Хүний хувьд хүчлийн хүлцэх хэмжээ 6-р зэрэг байдаг бол гаднаасаа тун ч үзэсгэлэнтэй, хараа булаам харагдах энэхүү нуурын гадаргуугийн хүчлийн хэмжээ 12-р зэрэг гэж тооцогддог нь аммиакийн уснаас ч хортой гэсэн үг юм.
Иймээс нуурт ойртож, усанд нь хүрэх төдий болсон амьтад амьд үлдэх нь туйлын ховор тохиолддог. Мөн энэ бүс нутагт орох борооны ус хэт их химийн нэгдлийн улмаас газарт хүрч амжилгүй ууршин замхардаг аж.
Натрон нуур гадагш ямар нэгэн урсгалгүй бөгөөд ойр орчмын жижиг рашаан, булаг шандны ус ирж цутгана. Тэдгээр цутгалууд нь галт уулын нурмаар дамжин урсдаг учраас Натрон нуурын ус хэт шүлтлэг болон хувирсан байна.
Түүнчлэн ус нь давс, сода болон магнезитаар баялаг тул нуурын мандал дээгүүр давслаг давхарга тунарч харагддаг ажээ.
Нуурын давст ус бичил организм өсч үржих таатай орчин болдог тул тэдгээрийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр улаан өнгөөр туяарч харагддаг.
Гэхдээ байнга ийм өнгөтэй байдаггүй бөгөөд зөвхөн бичил организмууд нуурын ус ууршиж, давсны хүчлээр ханасан үед л идэвхжиж, үржиж эхлэх үед ийнхүү улааран харагддаг байна.
Ийнхүү асар хэмжээний нян тээгч болсон нуурын усаар дамжин ан амьтад халдвар авч, тоо толгой нь цөөрсөөр иржээ. Гэсэн ч нуурын хөвөөнд эрх дураараа амьдардаг нэгэн амьтан байдаг нь фламинго шувуу ажээ. Тэд нуурын замгаар хооллохын зэрэгцээ шүлтлэг улаан өнгийн уснаас араатан амьтад дайжин холддог тул тэдний хувьд нуурын уснаа аюулгүй байх боломжтой болдог байна.
Түүнчлэн халуун рашаанаас гарч буй 50 хэм хүртэл халсан, шүлтлэг усанд хоёр төрлийн телапиа буюу зебра загас дасан зохицож амьдардаг гэнэ.
Тэгвэл Танзани улсын засгийн газар хортой боловч байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нууранд усан цахилгаан станц байгуулж, далан босгохоор төлөвлөж байгаа нь нуурын давсны хүчиллэг хэсгийг үгүй болгож, байгалийн тогтоцыг нь алдагдуулахаас гадна нуур орчмын нутгаар тархан суурьшсан фламинго шувуудад аюул учруулж байгаа юм.
Мөн тэд нуурын усанд агуулагдах давсыг шүүн гаргаж угаалгын нунтагт хэрэглэдэг калийн карбонат гарган авахаар төлөвлөсөн аж.