Тархигүй мөртлөө амьд үлдсэн харх эрдэмтдэд сонирхолтой нээлт хийх боломжийг олгожээ

Америкийн эрдэмтэд эрдэм шинжилгээний туршилт хийх зорилгоор  хэсэг хархыг МРТ-ээр шинжлэх явцад нэг нь бараг тархи гэмээр юмгүй байсан бөгөөд уг харх нь бусад хархнаас үйл хөдлөл болон бусад зүйлээр огт ялгарахгүй байжээ. Судлаачид энэ явдлыг нейропластиктай холбон тайлбарлаж байна.

Тархигүй мөртлөө амьд үлдсэн харх эрдэмтдэд сонирхолтой нээлт хийх боломжийг олгожээ

Бостоны Зүүн-Хойд нутгийн Их сургуулийн судлаачид нь бүх л амьдралынхаа туршид тархи гэмээр зүйлгүй амьдарч байсан нэгэн харх олжээ. Хэдийгээр энэ харх нь ийм чухал эрхтэнгүй боловч хөдөлгөөн, хараа, сонсгол нь эрүүл, бусад хархтай яг л адил байсан тухай Scientific Reports сэтгүүлд бичсэн байна.

Сэтгэл судлаач Крэйг Феррисын лабораторид туршилтад оруулахаар хэсэг харх авчран МРТ-ээр анхны шинжилгээг хийж байх үед R222 дугаартай харх бусдаасаа дэндүү өөр болох нь шууд ил харагдаж байв.

“Дэлгэц харангуут л энэ харханд тархи гэмээр зүйл бараг байхгүй нь тодорхой байлаа” –хэмээн энэ эрдэмтэн дараа нь ярьсан байдаг.

R222 нь гидроцефали буюу тархи нь огт хөгжөөгүй байдалтай байсан боловч энэ нь амьдралын бүх л үйл хөдлөлийг хоёр жилийн турш хийж гүйцэтгэхэд нь огт саад болоогүй бололтой.

Тархины оронд байгаа гэмээр тэр зүйл нь маш жижиг, ихээхэн деформацад орсон шинжтэй байсан учир эрдэмтэд бүтцийг нь судлан мэдэхийн тулд биохимийн арга ашигласны үр дүнд ой санамжийг зохицуулж байдаг гиппокамп хэмээх хэсэг нь байгааг тогтоосон байна.

Тархины ийм өөрчлөлттэй харх хоёр жил амьд байсан гэдэг нь жинхэнэ байгалийн гайхамшиг гэж Феррис үзэж байгаа бөгөөд энэ өөрчлөлт анх төрөхөөс нь эхэлсэн учир тархи нейропластикийн тусламжтайгаар дасан зохицож байсан бололтой гэж тэрээр таамаглажээ.

Нейропластик буюу Neuroplasticity гэдэг нь янз бүрийн шалтгаанаас болж тархи үйл ажиллагаагаа өөрчлөх, гэмтэл бэртэл зэрэг гадны нөлөөнөөс шалтгаантай үгүй болсон чадвараа эргэн сэргээх, дасан зохицох байдлыг хэлж байгаа юм. Энэ нь тархины эсийн  өөрчлөлтөөс эхлээд тархины тодорхой хэсгийн гэмтлээс шалтгаалан бага тархины үүрэг өөрчлөгдөх зэрэг янз бүрийн төвшинд илэрч болно.

XX зууны дунд үеэс тархи бол тогтсон, өөрчлөгдөшгүй нэг бүтэцтэй, мэдрэлийн эдүүд ч мөн нэг л хэлбэрээр хадгалагдан байдаг гэж үздэг байлаа. Өнөөдөр нейропластикын тухай илүү нарийн, тодорхой ойлголттой болсон боловч энэ удаагийн тохиолдол бол маш ховор зүйл юм.

“Энэ амьтан хэрхэн амьд үлдсэнийг олж тогтоох ховор боломж бидэнд олдлоо ”- хэмээн Феррис хэлжээ.

R222 нь бусад хархнаас ямар зүйлээр ялгарч байгааг олж тогтоохын тулд судлаачид олон туршилт хийж үзжээ. Энэ хархыг бусад хархтай хамт тусгай шилэнд саванд хийж гадна талд нь янз бүрийн зүйл тавих байдлаар дотоод болон гадаад орчны өөрчлөлтөд хэрхэн хандаж байгааг эхлээд ажигласан байна. Дараа нь төөрдөг зам буюу нааш цааш сүлжилдсэн замыг хэрхэн санаж тогтоож байгааг нь, нарийн модон дээр тэнцвэрээ олж явах чадварыг нь туршиж үзэв.

Энэ бүх туршилтыг R222 бусад хархтай адил хийж гүйцэтгэсэн ба ямар нэг талаар илүү, дутуу зүйл байсангүй. Харин шинэ орчин байдал түүний анхаарлыг татаагүй, бусад хархнууд орчин тойрноо судлан ийш тийш явж байхад R222 зүгээр л байрандаа сууж байсан байна. Энэ нь тархины өөрчлөлттэй хамаагүй байж болох ба их түгшсэн айсан үед иймэрхүү зан байдал илэрч болно гэж судлаачид үзэж байгаа юм билээ.

Ингээд R222 нь илүү түгшүүртэй зан чанараас өөрөөр бусдаас юугаар ч ялгарсангүй.

Хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд нь тархи өөрийн үүргийг биелүүлэх чадвартай байх хамгийн бага хэмжээ нь ямар байх тухайд их анхаарч байдаг тухай Феррис хэлээд, “R222-оос харахад ийм жижиг хэмжээ ч хангалттай бололтой, гэхдээ хархны хувьд үнэрлэх эрхтэн амьдралд нь маш чухал үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй” гэж сануулжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()