Өөрийн асран хамгаалагч залууд дурласан "Хушгахан" тогорууны амьдрал

Хун шувууг эхнэрээ болгосон эр, өрөвтас шувуу хүүхэд авчирч өгдөг гэх мэт хүн болон шувууны хоорондох хачирхалтай гэмээр харилцааны үлгэр домгууд цөөнгүй байдаг. Тэгвэл Америкийн нэгэн амьтны хүрээлэнд амьдардаг "Хушга" хэмээх тогоруу асран хамгаалагч залуудаа дурласан ер бусын явдлын тухай та өмнө нь дуулсан уу?

Өөрийн асран хамгаалагч залууд дурласан "Хушгахан" тогорууны амьдрал

АНУ-ын Виржини мужид орших Смитсоны байгаль хамгаалах биологийн хүрээлэнгийн (SCBI) ажилтан, 42 настай Крис Кроу-д тус хүрээлэнд амьдардаг "Хушгахан" хэмээх эмэгчин тогоруу дурлажээ.

Нэн ховордсон цэн тогорууны төрөлд багтдаг Хушгахан амьтны хүрээлэнд төрж өссөн бөгөөд байнга хүмүүсийн дэргэд байсан учраас тэдэнд дасаж, тэр бүү хэл хүнийг өөр шигээ шувуу гэж санаж эхэлсэн байна. 

Хушгахан нас бие гүйцсэний дараа хүрээлэнгийн ажилтнууд түүнийг өөр эрэгчинтэй нь нийллэгэд оруулах гэж оролджээ. Гэвч Хушга тэднийг огт тоогоогүйн дээр ойртсон руу нь уурсан дайрч, улмаар хоёр ч эрэгчин тогорууны аминд хүрсэн байна.

Цөхрөнгөө бараад байсан мэргэжилтнүүд нэгэн өдөр Хушгахан Крис Кроутой маш өвөрмөц харьцаж байгааг анзаарсан байна. Тодруулбал Хушгахан зөвхөн Крис Кроуг ирэх үед далавчаа дэлгэн "бүжиглэж", зөөлхөн дуугарч байжээ. 

Крис түүнийг дэгдээхий байхаас нь эхлээд асарсан учраас өөрт нь татагдсан болохыг мэргэжилтнүүд шууд ойлгосон байна. 

Цэн тогоруу нэн ховордсон төрөл учраас Хушгаханыг заавал үржилд оруулах шаардлагатай байлаа. Тиймээс биологичид нэг арга сэджээ. 

Тэд Крисийг Хушгаханы өмнө эрэгчин тогорууны нийллэгийн бүжгийг дуурайн хийлгэж, дараа нь тогоруу руу хэсэг өвс шидүүлжээ. Тооцоолсны дагуу Хушгахан түүнийг нийллэгэд орох хүсэлтэй болохыг ойлгож, шидсэн өвсөөр нь үүрээ засч эхэлсэн байна.

Энэ бүхний дараа Хушгахан үржилд ороход бэлэн болсон тул Крис түүнд тариур ашиглан үр суулгасан аж.

"Хосууд" маань удалгүй таван дэгдээхийтэй болсон юм. Харамсалтай нь Хушгахан дэгдээхийнүүдээ голсон тул өөр тогоруунд өргүүлжээ.

“Хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болж амьтад үхэж байгаа бол тийм асуудлыг заавал шийдэх ёстой. Нэг ёсондоо тэр бүгд хүмүүс бидний буруу учраас хариуцлага хүлээх нь зүйн хэрэг" гэж Крис ярьжээ. 

Доорх зураг дээр Кроу хэрхэн эр тогорууны үүргийг гүйцэтгэж байгааг харуулжээ. Энэ төрлийн шувууд асран хамгаалагчидтайгаа маш ойр дотно харилцаатай байдаг. Учир нь тогоруунууд хун шиг нэг хостойгоо насыг бардаг аж.  

Энэ мэт шувуудын хэвийн бус зан байдал нь ээнэгших үзэгдлийн үр дагавар юм. Ямар ч амьтан (ялангуяа шувууд) төрсөн даруйдаа өөрийн ойр байгаа нэгнийг хараад, ухамсарт нь "энэ миний ойрын төрөл" хэмээх бодол хоногшиж үлддэг гэнэ.

Харин төрсөн цагаасаа эхлээд зөвхөн хүнийг харсаар байвал "энэ амьтан миний аав ээж" эсвэл бүр хамтрагч хэмээн ойлгодог байна.

Өөртэйгөө ижил төрлийн амьтадтай харьцах боломжгүй нөхцөлд хүний гар дээр өссөн тохиолдолд ийм явдал байнга гардаг. Харамсалтай нь ийм зүйл болсны дараа тэд өөрсдийн төрөл зүйлийн төлөөлөгчдийг ялгаварлан үзэх хандлага гаргадаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()