Германы хотуудад яагаад "хуурамч" автобусны буудлууд байдаг вэ?

Германы зарим хотуудад сүүлийн үед "Хуурамч автобусны буудал" гэсэн утгатай "Scheinbushaltestelle" хэмээх шинэ зүйл нэвтэрчээ. Эрх баригчид зөнөх өвчинд нэрвэгдсэн өндөр настнуудад туслах зорилгоор хэзээ ч автобус ирдэггүй зогсоолуудыг байгуулж эхэлсэн нь тэр аж.

Германы хотуудад яагаад "хуурамч" автобусны буудлууд байдаг вэ?

Зөнөх буюу Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн богино хугацааны санах ой сааждаг ч урт хугацааных нь хэвээрээ үлддэг юм. Тиймээс ийм эмгэгтэй өндөр настнууд жил, сар, өдрөө мэддэггүй ч тэртээ олон жилийн өмнөх зүйлээ өчигдөр болсон мэт сайн дурсдаг аж. 

Харамсалтай нь үүнээс болоод тэд өнгөрснөө одоо үетэйгээ байнга хольж хутгадаг. 

Тиймээс зөнөх өвчтэй хүмүүс өөрсдийн хуучин ажил, гэр, танилууд нь байгаа хэмээн санаад тэдэн дээрээ очихын тулд аль ойр автобусны буудал руу явдаг байна. 

Зарим өвчтөнүүд хамаг юмаа баглаж аваад эмнэлэг, асрамжийн газраа хаяад явдаг ч гудамжинд гарсан хойноо хаа хүрэх учраа олдоггүй.

Тиймээс Германы зарим мужууд нийтийн тээврийн жолооч нарт зөнөх өвчтэй хүмүүсийн тухай анхааруулга хүртэл гаргаж өгдөг болжээ.  Хэрвээ өвчтөнгүүдийг эрт олохгүй бол төөрч явсаар хүйтэнд осгох, эсвэл элдэв осолд өртөх эсвэл бүр амиа алдах эрсдэлтэй байдаг аж. 

Германы хуулийн дагуу хүний сэтгэцэд нөлөөлөх аливаа эмийг зөвхөн тусгай зөвшөөрлөөр хэрэглэх боломжтой байдаг. Тиймээс эмнэлэг, сувилалын ажилтнууд зугтах хандлагатай өвчтөнүүдтэй маш болгоомжтой харьцах шаардлага гардаг байна. 

Нөхцөл байдал ийм учраас сэтгэл зүйчид хуурамч автобусны буудлын аргыг гаргаж ирсэн байна. Ремшейд хотын Ласперт эрүүл мэндийн төвийн ажилтнууд сэдсэн энэхүү бүтээлийг 2006 онд Германы хэд хэдэн хотод байрлуулж туршиж байсан бөгөөд өдгөө дэлхийн олон арван томоохон хотуудад нэвтрүүлээд амжжээ.

Хуурамч буудлыг ганцхан гудамж төдийгүй үүдний танхим эсвэл хашаанд байрлуулах боломжтой аж.

Хамгийн гол нь өвчтөнүүд тэнд хэдэн цагаарч хамаагүй суудаг учраас тэднийг элдэв асуудалд орохоос өмнө эмнэлгийн ажилтнууд олж авах боломжтой болсон байна. Зарим нь бүр хангалттай удаан суусныхаа дараа өөрсдийгөө асрамжийн газраа автобусаар ирсэн гэж санаад буцаад явдаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()