"Ахисан түвшний хошигнол" - Суут эрдэмтдийн хэлж байсан хөгжилтэй, дурсамжтай үгс

Өнөөгийн шинжлэх ухааны хөгжлийн суурийг тавьсан алдарт эрдэмтдийг нийгмээс ангид, зожиг, бүх зүйлд маш нухацтай ханддаг байсан гэх нийтлэг ойлголт хүмүүсийн дунд байдаг билээ. Гэвч бодит байдал дээр тэд тун ч хөгжилтэй, наргианч хүмүүс байсан ажээ.

"Ахисан түвшний хошигнол" - Суут эрдэмтдийн хэлж байсан хөгжилтэй, дурсамжтай үгс

1 Артур Эддингтон

Нэгэн өдөр Британийн астрофизикч Артур Эддингтоноос сэтгүүлч, “Таныг Эйнштэйний харьцангуйн онолын учрыг гадарлах гуравхан хүний нэг гэлцэх юм, энэ үнэн үү?” хэмээн асуусанд Артур хариу дуугарсангүй гэнэ.

Үүнийг ажсан сэтгүүлч буруу асуулт асуусан гэдгээ ухаарч, “Өршөөгөөрэй, зохимжгүй асуулт тавьсан байна” хэмээн ярьж эхлэхтэй зэрэгцэн Артур Эддингтон, “Үгүй дээ, юу ярих нь энэ вэ? Би зүгээр л тэр онолын тухай бүрэн ойлголттой гурав дахь хүн нь хэн юм бол гэж бодож байлаа…” хэмээсэн гэдэг.

Артур Эддингтон

2 Томас Эдисон

Нэрт зохион бүтээгч Томас Эдисон нэгэнтээ Эйнштэйнд хандаж, “Туслах хайгаад олдохгүй юм. Өдөр бүр л залуусыг сорьж үзэж байгаа боловч хэн нь ч хангалтгүй байх юм” хэмээсэнд суут эрдэмтэн түүнд, “Тийм гэж үү? Чи тэгээд тэднийг хангалттай эсэхийг яаж шалгадаг юм?” гэж хариу асуужээ. Гэтэл Эдисон, “Энэ асуултуудад хариулж чадсан хүнийг л туслахаараа авмаар байгаа юм” гээд нэгэн жижиг эвхсэн цаас гарт нь атгуулжээ.

Эйнштэйн цаасыг аваад, “Нью-Йорк хотоос Чикаго хот хүртэл хэр зайтай вэ?” хэмээн асуултыг уншаад хэсэг бодолхийлж байгаад, “Үнэнийг хэлэхэд би ч мэдэхгүй юм байна. Галт тэрэгний лавлах хармаар юм байна” хэмээгээд дараагийн асуултыг нь уншив.

“Зэвэрдэггүй ган төмрийг юугаар хийдэг вэ?” хэмээснээ мөн л “Үүнийг ч би мэдэхгүй юм байна. Магадгүй төмрийн тухай номноос хариултыг нь олж болох биз…” хэмээгээд асуултаар дүүрэн цаасыг хэсэг гүйлгэн хараад, “Надад татгалзсан хариулт өгөх хэрэггүй, би туслах чинь болохоос өөрөө татгалзаж байна” гэсэн гэдэг.

Томас Эдисон

3 Алберт Эйнштэйн

Чарли Чаплины "The Gold Rush" кинонд туйлын дуртай Алберт Эйнштэйн нэрт жүжигчин рүү, “Би таныг шүтэн биширдэг. Таны тоглосон "The Gold Rush" нэртэй киног ойлгоогүй хүн гэж үгүй биз. Таны ирээдүй гэрэлтэй харагдаж байна даа. Эйнштэйн.” гэсэн товчхон захидал илгээж байсан гэдэг.

Тэрхүү захидлын хариуд Чарли Чаплин, “Би таныг бүр их биширдэг. Таны харьцангуйн онолыг ойлгодог хүн бараг үгүй биз. Гэхдээ л тэд гайхалтай амжилтын эзэн болж чадаад л байгаа юм даа. Чаплин.” хэмээсэн байдаг.

Нэгэн бүсгүй Эйнштэйнд хандан утсаар яриарай хэмээгээд, “Миний дугаар 24361. Тогтооход хэцүү дугаар шүү” гэсэнд нэрт эрдэмтэн түүнд, “Юу нь тийм хэцүү гэж? Арван хоёр, арван есийн квадрат л байна шүү дээ” гэж хариулсан гэдэг.

Алберт Эйнштэйн

4 Девид Гилберт

Германы математикч Девид Гилбертээс нэгэн сурагчийнх нь талаар асуухад тэрээр, “Аан, тэр үү? Тэр яруу найрагч болчихсон л доо. Яахав, математикт  төсөөлөл нь хангалтгүй болоод л тэр” хэмээн хариулж байсан гэдэг.

Девид Гилберт

5 Нильс Бор

Их сургуульд судалгааны ажил хийж байх үедээ Данийн физикч Нильс Бор тавих илтгэлдээ бэлдээгүйгээс болж хүмүүст хангалттай сэтгэгдэл төрүүлж чадаагүй гэдгээ мэдээд, “Энд дургүйцсэн үгс надад сонсогдлоо. Одоо харин намайг хариугаа авахыг зөвшөөрнө үү” хэмээсэн байдаг.

Нильс Бор

6 Вильгельм Рентген

Нэгэн хүн нэрт эрдэмтэн Вильгельм Рентгенд захидал илгээж, цээжинд нь сум зоогдчихсон тул гаргахын тулд рентген туяа өгөөч хэмээн хүсчээ. Вильгельм түүний хариуд, “Харамсалтай нь надад рентген туяа байхгүй. Иймээс танд рентген туяа өгч чадахгүй нь. Рентген туяаг илгээх тийм ч амар биш л дээ. Тийм учраас та над руу цээжээ илгээчихвэл илүү амар байх болно” хэмээн хариу илгээсэн гэдэг.

Вильгельм Рентген

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()