Орон оронд мөрдөх ёстой бичигдээгүй хуулиудыг цахим хэрэглэгчид жагсаажээ

"Усыг нь уувал ёсыг нь дага" гэдэг үгийг аль ч оронд очсон санаж явах хэрэгтэй. Орон бүрийн соёл өөр тул түүнтэй зохицож удаан хугацааны турш бүрэлдсээр ирсэн бичигдээгүй хууль, хорио цээр байх нь ойлгомжтой. Онлайн хэлэлцүүлгийн "Reddit" сайтын хэрэглэгчид амьдрал, аяллын туршлагаасаа олж авсан тэрхүү хуулиудаас хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна.

Орон оронд мөрдөх ёстой бичигдээгүй хуулиудыг цахим хэрэглэгчид жагсаажээ

  • "Ирландчууд хотоос гадуур явж байхдаа таньдаг ч бай танихгүй ч бай хамаагүй бусадтай мэндэлдэг. Тиймээс тус оронд явж байтал танихгүй хүн Сайн уу гэх юм бол заавал зөрүүлж мэндлээрэй."
  • "Их Британид та ямар нэгэн зүйл дээр дугаарлаж байгаа бол оочер дайрах талаар зүүдлээд ч хэрэггүй". 
  • "Италичууд капучиног зөвхөн өглөөний цайндаа захиалдаг бөгөөд өдрийн эсвэл оройн хоолон дээрээ хэн ч уудаггүй. "

  • "Хэрэв та Йорданд явж байгаад хэн нэгний өмсөж зүүсэн эсвэл авч яваа зүйлийг нь магтвал түүнийгээ танд бэлэг болгож өгч магадгүй. Би өөрөө үүнийг цуу яриа гэж бодож байв. Харин нэг найз маань зөөгчийн цагийг нь гоё байна гэтэл тэр цагаа тайлж аваад түүнд өгөх гэж оролдсон юм. Гэхдээ гол нь та тэрхүү бэлгийг хүлээж авах ёсгүй шүү. "
  • "Хятадаас та гоёмсог торгон хувцас худалдаж авахдаа болгоомжтой байгаарай. Иймэрхүү уламжлалт хувцасыг эндэхийн хүмүүс талийгаачийг сүүлчийн замд нь үдэхдээ өмсүүлдэг. Тиймээс хэн нэг гадаад хүн оршуулгын хувцас өмсөөд явбал нутгийн иргэдэд сайхан санагдахгүй л байх. "

  • "Канадад хүнтэй мөргөлдвөл мөргүүлсэн хүн нь эхлээд уучлалт гуйдаг"
  • "Хэрэв Япончууд тантай харьцахдаа эхлээд мэхийвэл зөрүүлээд мэхийн ёслоорой"
  • "Хэрэв та Францад явж байгаад хүнтэй харц мөргөлдвөл инээмсэглэх хэрэггүй. Үгүй бол та этгээд нэгэнд тооцогдох болно."
  • "Шведчүүд хувийн орон зайг үнэхээр чухалд тооцдог. Тиймээс тэднээс аль болох зайгаа барьж явсан нь дээр. Жишээлбэл автобусанд олон хоосон суудал байвал дэргэдээ хүн байхгүйг нь сонгох хэрэгтэй."
  • "Хятадад ариун цэврийн цаасгүй бол гадуур бүү яв. Нийтийн бие засах газарт цаас бараг хэзээ ч олдоггүй тул заавал биедээ авч явах хэрэгтэй"

  • "Финландчууд хов базах дургүй учраас яриа өдөх хэрэггүй. "
  • "Амстердамаар түрээсийн дугуйтай явж байгаа бол болгоомжтой байх хэрэгтэй. Тус хотод дугуйтай холбоотой олон дүрэм байдаг учраас тэдгээрийг эхлээд судлахад буруудахгүй."
  • "Сингапурт хүмүүс ширээ захиалахдаа дээр нь сальфетка тавьж тэмдэглэдэг. Жуулчид үүнийг мэдэлгүй сул ширээ байна гээд суух нь түгээмэл бий. "
  • "Италичууд хүмүүсийн хувийн орон зайг хүндэлдэггүй гэж болно. Тиймээс эрэгтэй, эмэгтэй ялгаагүй нэгнийхээ хоёр хацар дээр үнсэж мэндэлдэг. "
  • "Хэдий задгай сэтгэлгээтэй мэт санагдаж болох ч Бразилчууд үнэндээ нэлээд хуучинсаг үзэлтэй хүмүүс юм. Тиймээс тус орныг ганцхан багт наадмаар нь дүгнэж болохгүй. "

  • "Колумбчууд гараа гаргаж хийсэн хоолоо санал болгох үед заавал түүнээс нь амсаарай. Тэдний хувьд хоол нь соёлын хамгийн чухал хэсэг учраас түүнээс татгалзах нь доромжилсонд тооцогдоно."
  • "Дани улсад дугуйн замаар ганцхан дугуй явах ёстой байдаг. Тиймээс түүгээр явган явбал хүмүүсийн хараалыг идээд зогсохгүй дугуйнд мөргүүлэх аюултай. "
  • "Японд урсдаг шатаар явахдаа зүүн талд зогсох хэрэгтэй. Баруун тал нь яарч байгаа хүмүүст зориулагдсан учраас тэр"
  • "Парист дэлгүүрт орохдоо мэндэлж, юу ч худалдаж аваагүй ч гэсэн гарахдаа худалдагчид нь заавал баяртай гэж хэлэх ёстой. Үг дуугүй гарах нь бүдүүлэг явдал юм. "
  • "Ирландчуудын хувьд өөр оронд төрж өссөн ирланд гаралтай хүмүүсийг нутаг нэгтнээ гэж үздэггүй"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()