Биедээ ахадмаар зовлон үзсэн жүжигчин Эмилиа Кларкын тухай товчхон...

"Хаан ширээний тоглоом" цувралын Динерисийн дүрээр дэлхийд танигдсан жүжигчин Эмилиа Кларкыг яг л бүтээсэн дүртэйгээ адилхан нэгэн байх гэж ихэнх хүмүүс боддог. Гэхдээ тэрээр бодит амьдрал дээр Динерисээс шал ондоо хүн байдаг аж. Энэ үүднээс жүжигчин Эмилиа Кларкын амьдралын тухай баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Биедээ ахадмаар зовлон үзсэн жүжигчин Эмилиа Кларкын тухай товчхон...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "50 Shades of Gray"-д тоглох шахсан нь

Эмилиад "50 Shades of Gray"-ийн гол дүрийг бүтээх санал ирсэн аж. Гэхдээ тэрээр "Хаан ширээний тоглоом" дээр хангалттай олон нүцгэн үзэгдэлд тоглосон гэж үзсэн учраас татгалзсан хариу өгчээ. 

"50 Shades of Gray"-д тоглох шахсан нь

2 Гурван шивээс

"Me Before You" кинон дээр Эмилиагийн бүтээсэн дүр нь хар, шар өнгийн буюу зөгий шиг судалтай хувцас өмсөх дуртай гэж гардаг юм. Энэхүү дүрээ хүндэтгэх үүднээс тэрээр чигчийн хуруун дээрээ зөгийний шивээс хийлгэжээ.

Харин 2018 онд баруун гарын бугуйн дээрээ "Game of Thrones" цуврал дээр гардаг 3 луугийн дүрсийг шивүүлсэн бөгөөд түүнийхээ зургийг цахим орчинд хуваалцан "Ээж нь хүүхдүүдээ мартахгүй" хэмээн бичсэн байна.

Удалгүй Эмилиа ямааны дүрстэй шивээс нэмж хийлгэв. Гэхдээ түүний энэ шивээснийх нь учрыг хэн ч тайлж чадаагүй юм. 

Гурван шивээс

3 Олон хэлтэй

Эмилиа  бол дан ганц авъяаслаг жүжигчин биш аж. Тэрээр хэд хэдэн хөгжмийн зэмсэг тоглож чаддагийн дээр Англи, Франц, Герман болон Хинди хэл мэддэг аж. 

Англи, Америк найзуудынхаа ачаар Кларк өмнөд Ирланд, Лондон, Нью-Йорк, Ливерпүүл, Кокни, Өмнөд Ирланд гэсэн аялгуудаар төгс ярьж сурсан аж. Тэгэхээр "Хаан ширээний тоглоом"-д дотраки хэлээр чөлөөтэй ярьдагт нь гайхах зүйлгүй.

Олон хэлтэй

4 6 ажил зэрэг хийж байсан

Нэрд гарахаасаа өмнө Эмилиа жүжигчний хувьд "Triassic Attack" хэмээх жижиг киноны гол дүр, Британийн нэгэн савангийн дуурийн ганцхан ангид тоглохоос өөр олигтой ажил олоогүй байжээ. 

Тиймээс идэх хоолоо олохын тулд Эмилиа зөөгч, бармен, дуудлагын төвийн ажилтан зэрэг 6 ажил зэрэг хийж байсан гэнэ. 

6 ажил зэрэг хийж байсан

5 Цус харвалт

Динерисийн дүрд тоглох болсныхоо дараа Кларк ихэнх цагаа бялдаржуулах клубд өнгөрөөх болов. Ингээд тус цувралын хоёрдугаар улирлын зураг авалтад зориулан бэлтгэл хийж байтал толгой нь хүчтэй өвдөж эхэлжээ.

Эмилиа өвдөлтөө тоолгүй бэлтгэлээ үргэлжлүүлсэн боловч гэнэт ухаан алдсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэж шинжилгээ авахад хэт ачаалал авснаас болоод тархин дахь судасны хана хагарч, цус алдалт үүсгэсэн нь тогтоогджээ.

Хагалгааны дараа Эмилиа сар гаруй хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн бөгөөд хэдий хэцүү байсан ч бие нь тэнхрэнгүүт зураг авалтдаа эргэн орсон байна. 

Цус харвалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()