Гитлер амиа хорлосны дараа яг юу болсон бэ?

1945 оны 4-р сарын 30-нд Нацист Германы удирдагч Адольф Гитлер ямар ч гарцгүй болсноо ухаарсны дараа өөрийгөө цианидаар хордуулаад, дараа нь гар буугаар толгойндоо буудаж амиа хорлосон билээ. Үүнээс хэдхэн хоног өнгөрөхөд Зөвлөлтийн цэргүүд Берлинийг эзэлж, Европ дахь дайн дуусав. Хэдий "Фюрер"-ийн үхэл дайн нэгэнт тодорхой болсон үетэй таарсан ч дэлхий дахинд томоохон нөлөө үзүүлж чадсан юм.

Гитлер амиа хорлосны дараа яг юу болсон бэ?

1 Цогцосыг нь Зөвлөлтийнхөнд олзлуулахгүйн тулд тэр даруй чандарласан

Гитлерийн хамгийн сүүлчийн тушаал нь өөрийнхөө болон эхнэр Эва Брауны цогцосыг Зөвлөлтийнхөнд алдахгүйн тулд шууд чандарлах байв. Гэвч тэр үед Улаан арми тэдний хоргодох байрт бараг тулж ирээд байсан учир гал асаах газар олоход хэцүү байжээ.

Тиймээс ойролцоох нурсан гараж дотор байсан машинуудаас 200 гаруй литр түлш цуглуулж, хоргодох байрын яг хажуугийн хашаанд Адольф Гитлер болон Эва Браун нарыг цогцосыг чандарлажээ. Энэ бүгдийг хийсэн Гитлерийн жолооч ба хоёр туслах нь Зөвлөлтийнхнөөс өрсөхийн тулд цогцоснууд дээр байн байн түлш нэмж хийж, түргэн шатаахыг хичээжээ.

Нацист Германы бусад томчууд болох Мартин Борманн, Жозеф Геббельс нар иймэрхүү байдлаар мөн амиа хорлосон юм. 

Гитлер, Браун нарыг чандрыг ойролцоох шуудуунд булсан бөгөөд хожим түүнийг нь Зөвлөлтийн нууц албаныхан илрүүлсэн гэдэг. 

Цогцосыг нь Зөвлөлтийнхөнд олзлуулахгүйн тулд тэр даруй чандарласан

2 Оргосон томчууд

Зарим офицерууд аль эрт зугтаж эхэлсэн боловч Нацистын томоохон албан тушаалтнууд 4-р сарын 20-нд Гитлерийн төрсөн өдрийг тэмдэглэх хүртлээ хамтдаа байжээ. Үүний дараа тэд юм хумаа баглаад Англи, Америкийн цэргүүдэд бууж өгөхөөр явцгаасан байна. Зөвлөлтийнхөн тэдэнд яавч сайн хандахгүй гэдгийг мэдэж байсан болохоор тэр аж.

Ийнхүү Гитлерийн үхлийн дараа Берлиний баруун талаар урсах жижиг голыг нацистууд үй олноороо гатлах болов. 

Томоохон албан тушаалтнуудаас гэвэл Гитлерийн хамгийн ойрын хүмүүст тооцогддог байсан Херманн Геринг, Хайнрих Гиммлер нар хамгийн түрүүнд дүрвэв. Гэхдээ тэдэнд Америк, Англичууд өршөөнгүй хандах нь бүү хэл шүүх хурлаар оруулж цаазаар авсан байдаг. 

Геринг, Гиммлер хоёр бууж өгөх гэж байгааг мэдсэн Гитлер амиа хорлохоосоо өмнөхөн гэрээслэлээ өөрчилж, улс төр огтхон ч сонирхдоггүй байсан Карл Доницыг Рейхийн шинэ ерөнхийлөгчөөр, өөрийн үнэнч хамтрагч Йозеф Геббельсийг Канцлераар томилжээ. 

Оргосон томчууд

3 Геббельс удирдигчаа дагасан нь

Йозеф Геббельс Карл Доницоос ялгаатай нь тухайн үед Зөвлөлтийн цэргүүдэд бүслэгдсэн Берлинээс гараагүй байсан бөгөөд Улаан арми түүнийг хүссэн цагтаа барьж чадна гэдгийг ойлгосон байжээ. Ийм учраас тэрээр Гитлерийн нэгэн адил амиа егүүтгэхээр шийджээ. 

Ингэхдээ Геббельс мөн ганцаараа бус эхнэртэйгээ нөгөө ертөнцөд одохоор шийдсэн аж. Түүний эхнэр Магда шийдэмгий нэгэн байсан тул оросууд хүүхдүүдийг нь хүртэл зүгээр өнгөрөөхгүй гэж бодон, нэгэн аймшигт төлөвлөгөө зохиов. Тэрээр эмчдээ хандан хүүхдүүддээ морфин тариулж нойрсуулаад, аманд нь цианидтай үрэл хийлгэжээ. 1945 оны 5-р сарын 1-нд Геббельс эхлээд эхнэрээ толгойнд нь буудаж хороогоод дараа нь өөрийгөө буудаж амиа хорлосон аж.

