Дэлхийн шилдэг машинуудыг ямар орчинд үйлдвэрлэдэг вэ?

2021-11-14, 12:00
4,833

Зарим томоохон автомашины үйлдвэрүүдийн барилга нь дотор нь хийгддэг чамин содон машинуудаасаа дутахааргүй гайхалтай байдаг ажээ. Орчин үеийн автомашины үйлдвэрүүдийн орон зай, тээвэр ложистикийн шийдэл, ашиглаж буй сүүлийн үеийн технологи, үйлдвэрлэсэн автомашины чанарын шалгалт гээд олон зүйл нь хүмүүсийн сонирхлыг татдаг болсон юм. Ингээд хүчин чадал, өвөрмөц байдлаараа бусдаас онцгойрдог дэлхийд тэргүүлэгч автомашины үйлдвэрүүдтэй танилцацгаая. 

Дэлхийн шилдэг машинуудыг ямар орчинд үйлдвэрлэдэг вэ?

1 Ошава дахь "General Motors"-ийн үйлдвэр (Канад)

1906 онд нээгдсэн энэхүү үйлдвэрийг тойроод бүхэл бүтэн хот босжээ. Үйлдвэр нийт 930,000 м² талбайтай, 4000 байнгын ажилчинтай. 2017 онд тус үйлдвэр Канад дахь "Ажиллахад хамгийн тохиромжтой байгууллага"-ын жагсаалтад дөрөвдүгээр байранд бичигдэж байв. Энд үйлдвэрлэгдсэн машинуудын ихэнх нь Канад, АНУ-ын зах зээл рүү гардаг ч тодорхой хэсэг нь Өмнөд Америк, Ойрх Дорнод руу импортлогддог байна. "Chevrolet", "Cadillac", "GMC", "Buick", "Pontiac" гэх мэт брендийн автомашинууд Ошава дахь үйлдвэрт хийгддэг аж. 

Ошава дахь "General Motors"-ийн үйлдвэр (Канад)

2 Суйшүй дахь "Haval"-ийн үйлдвэр (Хятад)

Хятад дахь "Haval"-ийн гурван үйлдвэрийн нэг нь энэ юм. Дөрөв дэх үйлдвэр нь Чунцин хотод яг одоо баригдаж байна. Суйшүйгийн үйлдвэрийн нийт талбай 13км², жилд 500,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай. 

Суйшүй дахь "Haval"-ийн үйлдвэр (Хятад)

Тус үйлдвэрийн бусдаас ялгарах гол зүйл нь автоматжуулалтын өндөр хэрэглээ, багаж хэрэгслийн гайхалтай хийц юм. Зөвхөн гагнуурын хэсэгт нь гэхэд л 526 робот ажилладаг бөгөөд шалгалтын хэсэгт суурилуулсан аппаратууд нь машины эд ангийг олон улсын стандартад нийцэх эсэхийг шалгадаг байна. 

Үйлдвэрлэгдсэн бүх машинууд нь доорх 2.4 км урт зам бүхий талбайд тестлүүлдэг. Уг талбай нь 10 өөр гадарга бүхий замтайн дээр 240 км/цаг хүртэлх хурдыг авч болдог байна.

3 Мюнхен дэх "BMW"-ийн үйлдвэр (Герман)

Мюнхен хотын хойд хэсэгт "BMW" группийн үйлдвэр байрладаг. Ойролцоо нь "BMW"-ийн төв байр, компанийн музей, "BMW World" худалдааны төв байдаг аж. Дэлхийн 50 гаруй орноос ирсэн 9000 гаруй ажилчид тус үйлдвэрт ажилладаг. 

Мюнхен дэх "BMW"-ийн үйлдвэр (Герман)

Энэхүү үйлдвэр нь өдөрт 900 автомашин, 1400 хөдөлгүүр үйлдвэрлэх хүчин чадалтай.

4 Вольфсбург хот дахь "Volkswagen"-ий үйлдвэр (Герман)

6,500,000 м² үйлдвэрлэлийн талбай бүхий энэхүү цогцолбор нь дэлхий дээрх автомашины хамгийн том үйлдвэрт тооцогддог. Ийм том талбайтай тул ажилчид нь үйлдвэр дотроо унадаг дугуй унаж хүрэх газраа очдог ажээ. Мөн ажилтнууд нь өөрсдийн ажлын бүтээмж, чанартаа ямар ч нөлөө үзүүлэхгүйгээр нэг дор таван автомашин дээр ажиллах боломжтой байдаг. 

Вольфсбург хот дахь "Volkswagen"-ий үйлдвэр (Герман)

Сүүлийн үеийн технологиор бүрэн тоноглогдсон тус үйлдвэрийн будгийн хэсэг нь Европтоо хамгийн анхны бөгөөд хамгийн том нь юм. 

5 Ульсан дахь "Hyundai Motors"-ийн үйлдвэр (Өмнөд Солонгос)

Өмнөд Солонгосын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн салшгүй нэгэн хэсэг нь Ульсан дахь "Hyundai" компанийн үйлдвэр билээ.

Ульсан дахь "Hyundai Motors"-ийн үйлдвэр (Өмнөд Солонгос)

32,000 ажилчинтай, 500 гектар газрыг хамрах тус үйлдвэрт өдөр бүр 5600 машин үйлдвэрлэгдэн гардаг. Жилийн дотор хагас сая суудлын болон бага оврын жийп машин үйлдвэрлэх хүчин чадалтай

Тус байгууламж асар том бөгөөд өөрийн гэсэн эмнэлэг, галын депо, замын сүлжээ, цэвэр бохирын системтэй байдаг. Мөн үйлдвэрийн хөлөг онгоцны зогсоол нь тус бүрдээ 50,000 тонны ачаатай гурван онгоцыг нэгэн зэрэг хүлээн авах чадалтай ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()