Анжелина Жоли охидынхоо хамт Ромын улаан хивсний ёслолыг чимэв

Марвелийн шинэ бүтээл "The Eternals" киноны нээлттэй зэрэгцэн сүүлийн өдрүүдэд жүжигчин Анжелина Жоли хэвлэлүүдийн гол анхааралд байна. Кино урлагаас багагүй хугацаанд завсарлага авсныхаа дараа супер баатрын дүрээр эргэн ирж буй Жоли Лос-Анжелесийн "Dolby Theater" болон Италийн Ром хотын кино наадамд хоёр охиныхоо хамтаар зочилж, дээрх бүтээлийн нээлтэд оролцсон байна.

Анжелина Жоли охидынхоо хамт Ромын улаан хивсний ёслолыг чимэв

Жүжигчин Брэд Питтээс салсны дараа гарч ирсэн хууль зүйн маргааныг зохицуулахаар гурав дахь жилдээ тэмцэж буй Анжелина Жоли сүүлийн үед хувийн амьдрал болон карьертаа дахин анхаарал хандуулж эхэлсэнд хэвлэлийнхэн, шүтэн бишрэгчид нь тун баяртай байгаа. Тэрээр энэ жил л гэхэд өөрийн анхны нөхөр болох жүжигчин Жонни Ли Миллер, дуучин The Weeknd гэсэн хоёр ч эртэй нэр холбогдоод амжсан нь үүний баталгаа.

Мөн тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Лос-Анжелес болон Ром хотод "The Eternals" киноныхоо нээлтийн ёслолд оролцож, кино урлагтаа эргэн ирж буйгаа зарлажээ. 

Ромын улаан хивсэн дээр тэрээр алдарт "Versace"-ийн урланд тусгайлан бүтээгдсэн мөнгөлөг өнгөтэй урт даашинзаар гоён алхжээ. Үдшийн хамгийн онцлох зочин байсан түүнтэй 16 настай охин Захара, 15 настай охин Шайло нар нь хамт ирсэн байлаа.

Гэхдээ Брэд Питт, Жоли нарын дундаас төрсөн том охин нь болох Шайло ёслолын гэрэл зурагчдын дуранд ээжээсээ ч дутахааргүй олон буужээ. 

Дэгжин мэйк-ап хийлгэж, хар өнгийн мини даашинз дээр кет өмссөн түүнийг харсан хүмүүс царайлаг аавыгаа хичнээн дуурайсан болохыг нь гайхаж байлаа.

Шайло охины хувьд бага насандаа яг л эрэгтэй хүүхэд шиг хувцаслаж, үсээ халимаг болгон засуулдаг байсан тул түүнийг хүйсээ солиулах байх хэмээн хүмүүс таамагладаг байв. Гэвч өсвөр насандаа тэрээр буцаад эмэгтэйлэг төрхөндөө орсон нь үс, хувцаслалт зэргээс нь илт харагдах болсон юм.

Гэхдээ Шайло тогтсон хэв маягт баригддаггүй хэвээр байгаагаа улаан хивсний ёслолд даашинзан дээр кет өмсөн харуулжээ. Өмнөх өдөр нь тэрээр гэр бүлийнхээ хамт Ром хотоор зугаалахдаа өмссөн шар кетээ солилгүйгээр ёслолд оролцсон нь тэр аж.

Харин Лос-Анжелест болсон нээлтийн ёслолд Анжелина Жоли 2014 оны Оскарын наадамд өмсөж байсан "Elie Saab"-ын бор шаргал даашинзаараа дахин гоёж, Шайло охинтойгоо ижилссэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()