"Удирдагч цор ганц" - Хойд Солонгосын иргэдийг савхин дээл өмсөхийг хоригложээ

Хойд Солонгосын хууль сахиулагчид савхин хүрэм, дээл зэргийг өмссөн хүмүүс хуулийн хариуцлага тооцож эхэлжээ. Тус улсын төрийн тэргүүн Ким Жон Ун ийм төрлийн хувцаслалтыг өөрийн таних тэмдэг болгосон учраас энгийн иргэдийг их удирдагчтай адилхан байж болохгүй хэмээн ийм арга хэмжээ авах болсон байна. 

"Удирдагч цор ганц" - Хойд Солонгосын иргэдийг савхин дээл өмсөхийг хоригложээ

Анх 2019 онд Ким савхин хүрэмтэй үзэгдэх болсон бөгөөд үүнийг нь энгийн иргэд дуурайж эхэлсэн аж. Тухайн үед ганцхан Хятадаас савхин хүрэм захиалах боломжтой байсан учраас томоохон албан тушаалтнууд л удирдагчтайгаа "ижилсжээ". 

Гэвч яваандаа дотоодын оёдлын үйлдвэрүүд хуурамч түүхий эд ашиглан хямд үнэтэй савхин эдлэл хийх болсон тул энгийн иргэд ч мөн гялалзсан хүрмээр гангарах болов. 

Ялангуяа залуучуудын хувьд савхин эдлэл хамгийн загварлаг зүйлд тооцогдох болсон учраас хаа сайгүй чанартай чанаргүй бүтээгдэхүүн зарагдаж эхэлжээ. 

Хуурамч бүтээгдэхүүнийг цагдаа нар хаа таарсан газар нь хураах болсон боловч эрэлт дэндүү их учраас энэ төрлийн зах зээл улам л тэлсээр байв. 

Энэ оны 1-р сард болсон Солонгосын Хөдөлмөрийн намын 8-р их хурлын үеэр бүхий л томоохон албан тушаалтнууд савхин хувцас өмссөн байсан гэхээр энэхүү "трэнд" ямар хэмжээнд хүрсэн нь ойлгомжтой болно. 

Ерөнхийдөө томоохон албан тушаалтнууд бүгд савхин хувцастай байгааг харсан энгийн иргэд тэдэнтэй адилхан болохын тулд ижилхэн зүйл өмсөхийг хүссэн нь ойлгомжтой. 

Харамсалтай нь их удирдагчтэй ижил зүйл өмссөнөөр түүнтэй ижил хэмжээнд өөрийгөө авч үзлээ хэмээн хууль сахиулагчид бүх төрлийн савхин эдлэлийг хурааж аваад зогсохгүй тухайн хүнд торгууль ногдуулж эхлэв. 

Хойд Солонгост савхин хүрэм маш өндөр үнэтэй байдаг. Жинхэнэ арьсаар хийсэн нь 170,000 вон (34 ам.доллар), харин хуурамч нь 80,000 вон (16 ам.доллар) орчим үнэтэй аж. 

Өмнөд Солонгосын “Korea Joongang Daily” сонинд мэдээлснээр, 2018 онд Хойд Солонгосын сарын дундаж цалин 4000 орчим вон (0.66 ам.доллар) байжээ. Тиймээс энгийн иргэд маш удаан хугацаанд мөнгөө хуримтлуулж эсвэл том зээл авч байж танслаглах болсон нь мөн дээрх арга хэмжээг авах шалтаг болсон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()