Деми Гвинес нь 1962 онд 11-р сарын 11-нд АНУ-ын Нью-Мексик мужид төрсөн байна. Хойд эцэг нь Демиг бага байхад нь хорт хавдраар нас барсан аж. Улмаар ээж нь согтууруулах ундаанд донтож, ар гэрийн амьдрал нь тун хэцүү болжээ. Тиймээс Деми ямар аргаар ч хамаагүй, тарчиг амьдралаасаа салахаар шийдсэн байна.
Деми багадаа солир нүдтэй байсан учраас хоёр удаа хагалгаанд орж байж зүгээр болгосон байна. Дээрээс нь тэрээр бөөрний өвчнөөр олон жилийн турш шаналсан ч мөн эмчилж чаджээ.
Өсвөр насандаа олон ажил зэрэг хийсний хүчинд багахан мөнгөтэй болсон Деми 16 насандаа тусдаа гарч, загвар өмсөгчөөр ажиллаж эхлэв. Тэгтэл хөрш Настасья Кински хэмээх бүсгүй нь түүнийг кино ертөнцөд хөл тавихыг зөвлөжээ. Ингэж Демигийн жүжигчний замнал эхэлсэн юм.
Нэрд гарсныхаа дараа Деми Фредди Мур хэмээх жүжигчинтэй 5 жилийн турш хамт амьдраад салсан юм. Энэ үедээ тэрээр нөхрийнхөө Мур овгийг авч, энэ нэрээрээ дэлхий дахинд алдаршсан байдаг. Үүнээс 2 жилийн дараа жүжигчин бүсгүй маань Брюс Уиллистэй дотносож, хуримаа хийжээ.
Хосууд хамт өнгөрөөсөн 13 жилийн хугацаандаа 3 сайхан охинтой болсон байна. Гэвч хэн хэн нь үнэнч байж чадаагүй учраас 2000 онд салцгаасан аж. Деми, Брюс нар өдгөө найзууд хэвээрээ аж.
Деми 5 жилийг ганц бие өнгөрүүлснийхээ дараа өөрөөсөө 16 насаар дүү Эштон Качертэй гэрэлжээ. Хэдий шинэхэн хосыг гаднаас нь харвал үнэхээр аз жаргалтай байгаа мэт харагдаж байсан ч бүх зүйл бодит байдал дээр эсрэгээрээ байв.
2019 онд өгсөн ярилцлагадаа Деми эхэндээ бүх зүйл сайхан байсан ч 6 сартай хүүхэд нь зулбасны дараа нөхцөл байдал дордсон хэмээн дурсчээ. Хос хоёр дахин хүүхэдтэй болохыг хүссэн боловч Демигийн биеийн байдал муу байсан учраас хойшлуулах шаардлагатай болсон аж.
Үүний хажуугаар Деми өөрөө өвчин намдаах эмэнд донтсон байв. Эштон үүнийг нь хожимдож анзаарсан бөгөөд хосууд 8 жилийн дараа аргагүйн эрхэнд хоёр тийш болов.
Деми хожим нь Эштонтой өнгөрүүлсэн амьдралынхаа тухай ном бичсэн тул тэндээс шүтэн бишрэгч нар нь олон зүйлийг мэдэж авчээ.
Жишээ нь Эштон эхнэрээ удаа дараа араар нь тавьсан бөгөөд сүүлдээ цагаандаа гарч Демигийн нүдэн дээр хүүхэн эргүүлдэг болсон гэнэ.
Мөн тэрээр Демиг өөрт нь анхаарал тавихгүй байгаа учраас ингэхээс өөр аргагүй боллоо гэх утга бүхий зүйл ярьж, өөрийгөө зөвтгөж байжээ.
Үүний дээр хүүхдээ алдсаны дараа Эштон эхнэрийнхээ сэтгэл санааг засах гэж оролдоогүй учраас бүсгүй архи, өвчин намдаах эм зэргийг хэрэглэж, бүх зүйлийг мартахыг хичээсэн байна
Ямартаа ч тэдний салсан явдал нь хэн хэнд нь сайнаар тусчээ. Деми хожим олон насны зөрүү харилцаанд нь том саад учруулж байсныг ойлгосон гэнэ.
Эштон харин олон жилийн өмнөөс найзалж ирсэн жүжигчин Мила Кунистай гэрлэж, сайхан гэр бүл зохиожээ.
Энэ бүхэн Демид хүнд туссан ч хэдийн том болсон охид нь ээжийгээ сэтгэл санаагаар нь дэмжиж, дахин хөлөө олоход тусалжээ.
Өдгөө тэрээр жинхэнэ өөртөө итгэлтэй нэгэн болж чаджээ. Деми гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд олон сая долларыг хагалгаанд зарцуулсан гэдгээ нуудаггүйгээс нь үүнийг харж болно.
Түүний ууган охин Румер 32 настай, Скаут 29 настай харин отгон охин Таллула нь 27 настай.
Деми охидын хамт AndieSwim усны хувцасны сурталчилгаанд
Деми Мурын ууган охин Румер дуучин, жүжигчин мэргэжилтэй. Харин хамгийн бага нь болох Таллула Уиллис энэ жил эгч нараасаа түрүүлж сүй тавьж буйгаа зарласан байна.