаан дугуй (1800 ам.доллар)

17 дахь солио:  Macbook Pro 2017 (1400 ам.доллар) - Ачаатай цахилгаан дугуй (1800 ам.доллар)

18 дахь солио: Ачаатай цахилгаан дугуй (1800 ам.доллар) - 2007 оны Mini Cooper машин

Эндээс эхлэн тэрээр барааны үнийг нууцлах болжээ.

18 дахь солио:  Ачаатай цахилгаан дугуй (1800 ам.доллар) - 2007 оны Mini Cooper машин

19 дэх солио: 2007 оны Mini Cooper машин - Алмааз, индранил шигтгээтэй зүүлт

19 дэх солио: 2007 оны Mini Cooper машин  - Алмааз, индранил шигтгээтэй зүүлт

20 дахь солио: Алмааз, индранил шигтгээтэй зүүлт - Peloton V3 дасгалын дугуй

20 дахь солио: Алмааз, индранил шигтгээтэй зүүлт - Peloton V3 дасгалын дугуй

21 дахь солио: Peloton V3 дасгалын дугуй - 2006 оны Ford Mustang GT Deluxe машин

21 дахь солио: Peloton V3 дасгалын дугуй - 2006 оны Ford Mustang GT Deluxe машин

22 дахь солио: Ford Mustang GT Deluxe машин - 2011 оны Jeep Patriot машин

22 дахь солио: Ford Mustang GT Deluxe машин - 2011 оны Jeep Patriot машин

23 дахь солио: Jeep Patriot машин - Аяллын чиргүүл

23 дахь солио: Jeep Patriot машин - Аяллын чиргүүл

24 дэх солио: Аяллын чиргүүл - Honda CR-V автомашин

24 дэх солио:  Аяллын чиргүүл - Honda CR-V автомашин

25 дахь солио: Honda CR-V автомашин - Гурван трактор

25 дахь солио: Honda CR-V автомашин - Гурван трактор

26 дахь солио: Гурван трактор - "Chipotle" рестораны эрхийн бичиг

26 дахь солио: Гурван трактор - "Chipotle" рестораны эрхийн бичиг

27 дахь солио: "Chipotle" рестораны эрхийн бичиг - "Тесла" цахилгаан үүсгүүртэй чиргүүл

27 дахь солио: "Chipotle" рестораны эрхийн бичиг - "Тесла" цахилгаан үүсгүүртэй чиргүүл

28 дахь солио: "Тесла" цахилгаан үүсгүүртэй чиргүүл - Теннесси муж дахь хувийн байшин

28 дахь солио: "Тесла" цахилгаан үүсгүүртэй чиргүүл - Теннесси муж дахь хувийн байшин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()