Итали тамирчин эр 15 жилийн турш өөрийгөө Бразил модель бүсгүйтэй үерхэж байна гэж бодож явжээ

2009 онд дэлхийн аварга болж байсан Италийн волейболын алдарт тамирчин, 42 настай Роберто Каццанигад амьдрал хатуу хандсан бололтой. Тэрээр олон жилийн турш өөрийгөө бразилын үзэсгэлэнт бүсгүй, модель Маяа-тай болзож байна гэж бодож явжээ. Бүсгүй үнэхээр залуугийн зүрх сэтгэлийг эзэмдэж, түүний сүйт бүсгүй болсон ч эцэст нь бүх зүйл худал болж таарсан байна.

Итали тамирчин эр 15 жилийн турш өөрийгөө Бразил модель бүсгүйтэй үерхэж байна гэж бодож явжээ

Өөрийгөө Бразилын модель Маяа хэмээн танилцуулсан бүсгүй волейболчин эрийн зүрх сэтгэлийг булаажээ. Анх тэднийг Мануэла хэмээх найз нь нийлүүлсэн аж.

Ийнхүү сүүлийн 15 жилийн турш тэр хоёр хайр дурлалын холбоотой болсон ч "найз бүсгүй"-нх нь зураг авалтууд, шахуу хуваарь, мөн өөрийнх нь бэлтгэл, тэмцээнээс болоод тэр хоёр хэзээ ч уулзаж байгаагүй гэнэ.

Энэ хугацаандаа тэрээр Маяад мөнгө, тансаг бэлэг, гоёл чимэглэлийн зүйлс илгээж, шинэ загварын Alfa Romeo Mino автомашин хүртэл авч өгсөн байна. Мөн бүсгүй өөрийгөө зүрхний хүнд өвчтэй хэмээн хэлсэн тул волейболчин эр эмчилгээнд нь ч мөнгө харамладаггүй байжээ. 

Робертогийн ах Данило сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: “Нэг шөнө би Робертог өрөөндөө утсаа бариад уйлан сууж байхыг харсан юм. Болсон явдлыг асуухад тэр хайртай бүсгүй нь хагалгаа хийхгүй бол амь насаа алдах магадлалтай гэж хэлсэн" хэмээжээ.

Роберто Маяагийн эмчилгээнд зориулж их хэмжээний мөнгө зээлж эхэлсэн тул түүний багийн нөхдийн хувьд энэ нь нэг л сэжигтэй санагдаж эхэлсэн байна.

Тэр хоёр олон жилийн турш болзож байгаа хэрнээ ганц ч удаа уулзаагүй, бүр нэг ч видео дуудлага хийгээгүй байсан нь үнэхээр хачирхалтай.

Ингээд багийнхан болон найз нөхөд нь Робертод шахалт үзүүлж, ятгасны хүчинд тэрээр хуулийн байгууллагад хандаж, бүх зүйлийг тодорхой болгосон байна.

Шалгалтын үр дүнд Роберто хүний нэр барьж луйвардах хэргийн хохирогч болсон байжээ.

Үнэндээ Бразил модель Маяа гэх бүсгүй огт байгаагүй бөгөөд түүний цаана Италийн Сардина аралд амьдардаг Валерия гэх жирийн бүсгүй байсан гэнэ.

Найз Мануэла нь өөрөө энэ бүх төлөвлөгөөг нарийн гаргаж, Робертог луйварчин бүсгүйтэй танилцуулжээ. Харин Маяагийн зургийг тэр Victoria's Secret-ийн алдарт модель Алессандра Амбросиогийн инстаграм хуудаснаас авч байжээ. Ийнхүү хуурамч дурлалт бүсгүйнхээ төлөө Роберто нийт 709 мянган евро (2,292,906,000төг) болон үнэлж баршгүй 15 жилээ зарцуулсан нь тодорхой болсон аж.

"Би дэндүү их өрийг төлж барагдуулах хэрэгтэй болсон. Бас дээрээс нь шокноосоо гарч чадахгүй байна" хэмээн Каццанига өгүүлжээ.

Одоогоор Италийн цагдаагийн газар энэ хэрэг дээр нарийн шалгалт явуулж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()