Хятадад согтуу хүн зөрчил гаргавал хамт архи уусан хүмүүсийг нь бас шийтгэхээр болжээ

Хятад улс саяхан архидалдтай тэмцэх шинэ тогтоол гаргажээ. Үүний дагуу согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн хэрэг тарих юм бол ганцхан тухайн хүн биш, түүнтэйг хамт уусан хүмүүсийг хүртэл хамт шийтгэхээр болсон байна. 

Хятадад согтуу хүн зөрчил гаргавал хамт архи уусан хүмүүсийг нь бас шийтгэхээр болжээ

Хятад улсад сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны хэрэглээ огцом нэмэгдэж байгаа юм. ДЭМБ-ын гаргасан судалгаанаас үзвэл 2000-2020 оны хооронд тус улсад нэг хүний хэрэглэдэг согтууруулах ундааны дундаж хэмжээ жилийн 3.8 литрээс 7 литр болж нэмэгджээ. 

Үүнийг дагаад архидан согтуурсан үедээ элдэв төрлийн гэмт хэрэг үйлдэх иргэдийн тоо ч өссөөр байгаа бөгөөд засгийн газар нь энэхүү явдалтай тэмцэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж. 

Тиймээс Хятадын эрх баригчид илүү хатуу шийдлийг нэвтрүүлж, ганцхан зөрчил гаргагч бус, түүнтэй хамт архидан согтуурсан хүмүүст мөн адил хариуцлага тогтоох болсон аж. Ингэснээр хамтдаа ууж буй хүмүүс бие биедээ хараа хяналт тавих ёстой болж байна. 

Жишээлбэл тантай хамт уусан найз чинь согтуугаар жолоо барьж байгаад баригдвал маргааш өглөө нь таныг цагдаа нар эрж олоод түүнтэй ижил хэмжээний шийтгэл оноох юм.

Энэхүү тогтоолыг шүүмжлэхээс илүүтэй дэмжиж буй хүмүүс Хятадын цахим орчинд олонх байжээ. Хүмүүс "хуулийн хариуцлагатайгаар уухын төлөө" гэх hashtag-ийг гаргаж ирсэн нь хэдэн зуун сая удаа ашиглагдсан байна. Тус hashtag-ийг ашигласан хүмүүс "хуулийн дагуу" хэрхэн согтууруулах ундаа хэрэглэх вэ гэсэн сэдвээр  хэлэлцүүлэг өрнүүлдэг аж. 

Хятад улсад эрт цагаас эхлээд согтууруулах ундааг өдөр тутмын соёлын нэгээхэн хэсэг болгосон билээ. Орчин цагт ажлаа тараад заавал хамт олонтойгоо цуг уух ёстой гэсэн бичигдээгүй дүрэм байдаг бөгөөд онцын шалтаггүй бол татгалзах эрх байдаггүй. Хэрвээ явахгүй гэвэл удирдлагууд нь тухайн ажилтанд хатуу арга хэмжээ авна.  Жирийн ажилчдын хувьд даргынхаа дэргэд архи уухыг нэр хүндийн хэрэгт тооцох хэрэгтэй байдаг. 

Мөн бүхий л төрлийн ажил хэргийн уулзалт болон гэрээ хэлэлцээрийн тохиролцоог хурлын өрөөнд бус зөвхөн уушийн газарт хийдэг юм. Гэхдээ зүгээр нэг халамцаад өнгөрөх бус жинхэнэ согтолтын байдалд орж байж л талууд хэлэлцээртээ ордог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()