1
Хейли Бибер
Алдарт модель Хейли Бибер үсээ олон жил шараар буддаг байсны улмаас гэмтээсэн аж. Ингээд тэрээр үсээ хуучин төрхөнд нь оруулж цайвар бор өнгөтэй болгожээ.
2
Селена Гомес
Оны эхээр дуучин Селена Гомес үсээ шараар будсан нь олныг гайхшруулаад байсан билээ. Гэвч тэр удалгүй буцаад бор өнгөөр будаж, богино засалт хийлгэсэн юм.
3
Жижи Хадид
Үсээ тод өнгөөр будаж харагддаггүй модел бүсгүй маань энэ жил час улаан өнгийн үстэй гарч ирсэн юм. Гэхдээ удалгүй буцаад алтан шаргал өнгөтэй болгосон билээ.
4
Ана де Армас
Жүжигчин Ана де Армас хуучин найз залуу Бен Аффлекаас салаад удалгүй гадаад төрхөндөө огцом өөрчлөлт хийсэн билээ. Гэнэтийн шийдэл ч гэсэн түүний богинохон чёлктой шинэхэн хэв маяг нь үнэхээр гоё зохисон харагдана.
5
Билли Айлиш
19 настай дуучин охин олон янзын үсний өнгийг турших дуртайг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэрээр энэ оны эхэнд хар өнгийн үсээ орой дээрээ ногоон өнгөөр тодотгон будаж, дараа нь бүхэлд нь шараар будсан билээ. Тэгвэл тэрээр саяхан инстаграм хаягандаа бор өнгийн үстэй болсноо фэнүүдтэйгээ хуваалцсан юм.
6
Шакира
Өдгөө 44 настай дуучин Шакира үсээ тод ягаан өнгөөр будаж фэнүүдээ гайхшруулсан билээ.
Энэхүү будалт нь хэдий түр зуурынх байсан ч фэнүүдэд нь маш их таалагджээ.
7
Кэти Перри
Хар өнгийн үсээрээ олны нүдэнд дасаад байсан дуучин бүсгүй 2017 оноос эхлэн шар өнгөөр гоёх болсон билээ. Тэгвэл тэрээр үсээ саяхан дахин хараар будсан нь фэнүүдэд нь их таалагджээ.
8
Кристина Агилера
Шаргал үсээрээ алдартай дуучин бүсгүй шинэ уран бүтээлдээ зориулж үсээ улбар шараар будсан нь түүнд маш зохисон харагдаж байгаатай бүгд санал нийлэх биз.
9
Софи Тернер
Их Британийн жүжигчин бүсгүй шар үснээсээ уйдсан уу, эсвэл хуучин төрхөө санасан уу, ямартаа ч өнгөрсөн зургадугаар сард "Хаан ширээний тоглоом" "X-Men: Dark Phoenix" зэрэг цувралууд дээр тоглосон үе шигээ улаан үстэй болсон байсан юм.
10
Белла Хадид
Үргэлж хар үстэй байсаар ирсэн модель Белла Хадид энэ жил тодорхой өөрчлөлтийг хүссэн бололтой. Тэрээр үснийхээ урд хэсэгт улбар шар сор тавьсан нь түүнд үнэхээр зохисон бөгөөд өвөрмөц төрхийг нь улам тодотгож өгжээ.