2021 оны "Онцлох хүн"-ээр тодорсон Илон Маскийн баримталдаг 10 зарчим

"Time" сэтгүүлээс жил бүр тодруулдаг "Оны онцлох хүн"-ээр энэ жил Америкийн тэрбумтан Илон Маскийг нэрлэсэн билээ. 2021 онд хөрөнгийн хэмжээгээр Жефф Безосыг гүйцэж, дэлхийн хамгийн баян хүн болсон тэрээр яах аргагүй зоригтой бас зорилготой нэгэн тул дээрх алдрыг хүртсэнд гайхах зүйлгүй. Өнөөгийн дэлхийн амьдралд Илон Маскаас илүү нөлөө үзүүлсэн хүн цөөхөн, тэр ч байтугай дэлхийгээс гадна ертөнцөд нөлөөлж чадсан нь үнэн. Ингээд та бүхэнд зориулан Илон Маскийн баримталдаг амьдралын 10 дүрмийг хүргэхээр бэлтгэлээ.

2021 оны "Онцлох хүн"-ээр тодорсон Илон Маскийн баримталдаг 10 зарчим
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • "Би юу ч хийхгүй байж чаддаггүй. Юу ч бодолгүй арал дээр амраад хэвтэнэ гэдэг миний хувьд хар дарсан зүүд. Завгүй байх тусмаа надад гоё байдаг"

  • "Би үүрээс үдшийн бүрий хүртэл ажилладаг байсан. Түрээслэсэн оффисынхоо агуулах дотор нь амьдарч, ойролцоох цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөнд шүршүүрт ордог байлаа. Эхний хоёр жилдээ ийм маягаар зардлаа багасгаж, хажуугаар нь долоо хоногт 80-100 цаг ажилласны хүчинд компаниа авч үлдэж чадсан."

  • "Тэвчээртэй байх нь маш чухал. Бууж өгөхийг албадах хүртэл бууж өгөх ёсгүй"

  • "Шүүмжлэл, сөрөг сэтгэгдэлд үргэлж анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа найзуудынхаа шүүмжлэлийг сонс. Цөөн хүн л үүнийг хийж, ашиг тусыг нь хүртэж чаддаг юм."

  • "Магадгүй миний хамгийн том алдаа бол хэн нэгний зан чанарт биш авъяаст нь найдсан явдал байх. Гэхдээ хүн сайхан сэтгэлтэй байх нь маш чухал"

  • "Хэцүү ажлыг хийхийн тулд олон хүн хөлслөх шаардлагагүй. Юу ч мэддэггүй хоёр хүн, юу ч мэддэггүй ганц хүний хооронд ямар ч ялгаа үгүй"

  • "Буруу ч гэсэн эерэг бодолтой байх нь зөв ч гэсэн сөрөг бодолтой байхаас хамаагүй дээр"

  • "Дэлхийг өөрчилж чадах аливаа төсөлд би дуртай. Эхлээд интернет, удахгүй сансрын аялал бүр ч ихээр өөрчлөх гэж байна. Хүн төрөлхтөн дэлхийгээс цааш гарч чадах юм бол бидэнд ирээдүй байна гэсэн үг"

  • "Зарим хүмүүс өөрчлөлтөнд дургүй байдаг. Гэхдээ нөгөө сонголт нь гамшиг байх юм бол өөрчлөлтийг сонгохоос өөр аргагүй шүү дээ"

  • "Аливаа зүйл танд үнэхээр чухал байвал бүтэх магадлал бараг байхгүй байсан ч түүнийг хийх л хэрэгтэй"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()