Чехүүд болон словакчууд чухам юунаас болж хоёр үндэстэн болон хуваагдсан бэ?

Өнгөрсөн зууны ихэнх үед Чехословак хэмээн нэгэн нэр доор оршин байсан чех болон словак үндэстнүүд 1993 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр тусгаар улс болон салсан билээ. Тэгвэл баруун славын тус хоёр үндэстнийг чухам юу тэгтлээ заагладаг учраас тэд хоёр улс болон хуваагдсан юм бол?

Чехүүд болон словакчууд чухам юунаас болж хоёр үндэстэн болон хуваагдсан бэ?

МЭ 6-7 зууны үед тэд Прачехолавакс нэр доор слав гаралтай нэгэн зон болон оршиж байсан бөгөөд прачехолак хэмээх нэгэн хэлээр хэлэлцдэг байв. Тэд хожмын Чехословак улсын нутаг дээр оршин тогтнож байсан ба төв европын слав гаралтай анхны төрт улс болж байжээ.

Ийнхүү тэд МЭ 8-р зуунд Европ тивд анхны слав гаралтай загалмайтны шашинт эзэн улсыг байгуулсан нь Их Моравын улс байв.

Гэсэн ч 10-р зууны үеэс эхлэн Чех болон Словак хэмээх хоёр өөр бүлэг болон салах явц асар хурдан өрнөж, өнөөгийн Словакын газар нутаг Унгарын мэдэлд очсон бол нөгөөтээгүүр Чехийн газар нутаг герман овог аймгуудын соёл болон улс төрийн бодлогын нөлөөнд бүрэн автжээ.

Хожим тэд Австри-Унгарын эзэнт гүрний үед нэгдэн нэг далбаан дор орж, Дэлхийн нэгдүгээр дайны дараа Чехословак улсыг үндэслэн байгуулжээ.

Словакчуудын хувьд анхны тусгаар улсаа Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулж байсан аж. Католик шашны тэргүүн Йозеф Тисогийн тэргүүлсэн тус улс нь Нацист Германы шууд нөлөөн доор оршин байв. Иймээс ч Словак улс Адольф Гитлерт үнэнч гэдгээ батлахаар ЗХУ-ын эсрэг цэргээ илгээж байсан түүх бий.

Оюун санааны ялгаа

Чех болон Словак улс салж бутарсан шалтгаануудын нэг бол яах аргагүй тэдний үзэл баримтлалын зөрчилдөөн байсан юм. Чехүүд өөрсдийгөө барууны аж үйлдвэржсэн хүчирхэг соёлтой улс хэмээж, харин словакуудыг бүдүүлэг, унгарчуудтай холилдсон орон хэмээн дорд үздэг байв.

Эсрэгээрээ словакчууд чех үндэстнийг сул дорой, шар айрагт нугасгүй, словак нутгаас бүх л үнэ цэнэтэй зүйлсийг Прага хот руугаа зөөдөг хэмээн шүүмжилдэг байжээ.

Хэлний ялгаа

Чех болон словак хэл өөр хоорондоо ижил зүйлс олонтой. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жилийн хугацаанд харилцан хамааралгүй хөгжсөн тул тодорхой хэмжээний ялгаа аль хэдийн үүсч эхлээд буй юм.

Хэлзүйн хувьд словак хэл чех хэлнээс харьцангуй хялбар бөгөөд үгийн сан, түүний дуудлагын хувьд ялгардаг. Мөн чех хэлэнд герман хэлний нөлөө их байдаг бол словак хэлэнд унгар хэлнээс зээлдсэн үгс олон бий.

Гэхдээ чехтэй харьцуулбал словак хэл гадаад хэлний нөлөөнд харьцангуй их орсон байдаг. Тухайлбал, 12 сарын нэрийг чехүүд дубень, кветень хэмээн уламжлалт нэршлээр нэрлэдэг бол словакчууд январь, февраль гэхчлэн латин нэрс хэрэглэдэг аж.

Итгэл үнэмшлийн ялгаа

Чехүүдийн хувьд шашны итгэл үнэмшил багатай, либерал үзэлтэй хүмүүс зонхилдог бол словакчууд илүү консерватив үзэл баримтлалтай, католик шашинтай.

Словакчуул шашиндаа туйлын итгэл үнэмшилтэй тул нутаг дэвсгэр дээрээ исламын шашны нэг ч сүм бариулаагүй бөгөөд Европ тивд буй исламын шашны сүмгүй цор ганц улс болон үлдээд буй юм.

Гадаад төрхийн ялгаа

Чех үндэстний хувьд харьцангуй цайвар арьстай, цэнхэр болон ногоон нүдтэй, өндөр хүмүүс байдаг бол словакчууд намхан, бараан өнгийн үстэй байдаг ажээ.

Нэрний ялгаа

Тэдний хувьд овог, нэрээрээ ялгардаг. Тухайлбал, алдарт дуучин Карел Готт хэрэв словак хүн байсан бол Карол Готт гэх нэртэй байсан аж. Түүнчлэн Готт гэдэг нь герман гаралтай нэр тул словакт байх боломж бас үгүй.

Хоолны соёлын ялгаа

Чех үндэстэн шар айраг уух дуртай, махны хэрэглээ өндөртэй бол словакчууд төмс, сүү, будаа гэх мэт хүнсийг ихэвчлэн хэрэглэдэг. Түүнчлэн Унгарын нөлөөнд байсан словакчууд шар айраг гэхээс илүүтэйгээр дарсны хэрэглээ өндөр байдаг ажээ.

Үзэл баримтлалын ялгаа

Олон жилийн турш социалист тогтолцоонд нэгдэж явсан Чех болон Словак улсууд ЗХУ задарсны дараагаар бусад социалист орнуудын нэгэн адил тус тусын замыг сонгон тусгаар улс болцгоосон билээ. Тухайн үед Чех улс аж үйлдвэржилтийг хөгжлийн гарц хэмээн үзсэн бол Словак улс газар тариаланг голчлон авч үзэх болно хэмээн чиглэлээ тодорхойлж байв.

Ийнхүү нэгэн цагт нэг далбаан дор оршин байсан тэд хоёр тусгаар улс болж, эв найртай харилцаатай хөршүүд болсон боловч нэгэндээ хандах хандлага нь харилцан адилгүй байдаг аж. Тухайлбал, чехүүдийн хувьд словакчуудыг элгэмсүү ард түмэн хэмээн найрсагаар авч үздэг бол словакчууд чех үндэстнийг өөрсдийг нь шулан мөлжигчид хэмээн үзэх хандлага их байдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()