Болсон үйл явдлыг тодруулбал, өнгөрсөн долоо хоногт "Welcome to Rockville" хөгжмийн фестивалийн үеэр "Brass Against" хамтлагийн гоцлол дуучин Софиа Уриста тайзан дээр гарч ирсэн эрэгтэй үзэгчийн нүүрэн дээр хөнгөнөөр бие зассан байна.
Хачирхалтай нь тэрхүү үзэгч өөрөө ихэд баяртай байсны зэрэгцээ хамтлагийн гишүүд, бусад үзэгчид ч дуучны тэрхүү үйлдлийг хөөргөн дэмжиж байгаа нь бичлэгээс харагджээ.
Тухайн үед Софиа "Rage Against the Machine" хамтлагийн "Wake Up" дууг коверлож байсан бөгөөд дууныхаа дундуур "Толгойндоо камер зүүсэн тэр эрийг тайзан дээр гаргаад ир. Би тэр новшийн ам руу нь шээх болно" хэмээн хашхирсан аж. Ийнхүү үзэгч эр тайзан дээр гарч ирж, дээшээ харан хэвтэхэд Софиа хэлсэндээ хүрчээ.
Өдгөө 35 настай Софиа Уриста нь 2016 оны Америкийн "The Voice" шоунд анх оролцож олны танил болж байсан бөгөөд хожим метал хамтлагт нэгдэж, уран бүтээлээ туурвих болсон аж.
Бэлгийн гаж хүслийн нэгэн хэлбэр болсон энэ үйлдлийг тайзан дээр хийснээрээ Софиа болон түүний хамтлагийнхан, фестивалийн зохион байгуулагчид томоохон шүүмжлэлд өртөөд байна.
"Урьд шөнө Welcome to Rockville дээр бид гайхалтай цагийг өнгөрөөлөө. Софиа өөрийгөө удирдах чадвараа алдсан байсан. Хамтлагийн бусад гишүүд ийм зүйл болно гэдгийг мэдээгүй. Цаашдаа ч бидний тоглолт дээр ийм зүйл дахиж гарахгүй гэдгийг амлаж байна" хэмээн "Brass Against" хамтлагийн зүгээс цахим хаягаараа дамжуулан уучлалт гуйжээ.
Дуучин бүсгүй ч гэсэн сошиал хаяг дээрээ "Тайзан дээр гарахаараа би үргэлж шинэ зүйл туршсаар ирсэн. Гэхдээ тэр үдэш би арай хэтрүүлсэн нь үнэн" гээд гэр бүлийнхэн, хамтлагийнхан, фэнүүдээсээ хүлцэл өчсөн байна.
Гэвч үйлдэл болгонд хариу үйлдэл байдаг тул тухайн үед тоглолтыг үзэж байсан нэгэн үзэгч цагдаагийн газарт дуучны эсрэг гомдол мэдүүлжээ. Флорида мужид олон нийтийн газар садар самууны сэдлээр бэлэг эрхтнээ ил задгай харуулах нь хууль бус тул цагдаа нар Софиа Уристад хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.