Эрчүүдийн GQ сэтгүүлийн зүгээс оны шилдэг эрэгтэйг тодруулахын тулд жил бүр зохион байгуулдаг энэхүү ёслолын онцлох зочид нь өдгөө 57 настай Николас Кэйж, 26 настай Рико нар байв.
Хосуудын хувьд хуримаа хийснээс хойш хоёр дахь удаагаа хамтдаа улаан хивсний ёслолд оролцож буй нь энэ аж. Тодруулбал өнгөрсөн долдугаар сард тэр хоёр Лос-Анжелес хотноо Николас Кэйжийн тоглосон "Pig" хэмээх киноны нээлтэд оролцжээ.
Жүжигчин эр тэр үдэш энгийн сонгодог загвартай хар хослолыг саарал бүрх малгайтай хослуулсан бол эхнэр нь цэцгэн хээ бүхий Японы уламжлалт кимоногоор гоёжээ.
Насны нэлээд зөрүүтэй эхнэр нөхөр хоёр маань анх Японд танилцаж, жил орчим үерхсэний дараа энэ оны хоёрдугаар сард хуримаа хийсэн билээ.
Тухайн үед Николас Кэйж Шига хотод "Prisoners of Ghostland" киноны зураг авалтад оролцож байхдаа танилаараа дамжуулан Рикотой танилцаж байжээ.
Хос хоёр Лас Вегасын Винн зочид буудалд хуримын ёслолоо даруухан тэмдэглэсэн юм. Рико хурим дээрээ Японы уламжлал дагуу гурван давхар кимоногоор гоёсон байлаа. Мөн тэрээр нөхрийнхөө овгийг авч, Рико Кэйж нэртэй болсон аж.
Сонирхуулахад, Рико нь өсч дэвжиж яваа залуу жүжигчин бөгөөд энэ онд "Mannequin Women" кинонд анхны дүрдээ тоглосон байна. Хэдий тэрээр Николасын том хүү Вэстон Кэйжээс дөрвөн насаар дүү боловч энэ нь жүжигчин эрд асуудал болоогүй аж.
Николас Кэйж хамгийн сүүлд буюу 2019 оны 2-р сард Эрика Койкэ хэмээх бас нэгэн япон бүсгүйтэй гэрлэж байжээ. Тэрбээр тухайн үед дэндүү согтуу байсан учраас юу хийж байгаагаа мэдээгүй хэмээх үндэслэлээр 4 хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулсан юм.
Эцэст нь та бүхэнд "2021 GQ Men of the Year" ёслолын бусад онцлох зочдын зургуудаас хүргэж байна
Жүжигчин Том Холланд
Рэппер Lil Nas X
Рэппер Quavo
Жүжигчин Эндрю Гарфильд
DJ, продюсер Дипло
Дуучин Трой Сиван
Рэппер Joey Bada$$
Рэппер Ty Dolla $ign
Жүжигчин Пирс Броснаны хөвгүүд болох Парис, Дилан нар
Загвар өмсөгч Тэйлор Хилл
Дуучин Miguel
Дуучин Tinashe
Жүжигчин Александра Даддарио