Мэдлэгээр үргэлж "өлсөж" байдаг хүмүүст зориулсан товчхон бөгөөд сонирхолтой баримтууд

Хүний оюун ухааны хүчин чадал хэдийн нарны аймаг байтугай одод хоорондын орон зайнаас цаашлаад байгаа ч бид эх дэлхийгээ бүрэн гүйцэд судлаагүй хэвээр л байна. Бидний амьдарч буй гарагийн гайхамшиг дуусахгүй тул шинжлэх ухаанд гүн нэвтэрсэн эрдэмтэд ч шинэ нээлт хийгээд хүүхэд шиг алмайрч хоцрох нь бий. Ингээд та бүхэнд манай дэлхийн талаар ээлжит сонирхолтой баримтуудыг хүргэе.

Мэдлэгээр үргэлж "өлсөж" байдаг хүмүүст зориулсан товчхон бөгөөд сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • Хүний хумсыг нэг захаас нөгөө зах хүртэл нь бүрэн хучихын тулд 10 ^ 8 атомыг эгнүүлэн тавих хэрэгтэй болно. Хэрвээ энэ тооны харандааг эгнүүлж тавибал экваторыг 47 удаа хангалттай тойрох аж.

  • Оцон шувууд хүн шиг өвдөгтэй гэнэ шүү. Мөн заан бол дөрвөн өндөгтэй цорын ганц амьтан юм.

  • Корги үүлдрийг уэльс хэлнээс орчуулбал “одой нохой” гэсэн утгатай.

  • АНУ болон Канадын хил нь дэлхийн хамгийн урт хуурай газрын хилийн зурвас юм.

  • Хүн борооны дараах чийгний үнэрийг аварга загас цус үнэрлэхээс илүү сайн мэдэрдэг.

  • Гудамжны гал унтраагчийн патентын бичиг нь шатаж үгүй болсон түүхтэй.

  • Яст мэлхийн хуяг бол түүний араг ясны нэг хэсэг юм.

  • Асаагуур нь чүдэнзнээс өмнө үүссэн. Тодруулбал анхны чүдэнзийг 1826 онд бүтээсэн бол түүнээс гурван жилийн өмнө буюу 1823 онд Германы химич Иоханн Доберайнер хүхрийн хүчил бүхий асаагуур хийж патент авсан байдаг.

  • Британид паркийн гинжин тоглоом цагийн зүүний дагуу эргэдэг бол Америкт цагийн зүүний эсрэг эргэдэг.

  • Эрвээхий болон бусад нисдэг шавжнууд цус болон нулимс уух дуртай. Биеийн эдгээр шингэн нь тэдний хувьд амин дэм болж өгдөг.  

  • Австралийн нутаг дэвсгэрийн нийт урт нь сарнаас илүү.

  • Тэгвэл Мадагаскар арлын хүн ам нь Австралиас их байдаг.

  • Клеопатра хатан пирамид баригдаж байх үетэй бус харин анхны iPhone үйлдвэрлэгдэх үетэй цаг хугацааны хувьд илүү ойрхон амьдарч байсан

  • Гиннесийн номыг анх "Guinness" шар айрагны брэндээс хэвлэжээ. Тэд энэхүү номын тусламжтайгаар бааран дотор нь болдог эрчүүдийн маргааныг шийдвэрлэхийг зорьсон байна.

  • Цагаан толгойт бүргэд хэрэв нэг ширхэг өдөө унагасан бол биеийнхээ нөгөө талаас мөн нэг өд авч хаядаг гэнэ. Учир нь нисэхдээ тэнцвэрээ алдахгүй гэж тэр аж.

  • Дэлхийн 2-р дайны үед "Coca-Cola" компани Фанта ундааг Германчуудад зориулан үйлдвэрлэжээ. Учир нь Америкчууд тухайн үед Герман руу гаргах бүх бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг зогсоосон байсан тул "Coca-Cola"-ийн Герман дахь салбарынхан өмнөх бүтээгдэхүүнээ дуурайлгаж Фанта ундааг бүтээжээ.

  • Дэлхий дээр манай галактикийн оддын тооноос ч илүү модод бий. Сүүн замын нийт оддын тоо 100-400 тэрбум гэж НАСА тооцоолсон бол манай гараг дээр 3 их наяд гаруй мод байдаг аж.

  • Үчимбэр ирвэс архирч чаддаггүй. Харин оронд нь тэд гэрийн мууртай төстэй "мяу" чимээ гаргадаг байна.

  • Унасан шүдийг тэр даруй суурьт нь буцаан хийж чадвал эдгэрч ургах боломжтой.

  • Солигдмол үүлтэй өдөр гардаг дундаж үүлний жин 500 тонн орчим байдаг.

  • Түүхийн бүхий л хугацаанд дэлхий дээр 108 тэрбум хүн амьдарсан гэж тооцоолжээ.

  • Италид нэг ширхэг шпагетти гоймонг "шпагетто" гэж нэрлэдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()