1
АНУ-ын ерөнхийлөгч Эндью Жонсонд зориулан урласан суудал дээрээ сууж буй анчин, уулын хүн хэмээгддэг Сет Кинмэн. Калифорни муж, 1865 он.
19-р зууны эхэн үед Хойд Америкын Хадат уулсаар нутаглаж явсан анчин, арьсны наймаачдыг уулын хүмүүс хэмээн нэрийддэг байв.
2
Уурхайчны торхон овоохой. Невада мужийн Тонопа, 1900-аад он.
3
Харриет, Элизабет, Люси болон Рут Крисмэн нар сүрлэн гэрийнхээ урд зогсож буй нь. Небреска мужийн Кастер Каунти, 1886 он.
4
Өмнөд Дакота мужийн Дедвуд, 1877 он.
Суурингийн ойролцоох нарийн хавцалд ургасан модод үхсэн байсан тул тус тосгоныг Дедвуд буюу "Үхсэн мод" хэмээн нэрлэсэн түүхтэй. Дедвуд хотод 1876-1879 оны хооронд алтны судал олдсоноор хөгжин цэцэглэлтийнхээ оргилд хүрч байжээ.
5
Аризона мужийн Флагстафф, 1883 он.
1876 оны 7-р сарын 4-ний өдөр АНУ байгуулагдсаны 100 жилийг ойг тэмдэглэхээр Бостон хотоос ирсэн хэсэг бүлэг иргэд шар өнгийн нарс модон иштэй туг барьсан байснаас эл хотын нэрийг Флагстафф (Flagstaff) хэмээн нэрлэжээ.
6
Зэрлэг өрнөдийн баатрууд 1873 оны 9-р сар: Зүүн гар талаас Зэрлэг Билл, Техас Жек, Буффало Билл.
7
Өрнөдийн зартай хөлсний алуурчин Жеймс Браун Миллер буюу Алуурчин Жим. Тэрбээр цагдаагийн мэргэн бууч байсан бөгөөд хожим гэмт хэрэгтэн болон хувирсан юм. АНУ-ын Техас муж, 1887 он.
Буудалцааны үеэр нийт 12 хүний амийг хороосон гэгддэг Миллер нь архи, тамхи хэрэглэдэггүй хүмүүсийн сүмд явдаг байсан тул түүнийг “Санваартан Жим” хэмээдэг байв. Тэрээр 1909 онд Оклахома мужийн Адад АНУ-ын маршалыг хөнөөсөн хэрэгт холбогдон цаазлуулсан юм.
8
Crow's Nest Pass Lumber корпорацийн мод бэлтгэгчид, Одоогийн Канад улсын Бритиш Колумбиа мужийн Булл голд . 1910-1914 он.
9
"Асуудал" хочтой Жейн Канари болон Тедди Блу Абботт нар Монтана мужийн Гилт Эджийн нэгэн уушийн газарт малгайгаа сольж өмссөн байгаа нь. 1887 он.
Жейн Канари виски уудгаараа зартай нэгэн байсан бөгөөд өрөө дарахын тулд охиноо эмсийн хүрээлэнд зарж байсан гэдэг. Хэзээ ч усанд орж байгаагүй тул гудамжинд амьдардаг тэнэмэл нэгэн мэт үнэртэй байсан ч гэсэн яриа бий. Тэрээр нутгийн уугуул иргэдийн төлөө Зэрлэг Биллийн хамтаар тулалдаж байсан юм.
10
Небраска мужийн оршин суугчид, 1888 он.
11
Бритиш Колумбиа мужийн Баркервиль хотын төв гудамжаар олборлосон алтаа зөөж яваа нь, Өмнөд Канад, 1865 он.
12
Америкийн баруун эрэг рүү нүүдэллэж буй иргэд, 1890-ээд он.
13
1800-аад онд Аризона тэргүүтэй баруун эрэг орчмын мужууд биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрсөн байсан бөгөөд тэдний орлогоос татвар авдаг байв.
14
Алтны халуурлын үеэр бий болсон Баркервиль хот. Өмнөд Канад, 1869 он.
15
Техас мужийн морьт цагдаа нар. Техас мужийн Рио Гранде, 1887 он.
16
Жаал хүү хочит Билли болон "Regulators" дээрмийн бүлгийн Фред Вайт, Хенри Браун, Дик Брювер нар. Мексик улс, 1877 он.
17
Цагаач гэр бүл. Небреска муж, 1886 он.
18
Хүүхэд ахуйдаа индианчуудын гарт хуйхаа хуулуулсан Роберт МкГий, 1864 он.
19
Канзас мужийн Додж хот дахь Long Branch уушийн газар. 1870-1885 он.
20
Зэрлэг өрнөдийн сүүлчийн ковбой нарын нэг. Техас муж, 1910 он.