Японд ирэх жилээс нисдэг мотоцикль үйлдвэрлэгдэж эхлэнэ

Японы "ALI Technologies" компаний хөгжүүлж буй нам өндөрт нисдэг мотоциклийг 2022 онд худалдаанд гаргахыг "Japan Times" мэдээлжээ. Ирэх жил гэхэд эдгээр нисдэг мотоциклууд бөөнөөр үйлдвэрлэгдэж, дэлхийн зах зээлд гарч эхлэх аж. Токиод төвтэй тус компани нь бага оврын дроны үйлдвэрлэл голчлон эрхэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд Төв Ази, Ойрх Дорнод, Африк дахь зам харгуй муутай орнуудын зах зээлд зориулан нисдэг мотоцикль үйлдвэрлэх төсөл дээр ажиллаж байгаа юм байна.

Японд ирэх жилээс нисдэг мотоцикль үйлдвэрлэгдэж эхлэнэ

"Нисдэг машины хэрэглээ, зах зээлийн өрсөлдөөн ирээдүйд эрчимжих нь зайлшгүй хэрэг. Бидний хөгжүүлж буй мотоцикль бол шинэ үеийн дөнгөж эхлэл болж байна" хэмээн компаний гүйцэтгэх захирал Шухэй Комацу "Japan Times"-т ярилцлага өгөхдөө дурджээ.

Сэнсэнд тулгуурласан хөдөлгүүртэй тус мотоцикль нь газраас арваад сантиметрийн өндөрт "хөвөх" бөгөөд тусгай мэдрэгчийн тусламжтайгаар аливаа саадыг мөргөхгүй явах аж.

Иймэрхүү төрлийн шинэ технологийг Арабын Нэгдсэн Эмират улсад аль хэдийн туршиж эхлээд байгаа. Дубай хотын цагдаагийн хүчнийхэн Калифорни дахь нэгэн компаний бүтээсэн "Hoversurf" гэх нисдэг мотоциклоор бэлтгэл хийж эхлээд багагүй хугацааг үджээ.

"ALI Technologies" -ийн мотоциклоос ялгаатай нь "Hoversurf" газраас хамгийн ихдээ дөрвөн метр хөөрөх бөгөөд 100 хүртэл км/цагийн хурд авах боломжтой аж. Гэхдээ одоохондоо тус мотоцикль нь хүн суусан үед ердөө 25 минутын турш нисэх бололцоотой байгаа юм байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()