1
Хөлсний үнэр дарагч буюу дезодорантын толбо арилгах спонж
Хар даашинзан дээрх хөлсний үнэр дарагчны толбо ямар ч үзэсгэлэнтэй эмэгтэй, тансаг хувцсыг тийм ч сайхан харагдуулахгүй болов уу. Энэхүү толбоноос тусгай спонжны тусламжтайгаар салах боломжтой. Хэрвээ танд энэ төрлийн спонж олдохгүй бол та зүгээр л шилэн оймсоор л арчихад хангалттай.
2
Наадаг дотуур хувцас
Хэт том оноотой даашинз эсвэл гэрэлтсэн хувцас өмсөх үед одуудад наадаг дотуур хувцас тус болдог. Холливудын стилистууд энэ төрлийн хувцсыг улаан хивсний ёслол, томоохон арга хэмжээний үеийн “зайлшгүй шаардлага”-тай зүйл хэмээн нэрлэдэг аж. Гэхдээ зарим тохиолдолд азгүйдэл тохиолдох нь бий. Жишээлбэл: Модель Оливия Калпог улаан хивсний ёслолд оролцож байх үедээ дотуур хувцасны наалт салчихлаа хэмээн гомдоллосон байна.
3
Хоёр давхар галбир засагч
Ким Кардашьян нь биеийн галбир засаж харагдуулдаг хувцаслалтанд ихээхэн дуртай бөгөөд өөрийн брэндийг хүртгэл гаргасан. Тэрээр заримдаа хоёр давхар галбир засагч хувцас өмсдөг болохоо ч хэлсэн байна. Энэ нь камерын дуранд сайхан харагдах, өөртөө итгэлтэй байхад тусалдаг гэнэ.
4
Хөхний наалт (пэстис)
Цээж ил гарсан эсвэл мөн л торон хувцас өмсөхөд хөхний товчийг мэдэгдүүлэхгүйн тулд ямар нэгэн зүйлээр далдлахыг стилистүүд зөвлөдөг. Тиймээс ч тэд пэстис гэх хөхний наалтыг ашигладаг бөгөөд одууд ч энэ наалтандаа дуртай байдаг гэнэ.
Ихэнхдээ биений өнгөтэй пэстис байдаг ч заримдаа гоёлын зориулалттай үйлдвэрлэгдэх нь ч бий. Жишээлбэл: Шигтгээтэй пэстис нь мэдээж бусдын анхаарлыг хөхөн дээр илүү татах болно.
5
Гар доорх зүйлс
Бүх зүйлд бэлэн байхын тулд стилистүүд одуудынхаа жижиг гар цүнхэнд сүлбээр зүү, утас сүвлэсэн зүү болон наалддаг туузыг хийдэг байна. Хэрвээ од даашинзныхаа брэндийг мартах юм бол түүний цүнхэнд нэр нь байж л байх болно.
6
Гутлын улан дээр наахад зориулагдсан цаас
Алдарт стилист Жанет Манделл нь Ариана Гранде, Жижи Хадид гэх мэт алдартнуудыг хувцаслаж байжээ. Тэрээр өөрийн үйлчлүүлэгчдийнхээ гутлын уланд хальтрахаас сэргийлсэн наалт наадаг аж. Энэ нь гөлгөр тайзан дээр одуудыг унаж, эвгүй байдалд орохоос баталгаатай хамгаалдаг байна.
7
Антистатик буюу хувцас цахилгаанжихаас сэргийлэх цацлага
Атлас материал нь маш амархан цахилгаанждаг. Тиймээс цахилгаанжсан хувцсыг биед наалдахаас сэргийлэхийн антистатик цацах хэрэгтэй. Хэрвээ олдохгүй байвал үсний лак ашиглаж болно шүү.
8
Суганд зориулсан салфетка
Энэ нь мөн хувцсан дээр дезодорантны толбо үүсэхээс сэргийлдэг аж. Жишээлбэл: Жессика Бил улаан хивсний ёслол руу явж байх замдаа сугандаа салфетка хийдэг байна. Ингээд яг ёслолдоо оролцохын өмнө хаядаг. Мөн жижиглэж хайчилсан ариун цэврийн хэрэглэлийг ашиглаж болох бөгөөд даашинзны дотор оёх, эсвэл дотор талаас нь нааж хэрэглэдэг байна.
9
Төгс галбиртай харагдахын тулд шатаар гүйх
Рианна, Меган Фокс болон Ким Кардашьян нарын фитнес зөвлөгч өөрийн үйлчлүүлэгчдэд фитнес бугуйвч зүүхийг санал болгодог байна. Харин томоохон арга хэмжээ болохын өмнө тэр одуудыг шатаар гүйхийг зөвлөдөг. Үүнээс гадна 2-3 долоо хоногийн өмнө элсэн чихрийн хэрэглээгээ багасгах нь хаван үүсэхээс сэргийлдэг байна.
10
Гутландаа багтахын тулд уут өмсөх
Хэт бариу урт түрийтэй гутал өмсөхийн тулд одууд энгийн гялгар уутыг хөлөндөө өмсдөг байна. Энэ нь гутал өмсөх, тайлах үйл явцыг хялбарчлахаас гадана холгохоос сэргийлдэг.
11
Гутланд зориулсан шүдний оо
Шүдний оо нь зөвхөн шүдийг цэвэрлээд зогсохгүй бага зэрэг хагарсан гуталны өнгийг ч сэргээдэг байна. Стилистүүд зөөлөн чийгтэй даавуун дээр шүдний оо түрхээд гутлаа арчихыг зөвлөдөг. Энэ нь гуталны өнгийг сэргээж өгдөг аж.
12
Бэлхүүсэнд зориулсан тууз
Стилист Микаэла Эрлангер өөрийн загварын даашинзны дотор талд тууз нэмж өгдөг аж. Учир нь ийнхүү тууз хийсэн даашинз бэлхүүсийг илүү нарийн галбирлаг харагдуулдаг юм. Стилистүүдийн үзэж байгаагаар энэ төрлийн тууз нь төрөл бүрийн даруулганаас илүү биед хялбар байдаг гэнэ. Харин даашинзны гадна талд зүүсэн тууз нь бэлхүүсийг тодотгож, нарийн харагдуулахад тусалдаг
13
Даашинзыг өргөхөд зориулагдсан бүжгийн хувцасны гогцоог ашиглах
Бүжгийн хувцасны гогцоо гэдэг нь даашинзны өнгөтэй ижил хийсэн энгийн нэг гогцоо юм. Үүнийг гарны ойролцоо хийдэг бөгөөд даашинз хэт урт эсвэл шатаар өгсөх гэх мэт үед дээш өргөхөд зориулагдсан байна.