Жүжигчин Киану Ривзийн орлон тоглогчдодоо барьсан бэлэг хүмүүсийг бишрүүлжээ

Холливудын алдарт жүжигчин, өдгөө 57 настай Киану Ривз саяхан "John Wick" киноны 4-р хэсгийн зураг авалтыг дуусгажээ. Их ажлын ард гарсныг тохиолдуулан Киану дөрвөн орлон тоглогчдоо гэнэтийн бэлэг барьсан байна. Тодруулбал орлон тоглогч тус бүр 14.5 мянган долларын үнэ бүхий "Rolex" брэндийн "Submariner Date" загварын цагтай болсон аж.

Жүжигчин Киану Ривзийн орлон тоглогчдодоо барьсан бэлэг хүмүүсийг бишрүүлжээ

Бэлгийн цаг бүрийн ар талд нь "John Wick's Five" буюу "Жон Викийн тав" гэсэн бичгийг тухайн орлон тоглогчийн нэрийн хамт сийлүүлсэн байх аж.

Киану Ривз орлон тоглогч нартаа үнэтэй бэлэг барьж байсан анхны тохиолдол энэ биш гэнэ. "The Matrix Reloaded" киноны зураг авалтын дараа Ривз орлон тоглогчдоо гайхшруулж, нийт 12 ширхэг "Харли Дэвидсон" мотоцикль бэлэглэсэн байдаг. 

"Жон Вик" киноны 4-р анги 2022 оны тавдугаар сарын 27-нд нээлтээ хийх юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()