Тухайн үед хажууд нь байсан цэргүүд бүгдийг найдвартай болгохыг тулд хосуудыг хэд дахин нэмж буудаад, мөн л цогцоснуудыг нь шатаажээ. Гэхдээ бараг бүх түлшээ Гитлерийг чандарлахад хэрэглэсэн байсан учраас тэдний цогцос дутуу шатсан байна. Тиймээс Геббельс, Магда нарын үлдэгдлийг Зөвлөлтийн цэргүүд хотыг эзэлж дуусахдаа олзолсон байна. 

Геббельс удирдигчаа дагасан нь

4 Герман даяарх амиа хорлолт нэмэгдсэн нь

27 сая хүнээ алдсан оросууд өшөөгөө хатуухан авна гэдгийг мэдсэн нацистууд нэг бол Америкчуудад бууж өгөх, чадахгүй бол мөн амиа егүүтгэх замыг сонгосон байна. 

Дайны төгсгөл хавьцаа Гитлерийн үхэл ямар нэг стратегийн чухал давуу тал холбоотнуудад өгөөгүй ч үлдсэн нацистуудыг цаашид тэмцэх хүсэлгүй болгосон байлаа.

Гитлер, Геббельс нарыг амиа хорлосны дараа Лейпциг хотын дарга тэргүүтэй бусад албаны хүмүүс хор ууж нөгөө ертөнцөд оджээ. Мөн Деммин хотод гурван өдрийн дотор мянга орчим оршин суугчид Зөвлөлтийн цэргүүд тулж ирснийг мэдээд бөөнөөр амиа хорлосон байна. 

Гуравдугаар Рейхийн удирдагч нас барахаас өмнө нацистын энгийн цэргүүд холбоотны цэргүүдтэй нэгдэн коммунистуудын эсрэг тэмцэх бага ч болов боломж байсан юм. Гэвч нэгэнт Гитлер амиа хорлосон гэдэг мэдээ цацагдсан тул бүгд итгэл найдвараа алдаж, Герман даяар хэдэн мянган иргэн удирдагчийнхаа араас явахаар шийдсэн юм. Ялангуяа хорих лагерийн ажилчид өөрсдийг нь хэрхэвч зүгээр өнгөрөөхгүй гэдгийг мэдсэн учраас үүнээс өөр сонголт үлдээгүй байна. 

Герман даяарх амиа хорлолт нэмэгдсэн нь

5 Вальтер Венк Берлиний арми болон оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэв

Дөрөвдүгээр сарын эцэс гэхэд Германд цэргийн насанд хүрсэн эрчүүд байтугай хөгшин хүмүүс ч олдохгүй болов. Тиймээс "Гитлерийн залуучууд" буюу насанд хүрээгүй хүүхдүүдээс бүрдсэн цэргийн анги нэгтгэлүүд хотыг хамгаалж чадах цорын ганц хүч болж хувирав. "Гитлерийн залуучууд"-аас оргон зайлах гэсэн гишүүдийг шууд цаазаар авдаг байв. 

Нацистын генерал Вальтер Венк Берлинд ирсэн даруйдаа хотыг хамгаалж чадахгүйгээ ойлгосон тул 9-р армийн үлдэгдэл, Шпрей, Потсдам зэрэг хотуудад байрлуулсан цэргүүдтэй нэгдэж Берлиний цэргүүд, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулав. Гэхдээ нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн ихэнх нь дайны гэмт хэрэгтнүүд байсан тул баруун зүг буюу Англи, Америкийн цэргүүдэд бууж өгөхөөр явцгаажээ. 

Барууны эх сурвалжийн мэдээлснээр Вэнк болон түүний арми 25,000 орчим цэрэг, 250,000 орчим энгийн иргэдийг баруун зүг рүү нүүлгэн шилжүүлсэн байна. 

Вальтер Венк Берлиний арми болон оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэв

6 Үлдэгдэл цэргүүд

Гэхдээ Гитлер үхээд ч, Райхстаг эзлэгдээд ч дайн шууд дууссангүй. Карл Дониц 5-р сарын 7-д албан ёсны бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах хүртэл тулалдаан энд тэнд үргэлжилж байжээ. 

Гэвч 5-р сарын 2-ноос эхлэн тэр өдрийг хүртэл Нацистын цэргүүд Зөвлөлтийн цэргүүдийг нутгаасаа зайлуулах оролдлогыг зогсолтгүй хийсээр байлаа. Жишээлбэл Карл Дониц Людвиг Шверин фон Кросигтой хамтран Фленсбургийн засгийн газар гэгчийг байгуулж, 1945 оны 5-р сарын 23 хүртэл дайныг үргэлжлүүлсэн юм. 

Үлдэгдэл цэргүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()