1
Амаль Аламуддин болон Жорж Клуни
Хүүхэмсэг эрчүүдийн эгнээг мэдээж нас хэвийтлээ ганц бие явсан Жорж Клуни тэргүүлдэг байв. Тэрээр анхны эхнэрээсээ салсныхаа дараа дахиж хэзээ ч гэрлэхгүй гэсэн тангарагийг өөртөө өгсөн аж.
Учир нь жүжигчин эрд ганц бие амьдрал болон олон бүсгүйчүүдийн анхаарал халамж маш их таалагддаг байжээ. Гэвч Ливан гаралтай хуульч бүсгүй Амальтай учирснаас хойш түүний амьдралд эрс өөрчлөлт гарсан байна. Ухаалаг, өөртөө итгэлтэй бүсгүй Жоржийг шантралгүй "эргүүлж", хайрыг нь татаад зогсохгүй түүнтэй гэрлэсэн билээ.
2
Ким Кардашьян болон Канье Уэст
Рэпперүүдийн дунд моод болсон зүйлсийн нэг бол гэрлэхийнхээ өмнө шоу цэнгээн маш ихээр хөөх явдал юм. Канье модель, дуучин, жүжигчин гээд л бүх төрлийн бүсгүйчүүдтэй болзож байжээ. Ийнхүү эрх чөлөөт амьдралд дуртай дуучин залуу хэнтэй ч гэрлэхгүй мэт санагдаж байсан ч Ким Кардашьян түүнийг өөртөө дурлуулж гэрлэсэн байна. Гэрлэснээсээ хойш Канье эхнэрээ нэг ч удаа араар нь тавьж баригдаагүй гэнэ. Харамсалтай нь хосууд саяхан хоёр тийш болсон болохыг бид мэднэ.
3
Мила Кунис болон Эштон Катчер
Деми Мурын экс нөхөр, жүжигчин залуу боломж л гарвал эхнэрийнхээ араар тавьж байсан гэнэ. Энэ бүхнийг тэсвэрлэж чадаагүй Деми түүнээс салсны дараа Эштон Катчер ганц бие амьдралд хялбархан дасан зохицож олон бүсгүйчүүдтэй харилцаа тогтоож, шоу цэнгээн хөөж эхэлжээ. Гэвч 2015 онд залуу Милатай гэрлэж, 2 хүүхдийн эцэг болсноор засарсан гэхэд болно. Өдгөө Эштон үлгэр жишээ өрхийн тэргүүн, төгс эцэг гэдгээрээ олны анхаарлыг татдаг болжээ.
4
Бехати Принслу болон Адам Левин
Жинхэнэ "хүүхнүүдийн эрлэг" гэгддэг Адам Левин нь энгийн бүсгүйчүүдээс эхлээд Мария Шарапова, Жессика Симпсон, Анна Вьялицына гэх мэт олон алдартай бүсгүйчүүдтэй болзож байжээ. Ээлжит найз бүсгүйгээсээ салсныхаа дараа тэрээр удаан гунигласангүй, экс найз бүсгүйнхээ дотны найз болох Бехати Принслитэй шууд болзож эхэлсэн байна. Гэвч энэ нь түүний өмнөх харилцаануудаас ялгаатай байв. Хэсэг хугацааны дараа тэд салсан ч Бехати дуучин залуугийн сэтгэлийг үнэхээр эзэмдсэн байсан учир тэд удалгүй дахин нийлж, гэр бүл болцгоосон аж.
5
Шарлен Уиттсток болон Альберт II
Монакогийн ирээдүйн хунтайж болох Альберт мэдээж хүүхэд наснаасаа эхлэн элбэг дэлбэг, тансаг бүхнийг мэдэрч, дуртайгаа өөрийн болгож сурчээ. Тиймээс ч усанд сэлэлтийн алдарт тамирчин Шарленийг харсан даруйдаа хунтайж түүнд сэтгэл алдарсан байна. Гэхдээ хунтайж Шарленийг өмнө нь учирч байсан бүсгүйчүүд шиг шууд гар дээр нь "унаад ирнэ" хэмээн тооцоолсон нь талаар болсон байна.
Шарлен түүнийг 10 жилийн турш араасаа гүйлгэсний эцэст гэрлэх саналыг нь зөвшөөрсөн гэдэг. Харамсалтай нь бүсгүй гэрлэх өдрөө тогтмол хойшлуулсаар байсныг дурдах хэрэгтэй. Ингэсээр нэгэн өдөр тэд амьдралаа холбож, өдгөө хүүхдүүдтэйгээ хамт аз жаргалаар бялхан амьдарч байгаа билээ.
6
Никки Рид болон Йэн Сомерхолдер
Йэн бүсгүйчүүдийг ёстой л дураараа сольдог байсан тул хэвлэл мэдээллийнхэн хүртэл тоогоо алдсан байжээ. 2009 онд Йэн ээлжит амрагаараа өөрийн ирээдүйн эхнэр Никки Ридын найз болох Эшли Гринийг сонгосон байна.
Уламжлал ёсоор түүний харилцаа удаан үргэлжилсэнгүй, “Vampire Diary”-д хамт тоглож байсан жүжигчин Нина Добревтэй болзож эхэлсэн бол энэ зуур нь Никки Рид хуримаа хийгээд амжжээ. Удалгүй Йэн ч, Никки ч тус тусын амрагуудаасаа салсан бөгөөд тэр хоёр эртний танилын шугамаар найзын холбоо үүсгэжээ. Гэтэл нэг л мэдэхэд Йэн шинэ найздаа сэтгэл алдарч, олсон "эрдэнэ"-ээ алдахгүйн тулд бүх зүйлээ хийсний үр дүнд Холливудын нэгэн үлгэр жишээ хос мэндэлсэн юм.
7
Бейонсе болон Жей Зи
Жей Зигийн хувьд олон бүсгүйчүүдийн анхаарал халамжинд байх тун дуртай нэгэн. Хэдийгээр Бейонсе дурлалт залуугаа өөрийн болгож, олон жилийг хамтдаа өнгөрөөж, гурван хүүхэдтэй болсон ч дээрх хосуудаас ялгаатай нь нөхрийнхөө хүүхэмсэг занг засаж чадаагүй бололтой. Жей Зи өмнө нь эхнэрээ хуурч байгаад баригдаж, салахдаа тулж байсан ч сэтгэл засалчийн ачаар асуудлыг намжааж чадсан болохоо нэгэн ярилцлагадаа дурдаж байсан билээ.