1
Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)
Жүжигчин Гвинет Пэлтроу үзэгчид төдийгүй бусад алдартнуудын дунд хамгийн нэр муутай хүн гэхэд буруудахгүй байх. 2013 онд "Star" сэтгүүл түүнийг "Холливудын хамгийн нэр хүндгүй од"-оор тодруулсан нь үүний баталгаа болно. Анх 1999 онд Гвинет "Дурласан Шекспир" киноны гол дүрээр Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртсэнээс энэ бүхэн үүдэлтэй аж.
Үүний дараагаас түүнтэй хамт нэг кинонд тоглосон хүмүүс, зураг авалтын багийнхан нь хүртэл их зантайг нь гайхаад хоцордог болжээ.
Тэрээр нэг удаа "Би өөрөөрөө байх дуртай. Тэрнээс биш жилд 25-хан мянган ам.долларын цалинтай хүний дүр эсгэж чадахгүй" гэж хээв нэг хэлсэн удаатай.
Гвинетийн үүсгэн байгуулсан "WOOP" хэмээх брэнд нь эрүүл ахуйн бүтээгдэхүүн зардаг ч тэдгээрийн үнэ нь дэндүү өндөр учраас чинээлэг иргэд л авч дийлдэг байна.
Үүний хажуугаар тэрээр олон нийтийн өмнө гарах болгондоо брэндээ сурталчилж хүмүүс "заавал бүтээгдэхүүнийг нь авах ёстой, энэ бол жинхэнэ эрүүл амьдралын дэглэм, хэрвээ авч чадахгүй бол та нар арчаагаа алдсан амьтад" гэх утгатай зүйлс ярьдаг аж.
Мөн Гвинет 2014 онд алдартай жүжигчин хүүхэд өсгөнө гэдэг дэндүү хүнд ажил хэмээн мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар энгийн ажилтай эмэгтэйчүүд хүүхэд өсгөх талаар зовлон тоочих эрхгүй бололтой.
2
Канье Уэст (Kanye West)
Канье Уэст нэг удаа "Стив Жобс гэдэг нэр технологийн ертөнцөд том байр суурь эзэлдэгтэй адил Канье Уэст гэдэг нэр хувцас загварын ертөнцөд яг ижил түвшинд хүрнэ" гэж хэлсэн удаатай.
Мөн тэрээр өөрийгөө бурхны элчээр өргөмжлөөд зогсохгүй тоглолтоо амьдаар нь үзэж чадахгүйдээ халагласан юм.
Түүний бусад хүмүүстэй хэрхэн харьцдаг талаар яриад ч хэрэггүй биз. 2009 оны MTV-ийн шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Тэйлор Свифт шилдэг клипийн шагналыг хүртээд үгээ хэлж байхад нь Канье гэнэт гарч ирээд, үгийг нь тасалсныг хүн бүр санаж байгаа байх.
"Anchorman 2" киноны ганцхан үзэгдэлд тоглосон тэрээр зураг авалтын талбай дээр хэтэрхий чанга хөгжим тавьж, хүмүүсийн дургүйг хүргэсэн тохиолдол ч бий.
Тэгээд зогсоогүй өөрийнх нь гардаг үзэгдлийн зургийг аваад дууссан ч Канье тэндээс явалгүй, талбай дээр үргэлжлүүлэн хөгжмөө тавьсаар байжээ.
Мөн рэппер маань алдарт Конан О'Брайены ярилцлагын шоунд "гэнэт шүршүүрт орох болсон тул оролцож чадахгүй болсон" хэмээх тайлбар тавьсан аж.
3
Мариа Кэри (Mariah Carey)
"Урлагийн ертөнцөд би удирдагч нь учраас юу хийхээ мэдэж байна" гэж Мариа Кэри хэлсэн удаатай.
Холливуд даяар Мариагийн хэт өндөр шаардлагатай болохыг мэддэг болсон бөгөөд тэрээр тоглолтын зохион байгуулагч, туслахууд тэр бүү хэл шүтэн бишрэгч нараа хүртэл залхаадгаараа зартай. Ники Минаж хүртэл түүнийг "хар дарсан зүүд" гэж нэрлэсэн байна.
Мариа 4 хүнээр гутлаа үдүүлдэг, зөвхөн туслахынхаа гараас ус уудаг гэгчлэн "хэтэрхий" шаардлагыг нь тоочоод дуусахгүй.
Тэрээр ёстой л илүү хөдлөхгүй гэсэн мэт жижиг сажиг бүхий л ажил дээрээ хүн зардаг аж. Тиймээс тоглолтын үеэр жижиг техникийн асуудал гарах л юм бол хээв нэг тайзаа орхиод явдагт нь гайхах зүйлгүй.
