1
Эдди Мерфи - "Norbit"
Инээдмийн жүжигчин Эдди Мерфи ямар ч дүрд орж чаддаг гэдгээрээ алдартай билээ. Ялангуяа тэрээр "The Nutty Professor" болон "Coming to America" зэрэг кинонууд дээр олон дүрд зэрэг хувирсан байдаг.
Үүний нэгэн адилаар Эдди "Norbit" кинонд гол дүрийг бүтээгээд зогсохгүй түүний эхнэрт хүртэл үнэмшилтэйгээр тоглож чаджээ.
2
Мартин Лоуренс - "Big Mommy's House"
Мартин Лоуренс магадгүй "Big Mommy's House" кинон дээр настай эмэгтэйн дүр бүтээсэн гэдгээрээ хамгийн сайн танигдсан байх. Тус бүтээл нь үнэхээр их ашиг олсон тул дахин 2 үргэлжлэл анги хийсэн гэхээр ямар алдартай нь ойлгомжтой болно.
Мартин нэг хэсэг чимээгүй байснаа 2020 онд өөр нэг алдартай цуврал болох "Bad Boys"-ийн шинэ ангид тоглосон билээ. Тиймээс "Big Mommy's House"-ийн 4-р анги удахгүй гарах магадлал тун өндөр юм.
3
Шон, Марлон Уэйнс - "White Chicks"
2000-аад оны эхэн үед Уэйансын ах дүү нарын бүтээсэн инээдмийн кинонууд нь дэлхийг жинхэнэ байлдан дагуулсан билээ. 2004 онд харин Шон, Марлон нар цагаан арьст эмэгтэйчүүдийн дүрд хувирч хүмүүсийг жинхэнэ гайхшруулж байв.
4
Жон Траволта - "Hairspray"
Жон Траволта 1972 оноос хойш тулаант, адал явдалт, инээдмийн, драм, мюзикл гээд бүхий л төрлийн кинонд тоглож олны танил болсон билээ. Харин 2007 оны "Hairspray" кинон дээр эмэгтэй хүний дүрд хувирсан нь фенүүдийг нь гайхшруулсан байна.
Тэрээр гол дүрийн бүсгүйн ээж болж гардаг бөгөөд түүнийг дүрээ тун чадварлаг бүтээсэн хэмээн үзэгчид өндрөөр үнэлсэн юм. Олон жилийн дараа ч гэсэн Траволта үүнийг хамгийн дуртай дүрүүдийнх нь нэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
5
Эдди Редмейн - "The Danish Girl"
Английн жүжигчин Эдди Редмейн 2014 оны "The Theory of Everything" кинон дээр алдарт эрдэмтэн Стивен Хокингийн дүрийг бүтээж нэрд гарсан билээ. Тэгвэл тэрээр дараа жил нь буюу 2015 онд бодит түүхээс сэдэвлэсэн "The Danish Girl" кинон дээр анхны трансжендер эмэгтэй Лили Элбийн дүрийг бүтээсэн юм.
6
Жаред Лето - "Dallas Buyers Club"
"Thirty Seconds to Mars" хамтлагийн гоцлол дуучин Жаред Лето өдгөө жүжигчин гэдгээрээ илүү танигджээ. Түүний тоглосон кинонууд гэвэл "Requiem for a Dream", "Mr. Nobody", "Panic Room", "Fight Club", "American Psycho" зэргийг дурдаж болно.
2013 онд Жаред "Dallas Buyers Club" кинонд трансжендер эмэгтэй Районы дүрд тоглосон юм. Энэ дүрийнхээ ачаар Лето кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Оскар хүртсэн аж.
7
Килиан Мерфи - "Breakfast on Pluto"
Килиан Мерфи жинхэнэ "хүнд гар"-ын дүр бүтээдгээрээ алдартай ч үүний хажуугаар муугүй бүсгүй хүн болж хувирдаг байна. 2005 онд тэрээр "Breakfast on Pluto" кинон дээр трансжендер эмэгтэй болж жүжиглэсэн нь кино шүүмжлэгчдийн зүгээс багагүй магтаал хүртсэн юм.
Килиан дүрдээ орохын тулд трансжендер хүмүүстэй олон хоногийн өнгрөөж тэдний үйл хөдлөл, биеэ авч яваа байдалд нь суралцсан гэнэ.
8
Робин Уильямс - "Mrs. Doubtfire"
1993 оны "Mrs. Doubtfire" кино нь Даниел хэмээх эрийн амьдралыг харуулсан инээдмийн кино юм. Харамсалтай нь тэрээр ажилгүй болоод зогсохгүй эхнэрээсээ салахад хүрдэг бөгөөд шүүхийн шийдвэрт түүнийг хүүхдүүд дээрээ долоо хоногт нэг удаа л зочлох эрхтэй гэж заадаг байна. Тиймээс Даниел хүү, охин хоёртойгоо ойр байхын тулд эмэгтэй хүний дүрд хувиран хуучин эхнэрийнхээ гэрийн үйлчлэгчээр ажилд орж буйгаар үйл явдал нь өрнөнө.
Энэхүү бүтээл нь Оскарын шилдэг нүүр хувиргалт шагналыг хүртсэн бөгөөд үүний хажуугаар Робин Уильямс өөрийгөө ямар ч дүрд хувирч чадна гэдгээ харуулсан юм.