Холливудын шинэ нүүр царай болсон жүжигчин Тимоти Шаламегийн уран бүтээлийн замнал

Өдгөө 26 настай жүжигчин Тимоти Шаламе сүүлийн жилүүдэд Холливудын шинэ үеийн гол жүжигчдийн нэг болон гарч ирж буй билээ. Орос-Австри гаралтай америк ээжтэй, франц аавтай сэхээтний гэр бүлд өссөн Тимоти Шаламегийн түүхийг толилуулж байна.

Холливудын шинэ нүүр царай болсон жүжигчин Тимоти Шаламегийн уран бүтээлийн замнал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бага наснаасаа л тэрбээр зар сурталчилгаа, театрын уран бүтээлд тоглож байсан бөгөөд 2008 оноос кино урлагт хөл тавьж, санхүүжилт багатай жижиг хэмжээний уран бүтээлүүдэд дүр бүтээж эхэлжээ.

Харин 2009 онд Тимоти Шаламе хамгийн анх томоохон төсөлд дүр авсан нь Law & Order цувралын нэг ангид үзэгдээд л өнгөрөх дүр байв. Мөн жилдээ тэрээр CBS телевизийн Loving Leah романтик драма цувралд дүр бүтээжээ.

Түүнээс хойш 3 жилийн дараа буюу 2012 онд тэрээр Royal Pains болон Homeland цувралд тоглосноор чамгүй чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан юм. Улмаар 2013 онд найруулагч Крейг Гиллеспийн Trooper телевизийн цувралд гол дүрийн санал авч байв.

2014 онд Men, Women & Children нэртэй инээдмийн кинонд Тимоти Шаламегийн ангийн найз Энсел Эльгорт гол дүрд тоглож байхад тэрээр туслах дүрд тоглож байв. Мөн онд тэрээр Worst Friends инээдмийн кинонд мөн дүр бүтээжээ.

Түүнчлэн тэрээр 2014 онд алдарт Interstellar кинонд гол дүрийн хүүгийн дүрийг бүтээсэн гэдгийг бид сайн мэдэх билээ.

Дэлхий даяар шуугиан тарьсан Interstellar кинонд дүр бүтээсэн нь түүнд алдар нэрийг авч ирээгүй боловч түүний жүжигчний замналыг өөр түвшинд хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Улмаар тэрээр 2015-2016 оны хооронд One & Two, Miss Stevens, Love the Coopers, The Adderall Diaries кинонуудад туслах болон гол дүрд тоглосон юм

Ийнхүү 2017 онд 22 настай байхдаа Тимоти Шаламе Call Me by Your Name хэмээх ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн бүтээлд дүр бүтээхээр болсон юм. Тус кино нь тухайн жилдээ оны жилдэг бүтээлүүдийн нэг болон үлдсэн бөгөөд Тимоти тус дүрээрээ Алтан бээлий, Оскар болон BAFTA шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж байжээ.

2017 онд тэрээр Call Me by Your Name киноноос гадна Hot Summer Nights инээдмийн киноны гол дүрд, Hostiles болон Lady Bird кинонуудад туслах дүрд тогложээ.

Ийнхүү нэгэнт Холливудын од болон гялалзаж эхэлсэн Тимоти 2018 онд Девид Шеффийн Beautiful Boy нэртэй бүтээлээс сэдэвлэсэн ижил нэртэй кинонд хар тамхинд донтсон залуугийн дүрийг тун чадварлагаар бүтээсэн  бөгөөд шүүмжлэгчдийн зүгээс асар өндөр үнэлгээ авч, BAFTA шагнал гардуулах ёслолд ахин нэр дэвшсэн билээ.

2019 онд тэрээр феминист зохиолч Луйз Мей Алкоттын зохиолоос сэдэвлэсэн Little Women кинонд, Девид Мишогийн 5-р Хэнри хааны амьдралыг дүрслэн өгүүлэх The King кинонд, Вүүди Алленын A Rainy Day in New York романтик инээдмийн кинонуудад тус тус дүр бүтээжээ.

Мөн энэ онд өнгөрсөн жил нээлтээ хийх товтой байсан ч хойшлогдоод байсан The French Dispatch нэртэй бүтээл нь үзэгчдийн хүртээл болсноор Тимоти Шаламе өөрийгөө инээдмийн төрлийн кинонд ч чамгүй чадварлаг нэгэн гэдгийг батлан харуулсан билээ.

Түүнчлэн Don't Look Up нэртэй эмгэнэлт инээдмийн төрлийн кинонд бусад оддын хамтаар чадамгай жүжиглэсэн кино нь өчигдөрхөн нээлтээ хийгээд байна.

Мэдээж Тимотигийн өнөө цагийн хамгийн шилдэг дүр бол зохиолч Фрэнк Хэрбертийн Dune зохиолоос сэдэвлэн бүтээсэн киноны гол дүр билээ. Шинжлэх ухааны уран зөгнөлт Dune киноны эхний хэсэг энэ жил нээлтээ хийж чамгүй амжилтыг үзүүлээд байна.

Удахгүй түүнд алдар нэрийг авч ирсэн Call Me By Your Name киноны үргэлжлэл болох Bones & All нэртэй бүтээл дэлгэцнээ гарахаар төлөвлөгдсөн бөгөөд тус киног италийн алдарт найруулагч Лука Гуаданиньо найруулжээ.

Мөн тэрээр бидний эртнээс мэдэх Charlie and the Chocolate Factory киноны 2023 онд нээлтээ хийхээр товлогдсон шинэчилсэн хувилбарт Уилли Вонкагийн дүрд тоглож буй билээ. Нэрт жүжигчин Жонни Депп, Жин Уайлдер нарын бүтээж байсан тус дүрд тоглоно тун өндөр шалгууртай гэдэг нь эргэлзээгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()