2013 онд "American Idol" шоуны финалын тоглолтын дараа сэтгүүлчид түүнээс тайзан дээр хамтран дуулсан Женнифер Лопезын тухай асуусанд "Тэр чинь хэн билээ?" гэж хариулсан байна.
Британийн алдарт сэтгүүлч Филипп Шофилдийн хөтөлдөг "Өглөөний ярилцлага" хэмээх нэвтрүүлэгт Мариа бүтэн цаг хоцорч ирсэн шалтгаанаа өмсөх хувцсаа сонгож чадсангүй хэмээн тайлбарлажээ. Түүний хувийн стилист нь хүртэл өөрөө стилисттэй гэхэд ийм зүйл байх боломжгүй мэт.
4
Брэдли Купер (Bradley Cooper)
Брэдли Куперын хуучин эхнэр, жүжигчин Женнифер Эспозито нөхрөө "Их зантай, дотуур тамиртай амьтан" хэмээн дүгнэсэн байдаг. Ер нь түүнтэй ойр байсан хүмүүс яг үүнтэй адилаар Брэдлиг дүрслэх нь элбэг.
Жишээ нь Бразилын нэгэн сэтгүүлч түүнээс ярилцлага авсныхаа дараа бүдүүлгийг нь гайхаж хоцорчээ. Учир нь Брэдли түүний асуулт бүрт тодорхой хариулт өгөлгүй, нэг л үгээр хариулсан гэнэ.
5
Кэтрин Зета-Жонс (Catherine Zeta-Jones)
Кэтрин Зета-Жонс бусад хүмүүс шиг эд зүйлс биш тансаг харш цуглуулдаг хоббитой хэмээн гайхуулсан байдаг. Тэрээр мөн бүх байшиндаа өмсөхөд бэлэн байлгах гэж нэг гутлаас хэдэн хосоор нь авдаг гэжээ.
2003 онд Кэтрин "Сая доллар гэдэг над шиг хүмүүсийн хувьд багахан мөнгө" гэж хэлсэн удаатай.
Нэгэн удаа Зета-Жонс амьдралынхаа талаар дуугаа хураахаас залхсан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийг нь шүүмжилдэг хүмүүсийг харин чимээгүй байх хэрэгтэй гэсэн байна. "Мөнгө их олж, кино одтой гэрлэж, сайхан болж төрснийг минь өршөөгөөрэй" гэж тэрээр дээрх ярилцлагын үеэр "дотроо уудалсан" аж.
6
Уилл Смит (Will Smith)
Уилл Смиттэй хамтарч ажилласан хүмүүс их занг нь байнга шүүмжилж ярьцгаадаг. Жишээ нь "The Fresh Prince of Bel-Air" цуврал дээр хамтран тоглосон жүжигчин Жанет Хуберт өөрт нь Смит дэндүү бүдүүлэг хандсан учраас уучлалт гуйхаас нааш зураг авалтад эргэж ирэхгүй гэж байжээ. Гэсэн ч тэрээр уучлалт гуйгаагүй бөгөөд Жанет энэ талаар "Түүний үгсийн санд уучлаарай гэдэг үг байдаггүй" хэмээсэн байна.
Энэ бүхний дараа хүртэл Уилл өөрийгөө ертөнцийн төв юм шиг аашилсаар иржээ. Хүү Жэйден нь "Дэлхийн хамгийн алдартай жүжигчний хүү байна гэдэг хэцүү. Аавынхаа амжилтын өчүүхэн хэсгийг хүртэл давтахын тулд асар их хөдөлмөр гаргах хэрэгтэй болсон" гэж ярьжээ.
7
Женнифер Лопез (Jennifer Lopez)
Өөрийгөө Бронкс дүүргээс гаралтай энгийн охин гэдэг Женнифер Лопез үнэндээ хамгийн их зантай, шаардлага өндөртэй алдартнуудын нэг юм.
Жишээ нь тэрээр онгоц эсвэл зоогийн газарт байхдаа үйлчлэгчтэй нь зөвхөн туслахаараа дамжуулж харьцдаг бөгөөд тухайн хүн Женнифер рүү харж ярихыг оролдвол өөрөө байхгүй юм шиг аягладаг байна.
Мөн нэг удаа тэрээр хувцасны дэлгүүрт орж ирэхэд нь худалдагч юу хэрэгтэйг асуутал түүний нүүр рүү өлгүүртэй усны хувцас шидээд, хар цагаан дуугүй хувцас солих өрөө руу оржээ. Араас нь дагаж, усны хувцсыг нь аваад орох ёстой байсныг мэдээгүй худалдагч гайхаж хоцроход "дэндүү удаан байна" гэж Женнифер гомдоллоод юу ч авалгүй яваад өгсөн байна.
