Пирамидуудын "сүүдэрт дарагдаж" хоцорсон Эртний Египетийн дурсгалт газрууд

Египетийн тухай сэдэв хөндөх бүрт л хүмүүсийн бодолд алдарт Гизагийн пирамидууд, түүнийг хамгаалагч Сфинкс өөрийн эрхгүй ордог гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч Египет орны нэрийн хуудас болсон тэдний ард хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнэтэй соёл, түүхийн ач холбогдолтой маш олон хөшөө, дурсгалт газрууд байдаг ажээ.

Пирамидуудын "сүүдэрт дарагдаж" хоцорсон Эртний Египетийн дурсгалт газрууд

1 Мемноны хөшөө

Мемноны хөшөө нь тус бүр 18 метрийн өндөр, 700 тонн жинтэй бөгөөд Гуравдугаар Аменхотеп фараоныг дүрсэлсэн хэмээн археологичид үздэг ажээ. Хаан сэнтийдээ заларсан фараон гараа өвдөг дээрээ тавьж, дорно зүг рүү хараагаа чилээн суух бол түүний хөлний дэргэд эхнэр Тиа болон ээж Мутемуяа нь дүрслэгджээ.

Энэхүү дурсгал нь Тебес оршуулгын газарт Аменхотеп фараоны бунхны дэргэд байх бөгөөд түүний бунхан Хоёр болон Гуравдугаар Рамзес фараонуудын бунхнаас том хэмжээтэй байсан нь малтлагын явцад тогтоогдсон байдаг.

Түүнчлэн Мемноны хөшөө зуны орой 17-19 цагийн хооронд салхины тун содон чимээ гаргадаг байна.

Мемноны хөшөө

2 Эдфугийн сүм

Эртний Египетийн соёл иргэншлээс хамгийн сайн хадгалагдан үлдэж хоцорсон өв бол яах аргагүй Нил мөрний зүүн эрэгт орших хэмжээний хувьд зөвхөн Карнакын дараа орох Эдфугийн сүм юм. Тус сүмийн бүтээн байгуулалтын ажил НТӨ 237 онд Птолемейн удирдлага дор эхэлж бараг хоёр зууны дараа буюу НТӨ 57 онд дууссан түүхтэй. Асар том баганууд, маш олон тооны хөшөө дурсгал, зураг, сийлбэрээр баялаг энэхүү нүсэр байгууламж нь 137 метр урт, 79 метр өргөн бөгөөд хананы өндөр нь 36 метр хүрдэг ажээ.

Эдфугийн сүм

3 Карнакын сүм

Дээр дурдсан Эртний Египетийн соёл иргэншлээс бидний үед өвлөгдөн ирсэн хамгийн том сүм болох Карнакын сүмийг нарны бурхан Амон-Ра, сарны бурхан Хонсу болон тэнгэрийн бурхан Мут нарт зориулж босгож байжээ. Карнак хотын нэрээр нэрлэгдсэн хөшөө дурсгал, тэнгэрт тулсан өндөр багана, хараа булаам архитектурын шийдлүүдийг агуулсан энэ сүм нь нийт 300,000 м2 талбайг эзлэн орших тул нэг өдрийн дотор бүхнийг үзнэ гэдэг боломжгүй мэт ажээ.

Карнакын сүм

4 Абу Симбелийн сүм

Египет орны гүнд жуулчдын тэр бүр очоод байдаггүй алс нутагт байх Абу Симбелийн хадан цохиог НТӨ 1260 оны үед фараон Хоёрдугаар Рамзес болон түүний гэргий Нефертари Меренмутын дурсгалд зориулан ухаж, сийлэх замаар уг сүмийг бүтээсэн ажээ. Абу Сембилийн сүмийн гол хаалганы дэргэд Хоёрдугаар Рамзес фараон болон Амун, Ра-Хоракти, Птах тэргүүтэй Египетийн бурхдын 20 орчим метрийн өндөртэй хөшөөг сийлсэн байдаг.

Абу Симбелийн сүм

5

Хамгийн сонирхолтой нь тус хөшөөнүүд дээр нарны туяа жилдээ ердөө хоёр удаа буюу 10-р сарын 22 болон 2-р сарын 22-ны 6 цагт л тусдаг ажээ. Түүнчлэн ертөнцийг бүтээгч, үхлийн бурхан Птах дээр нарны гэрэл үүрд тусдаггүй гэнэ.

