Кимийн хувьд "Saturday Night Live" шоуны хөтлөгч, өөрөөсөө 14 насаар дүү Пит Дэвидсон хэмээх залуутай байнга хамт явж харагдах болсон. Харин Каньегийн хувьд Винетриа хэмээх модель бүсгүйтэй хамт сагсан бөмбөгийн тоглолт үзсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татжээ.
"Page Six" сайтын мэдээлснээр алдарт рэппер болон 22 настай инстаграмын модель хоёр болзоод багагүй хугацааг өнгөрүүлсэн гэнэ.
Шинэ хосууд Миннеаполис хот дахь Каньегийн үүсгэн байгуулсан "Donda Academy" сагсан бөмбөгийн сургуулийн анхны тоглолтыг хамтдаа үзсэн нь энэ аж.
1999 онд төрсөн Винетриа нь модель хийдэг, Инстаграм дээр 415 мянган дагагчтай гэдгээс өөрөөр хүмүүст төдийлөн танигдаагүй нэгэн.
44 настай Канье, 41 настай Ким нар дахин нийлэх гэж байгаа гэсэн цуу яриа гарсан шалтгаан нь рэпперийн өөрийн ярианаас үүдэлтэй. Саяхны нэгэн ярилцлага дээр тэрээр "Ким миний эхнэр хэвээрээ шүү дээ. Бичиг цаасны ажил дуусах болоогүй. Надад бол энэ тоглоом биш. Хүүхдүүд маань аав ээжийгээ эргэн нийлээсэй гэж хүсч байгаа" хэмээн ярьсан юм.
Ким Кардашьянаас салсныхаа дараа Канье хэд хэдэн бүсгүйчүүдтэй нэр холбогдоод амжсаны нэг нь Оросын алдарт модель Ирина Шейк байв. Тэгвэл тэдгээр бүсгүйчүүдээс үнэхээр Каньетэй болзсон нь ганцхан Винетриа болж байна.
Инстаграм дээрээ ердөө 18 зурагтай Винетриа одоохондоо "нууц хатагтай" хэвээр байгаа ч хэрэв сэтгэлзүйн тогтворгүй байдлаараа алдартай рэппер эртэй харилцаагаа үргэлжлүүлж чадвал түүний талаар бусад олон мэдээллүүд ил болох нь дамжиггүй биз ээ.