Хэдэн жилийн өмнө Германд зочид буудалд байхад нь нэг охин гарын үсгийг нь авахаар очжээ. Гэвч тэрээр Женниферийг харж чадаагүйн зэрэгцээ туслахад нь хөөгдөж гарсан аж.
Тэрээр нэрд гарсаныхаа дараа ийм их зантай болсон хэрэг биш. 90-ээд онд Женнифер жүжигчин Гвинет Пэлтроугийн нүүрэн дээр түүнийг Брэд Питт-тэй үерхдэг болохоороо л нэрд гарсан гэж шууд хэлж байжээ.
8
Жэй Зи (Jay Z)
Хөгжмийн ертөнцөд харьцахад хамгийн хэцүү гэгддэг хүмүүсийн нэг бол Жэй Зи юм. Тэрээр өндөр шаардлагатайн дээр өөрийнхөө зиндаанд хүрэхгүй гэсэн хүмүүстэй яг хог новш шиг харьцдаг тухай олон хүн дурссан байдаг.
Гэхдээ тэрээр бусад алдартнуудад ч гэсэн тийм ч сайхан ханддаггүй. Алдарт жүжигчин Роберт Де Ниро өөрийн үүсгэн байгуулсан "Tribeca" кино фестивальд хөгжим зохиож өгөхийг Жэй Зигээс хүссэнд тэрээр зөвшөөрчээ. Гэвч Жэй Зи хэзээ ч амласандаа хүрээгүй гэнэ.
Роберт түүн рүү 6 удаа залгаж байж холбогдож чадсан ч өнөөх нь унтууцсан хариу өгчээ. "Хичнээн алдартай байсан нэгэнт л амласан бол ядаж чадахгүй гэдгээ хэлэх ёстой биз дээ" хэмээн Роберт энэ тухай дурссан байна.
9
Бейонсе (Beyoncé)
Жэй Зигийн эхнэр Бейонсе ч гэсэн өөрийгөө ертөнцийн төв гэж боддог гэнэ. Тэрээр "Бурхнаас заяасан авьяас минь намайг бусад хүмүүсээс ялгаруулж өгдөг" гэж хэлснээс нь харвал бүх зүйл ойлгомжтой болно.
Анх тэрээр өөрийн "Destiny's Child" хамтлагийн бусад гишүүдийнхээ чадварыг байнга шүүмжилдэг байсан бөгөөд 2000 онд "одоо л нэг юм дуулж сурч байна" гэж тэднийг "магтсан" байдаг.
Мөн 2013 оны "Superbowl" тэмцээний завсарлагааны шоуны үеэр "Destiny's Child"-ийн Келли Роуланд, Мишель Уильямс нар Бейонсетой хамт дуулахаар болсон юм. Гэвч хамтлагийнхан ердөө 2 дуу дуулаад, шоуны үлдсэн хэсэгт арын бүжигчний үүрэг гүйцэтгэсэн аж.
Бейонсе мөн өөртэй нь хамт ажилладаг хүмүүстэй ихэмсэг, ширүүн харьцдаг нь нууц биш. Жишээ нь 2013 онд Египетийн түүхэн олдворын яамны сайд асан Захи Хавасс өөрийн биеэр хөтөч хийж Бейонсег Гизагийн пирамидуудаар аялуулах ёстой байв. Тэгтэл дуучин бүсгүй хэдэн цагаар хоцорч ирээд зогсохгүй огт гэмшсэн шинжгүй байсан учраас Захи түүнийг пирамид руу орохыг нь үүрд хориглосон байна.
10
Майлс Теллер (Miles Teller)
Нэрд гараад удаагүй байгаа ч жүжигчин Майлс Теллерийн авир сэтгүүлчдийг гайхшруулаад амжжээ. Тэрээр хээвнэг хүмүүсийн өмнө өөрийн бэлэг эрхтний хэмжээг гайхуулдаг бөгөөд өөрийгөө байгаагаасаа илүү царайлаг гэж боддогоо хүртэл нуудаггүй аж.
Мэдээж өөрийн жүжиглэх авьяасыг ч Майлс мөн дөвийлгөх дуртай. Жишээ нь "La La Land" киноны гол дүрд сонгогдоогүй гэдгээ мэдсэнийхээ дараа тэрээр найруулагч руу нь "Энэ одоо юу болж байна" гэсэн мессеж явуулжээ.
Өөрийгөө үргэлж бусдаас дээгүүрт тавьдаг гэдэг нь 2014 онд "Өнөө үеийн жүжигчид ёстой хэрэг алга" гэж хэлснээс нь үзвэл ойлгомжтой байна.