Энэтхэг залуу шинэ гар утас авахын тулд эхнэрээ 2400 доллароор заржээ

2021-10-26, 21:16
12,736

Энэтхэг улс хэдийгээр хурдацтай хөгжиж байгаа ч хүн амын 54.7 хувь нь ядуурлын түвшинд багтсан хэвээр байгаа юм. Тиймээс олонх Энэтхэгчүүд санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд санаанд оромгүй арга хэрэглэх нь элбэг. Зарим хүмүүс маш хүнд ажил эрхэлж, зарим нь эд эрхтнээ хүртэл зарах замаар мөнгө олно. Тэгвэл нэгэн 17 настай энэтхэг залуу 26 настай эхнэрээ өөрт хэрэггүй гэж үзээд зарсан байна. 

Энэтхэг залуу шинэ гар утас авахын тулд эхнэрээ 2400 доллароор заржээ

Энэтхэгийн хөдөө нутгийн эцэг эхчүүд хүүгээ дөнгөж өсвөр насанд хүрэнгүүт нь эхнэр сонгож өгөх уламжлал одоо ч амь бөхтэй оршсоор байна. Тус улсын Одиша мужийн Сулекала тосгонд амьдардаг 17 настай Ражеш Рана гэгч нь дээрх уламжлалын дагуу хуримаа хийгээд ердөө гурван сар болсны дараа эхнэрээ зарж орхижээ. 

Тэрээр яаж худалдан авагч олсон нь одоогийн байдлаар тогтоогдоогүй хэвээр гэнэ. Эхнэрийг нь худалдаж авсан нууц ноёнтон өөр мужид амьдардаг, 55 настай баян эр байсан бөгөөд залууд 2400 ам.доллар төлсөн аж.

Мань эр олсон мөнгөөрөө хамгийн сүүлийн үеийн ухаалаг утас худалдан авч, үлдсэн мөнгөөрөө үнэтэй зоогийн газарт тансаглажээ. 

Удалгүй эхнэрийнх нь эцэг эх, хамаатан садан нь гэнэт сураггүй болсон охиноо хаашаа явсан болохыг нөхрөөс нь асууж шалгаажээ. Нөхөр нь хөөрхий эхнэрээ хаашаа ч юм зугтсан хэмээн мэлзсэн байна. 

Хадмууд нь мэдээж түүний үгэнд итгэлгүй цагдаад хандав. Мөрдөн байцаагчид хэргийн учрыг нэн даруй олж мэдээд худалдагч, худалдан авагч хоёрыг баривчилжээ. 

Азаар худалдагдсан эхнэрт ямар ч муу зүйл тохиолдоогүй, эсэн мэнд гэр бүлдээ эргэн иржээ. Харамсалтай нь энэ мэт хэрэг түгээмэл гардаг ч үүн шиг аз жаргалтай төгсдөг нь ховор юм. Хүн худалдаалах нь Энэтхэгт хүнд гэмт хэрэгт тооцогддог учраас маш удаан хугацааны хорих ялаар шийтгэгддэг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()