Хүүтэй болохыг хүссэн ч 6 сайхан охинтой болсон Чех эрийн амьдрал

Сүүлийн үед хүмүүс гэр бүл төлөвлөлтөд ихээхэн анхаарал хандуулах болсон төдийгүй хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо ч төлөвлөх нь бий. Харамсалтай нь хүүхэд гэдэг тэр болгон бидний санаснаар заяагаад байдаггүй бурханы бэлэг билээ. Бидний хүсэл зорилго, итгэл үнэмшлийг үл харгалзан амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Энэхүү гайхамшиг Чехийн нэгэн гэр бүлд биелэлээ олжээ. 

Хүүтэй болохыг хүссэн ч 6 сайхан охинтой болсон Чех эрийн амьдрал

Чех гаралтай америк хосууд болох Кен Розмайзл болон Леанне Розмайзл нар цэцэг шиг 6 охидын эцэг эх ажээ. 

Энэхүү гэр бүлийн залуу гишүүд ТикТок, Инстаграм дээр маш алдартай болсны гол шалтгаан нь барууны орнуудад ховорхон тохиолддог өнөр өтгөн айл, 6 эгч дүүсийн нэг гэдэгтэй холбоотой юм.

Кен, Леанне нар Америкт ажиллахаар ирснийхээ дараа буюу 1997 онд том охин Катеринаа өлгийдөн авчээ. Түүнээс хойш хосууд Алекси, Марианна, Викториа болон хоёр ихэр Элла, Эмма гэсэн дахиад 5 охинтой болсон байна.

Ийнхүү ойр ойрхон зайтай хөөрхөн охидтой болсны шалтгаан нь гэрийн эзний ганц хүүтэй болох гэсэн хүслээс үүдэлтэй гэнэ.

Ууган охин Катерина гэр бүлийнхнээсээ хамгийн алдартай болсны зэрэгцээ эгч дүүсээ ч гэсэн олны танил болоход нөлөөлжээ. Тэрээр 2016, 2019 онд мужаа төлөөлөн "АНУ-ын Мисс" тэмцээнд оролцож, улмаар сошиал орчинд олон сая дагагчтай инфлүнсер болсон байна

Мөн Катерина өөрийн нэрийн "Katerina Cosmetics" гоо сайхны брэндийг үүсгэн байгуулжээ.

Бүгд ижилхэн гоо үзэсгэлэнтэй Розмайзлын эгч дүүс тус бүрдээ цахим орчинд нөлөө бүхий "одод" болж чаджээ. Жишээлбэл отгон ихрүүд болох Элла, Эмма нар ТикТок дээр 673 мянган дагагчтай аж.

Өнөр бүлийнхэн АНУ-д ажиллаж, амьдардаг ч жил болгон бүгдээрээ Чехийн Прага хотдоо очиж амардаг гэнэ.

Аз жаргалтай, царайлаг, алдартай гэр бүлийн гишүүд удалгүй хүсэн хүлээсэн хүүгээр бүл нэмэх нь ойлгомжтой биз ээ.

Катерина ээжийнхээ хамт

Ихрүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()