80-аад оны өнгө төрхийг тодорхойлсон хамгийн дуулиантай хосууд

Энгийн хосуудын амьдрал бусдын хувьд төдийлөн сонин санагддаггүй ч алдартнуудын хувьд энэ нь тэс өөр зүйл. Аливаа алдартан хэн нэгэнтэй үерхлээ гэхэд л сэтгүүлчид, папарацичид гээд л бүгд тэдний амьдралыг судлаж олон нийтэд тараадаг. Тэр ч бүү хэл зарим хосуудын өвөрмөц харилцаа түүхэнд тэмдэглэж үлддэг байна. Ингээд 1980-аад оны үеийн хамгийн алдартай, шуугиан тарьсан хосуудтай танилцацгаая.

80-аад оны өнгө төрхийг тодорхойлсон хамгийн дуулиантай хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орнелла Мути болон Адриано Челентано

Залуухан Орнелла Мути тухайн үед бүсгүйчүүдийн хүслэнт эр байсан Адриано Челентаног өөртөө дурлуулж чадсан байна.  Тэд 1980 онд "Зөрүүд эрийг номхотгосон нь" киноны зураг авалтын үеэр танилцаж, хайрын романсаа үүсгэсэн аж.

Гэвч хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй. Учир нь Адриано  нь Клаудии Моритой гэрлэсэн байсан бөгөөд гэр бүлээ сүйрүүлэхийг хүсээгүй байна.

Орнелла Мути болон Адриано Челентано

2 Сильвестр Сталлоне болон Бригитта Нильсен

1980 оны хамгийн дуулиантай хосуудын нэг бол америкийн жүжигчин Сильвестр Сталлон болон данийн жүжигчин Бригитта Нильсен нарын харилцаа байжээ. Тухайн үед сэтгүүлчдээс "Амазон" нэрийг аваад байсан Бригиттагийн төлөө Рэмбо өөрийн эхнэр, 11 жилийн турш хамт амьдарсан америк бүсгүй Саша Закаас салсан байна. Хосуудын гэр бүлийн харилцаа ердөө 2 жил үргэлжилсэн боловч тэдний хуримын ёслолыг бүгд одоог хүртэл санадаг билээ.

Сильвестр Сталлоне болон Бригитта Нильсен

3 Деми Мур болон Брюс Уиллис

Нэг хэсэгтээ эдгээр хосуудын харилцааг дэлхий даяар чих тавин чагнаж суусан билээ. Деми Мур болон Брюс Уиллис нар 13 жилийн турш буюу 1987-2000 оны хооронд хамтран амьдарсан байна. Хосууд Румер, Таллула болон Скаут гэх 3 охинтой. Хэдийгээр тэд салсан ч өдгөө хоорондоо сайн харилцаатай байдаг бөгөөд карантиныг хамтдаа өнгөрүүлсний зэрэгцээ томоохон гэр бүлийн баяруудаар уулздаг байна. Мөн Деми Мур инстаграм хуудаснаа заримдаа хуучин нөхөртэйгөө авахуулсан зургаа оруулж, дурсамжаа сэргээдэг.

Деми Мур болон Брюс Уиллис

4 Сара Жессика Паркер болон Бага Роберт Дауни

“Sex in the City” киноны гол дүрийн бүсгүй маань бодит амьдрал дээр ч гэсэн “мөрөөдлийн залуу”-тайгаа болзох тал дээр асуудалтай тулгарсан байна. 1980-аад оны үед Паркер болон Роберт Дауни нар "Firstborn" киноны зураг авалтын талбай дээр танилцаж, 2 долоо хоногийн дараа хамт амьдрах болжээ. Бүсгүй мөрөөдлийн залуутайгаа насан туршдаа амьдрана гэж бодож байсан ч 7 жилийн дараа нөхрийнхөө муу зуршлыг тэвчиж чадахгүй байсан учир салсан байна.

Сара Жессика Паркер болон Бага Роберт Дауни

5 Мадонна болон Шон Пенн

Мадонна “The Warner Brothers”-ийн студид анхны нөхөр болох Шон Пеннтэйгээ танилцжээ. Хосууд 1985 онд гэрлэсэн бөгөөд 4 жилийн турш тэдний амьдрал камерын дуранд өртөж олны анхаарлыг татсаар байсан гэнэ.  Гэвч Пенний хардалт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зан нь энэхүү гэрлэлтийг дуусгавар болгожээ.

Мадонна болон Шон Пенн

6 Жорж Майкл болон Брүүк Шилдс

“Blue Lagoon” киноны залуухан од Брүүк Шилдсийн хувьд алдарт дуучин Жорж Майклтай болзох нь мөрөөдөл байсан бөгөөд энэ нь биелэлээ олжээ. Тэд 1984 онд нэгэн үдэшлэг дээр танилцсан аж. Харин хэсэг хугацааны дараа Майкл Брүүкийг түүнтэй таарч байсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн хэлсэн байна. Хэдийгээр Брүк болон Жоржийн харилцаа удаан үргэлжлээгүй ч тэд Майклийг нас барах хүртэл сайн найзууд хэвээр үлджээ.

Жорж Майкл болон Брүүк Шилдс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()