"Орос орныг нэмэлт хачиргүйгээр..." - Хойд хөршийн шилдэг гэрэл зурагчдын нэг Александр Петросяны бүтээлүүд

Оросын гэрэл зурагчин Александр Петросян олон жилийн Санкт-Петербург хотын эцэс төгсгөлгүй мэт өнгө төрх, амьдралын урсгалыг ажиглаж, түүнийгээ баримтжуулсан аж. Түүний асар том гэрэл зургийн цуглуулга дахь бүтээлүүд хэдий жирийн гудамжин дахь дүр байдлыг харуулавч цаанаа тааварлашгүй гүнзгий утга учрыг агуулж байдаг. 

"Орос орныг нэмэлт хачиргүйгээр..." - Хойд хөршийн шилдэг гэрэл зурагчдын нэг Александр Петросяны бүтээлүүд

1965 онд ЗХУ-ын Львов хотод төрсөн Александр Петросян 12 настай байхдаа анхны зургийн аппаратаа төрсөн өдрийн бэлгэнд авч байжээ. Анхандаа зөвхөн сонирхлоороо гэрэл зураг дарж явсан тэрээр 2000 онд л мэргэжлийн зурагчин болсон ажээ.

Гэрэл зурагчны замыг сонгох сэдэл, уран бүтээлийн онгод нь түүний насаараа амьдарч ирсэн Санкт-Петербург хот юм. Тус хотын гудамж, булан тохой бүр түүнд онцгой мэдрэмж төрүүлдэг хэмээн Александр тодорхойлж байжээ.

Өдгөө фото сэтгүүлч хийж буй Александр Петросян гэрээсээ гарах болгондоо заавал аппарат, нөөц батерей авч гардаг гэнэ. "Аливаа зураг өөрийн гэсэн энергитэй бол ямар ч соёлын, ямар ч улсын хүн байснаас үл хамааран хараад л ойлгоно" хэмээн тэрээр өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()