6 Луксор сүм

“Serious Sam” видео тоглоомыг тоглож өссөн хүмүүсийн хувьд доширсон бух дайрч ирж буй нь харагддаг Луксор сүмийг сайн мэдэх биз ээ. Тэгвэл уг сүм нь НТӨ 1400 оны үед баригдсан ч бидний үед маш сайн хадгалаган ирсэн билээ. Магадгүй ийнхүү сайн хадгалагдсан шалтгаан нь алс бөглүү, хүний хөлөөс хол газарт орхигдон хоцорсонтой ч холбоотой гэж үзэх нь бий.

Нийт 4 том бунхантай сүмээс бүтэх Луксор цогцолборыг нарны бурхан Амон-Рад зориулан бүтээсэн түүхтэй бөгөөд Агуу Александрын үеэс эхлэн Ромын Эзэнт Гүрэн, Арабын ноёрхлын үе хүртэл олон соёл иргэншлийн үед ч сайтар хадгалагдан үлдсэн юм.

Луксор сүм

7 Дейр-эль-Бахри дахь Хатшепсут фараоны сүм

НТӨ 15-р зууны үед байгуулагдсан Луксор цогцолбор дахь энэхүү сүмийг нарны бурхан Амун болон Хатшепсут фараонд зориулан чулуун хэцийг ухаж гурван давхар болгон барьж байжээ. Архелогичдын үзэж буйгаар давхар бүр дэх задгай талбайд усан сан байрлаж, цэцэг ургамал өргөнөөр тарьсан байсан байх магадлалтай аж.

Дейр-эль-Бахри дахь Хатшепсут фараоны сүм

8

Эртний Египетийн бусад дурсгалт газруудын нэгэн адил Хатшепсут фараоны сүм ч олон тооны үлэмж хэмжээтэй багана, хөшөө зэргийг агуулсан архитектурын нарийн шийдэлтэй байгууламж билээ.

9 Танисын балгас

Нэгэн цагт Нил мөрний цутгалын зүүн хойд эрэгт  оршин байсан Египетийн хамгийн том, хамгийн баян хотуудын нэг хэмээн тооцогддог Танис хот нь 11 болон 13 дахь фараоны хаанчлалын үед улсын нийслэл болон тодорч, худалдаа арилжааны зангилаа төвийн үүргийг гүйцэтгэж байсан түүхтэй. Хэдийгээр нийслэл хот байхаа больсон ч Эртний Египетийн түүхэнд стратегийн чухал нутаг хэмээн бичигдэн үлдсэн энэ хотын балгас өдгөө ч таны анхаарлыг Амун бурхны сүм, түүнийг хамгаалагч Сфинкс, 11 болон 13 дахь фараоны бунхан зэрэг соёлын өвүүдээрээ татаж, гайхшралыг тань төрүүлж чадах нь эргэлзээгүй биз ээ.

Танисын балгас

10 Хаадын хөндий

Эрт цагт энэ хөндийд эгэл хүмүүнийг орохыг хатуу цээрлэдэг байсан бөгөөл зөвхөн бурхдын үр удам болсон Эртний Египетийн шинэ хаант улсын фараонууд л хөл тавих эрхтэй байсан хаадын хөндийг зүүн болон баруун хэмээн хоёр ангилж үздэг ажээ. Хаадын хөндийн зүүн талд дийлэнх фараонуудын онгон байх бол баруун талд нь цөөн тооны оршуулгууд байдаг байна. Харамсалтай нь 18-р зуунаас эхлэн булшны тонуулчид хаадын хөндийн оршуулгуудыг ухан тонож сүйтгэснээр маш олон соёлын өв устаж үгүй болсон билээ.

Гэсэн ч судлаачид хаадын хөндийд алдарт Тутанхамун фараон тэргүүтэй нийт 63 фараоны бунхан байгааг тогтоосон бөгөөд энэ хөндий нь египет судлалын гол судлагдахуун болсоор ирсэн юм.

Хаадын хөндий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()