Төмөр хатагтайн шинэ "тэсрэлт"...

2021-10-27, 16:41
3,034

Дүр төрхөө эрс шинэчилж, өөрсдийн сэтгэлийг болоод бусдын нүдийг баясгах нь бүхий л охид бүсгүйчүүдийн нууцхан хүсэл байдаг билээ. Тэгвэл DYRBERG/KERN брэнд бүсгүйчүүдийн тэрхүү хүслийг нь биелэл болгож, эрхэмсэг бөгөөд өөртөө итгэлтэй, хүчирхэг байдлаа улам тодотгоход урам зориг өгөх ээлжит нэгэн нүүр царайгаа сонгожээ. 

Төмөр хатагтайн шинэ "тэсрэлт"...

Бүтээгдэхүүн болгонд нь уран дархны сэтгэмж, нарийн хийц шингэсэн байдаг гэдгээрээ бусад тансаг эдлэлийн брэндүүдээс ялгардаг DYRBERG/KERN брэнд шинэ коллекц бүрийнхээ нүүр царайгаар Монголын нийгэм, урлаг, улс төр, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн байр сууриа олон гялалзаж, охид бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болдог хүчирхэг бүсгүйчүүдийг сонгосоор ирсэн билээ. Өмнө нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, нэвтрүүлэгч С.Чимгээ, улс төрч С.Оюун зэрэг бүсгүйчүүд дээрх нэр хүндтэй үүргийг хүлээн авч, өөрийн нуугдмал гоо үзэсгэлэнгээ ил гарган, хүмүүсийг бишрүүлж байв.

Тэгвэл энэ удаа тус брэндийн 2021 оны намар өвлийн шинэ “ELEGANCE” буюу “ЭРХЭМСЭГ” коллекцийн нүүр царайгаар Монголын рок поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн авъяаслаг бүсгүй Б.Ангирмаа тодорчээ.

Хүмүүсийн сэтгэлд хоногшсон олон сайхан дууг зохиож, авъяаслаг олон шавь нарыг бэлтгэж, тэдний гайхалтай амжилтынх нь замыг зассан хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаагийн гадаад төрх, стиль хувцаслалт нь жинхэнэ хүчирхэг, хөдөлмөрч, бусдаас түрүүнд алхдаг эмэгтэйн сонгодог жишээ байв. Тиймдээ ч түүнийг Монголын рок попын “төмөр хатагтай” гэж зүгээр ч нэг нэрлээгүй биз ээ.

Харин DYRBERG/KERN-ий шинэ нүүр царайг тодруулах сонголт үнэхээр нүдээ олж чадсаныг Б.Ангирмаагийн энэхүү өөрчлөлт харуулж байна. Түүний эрхэмсэг бөгөөд өөртөө итгэлтэй төрх DYRBERG/KERN-ий бүтээгдэхүүнүүд болон стилистүүдийн торгон мэдрэмжийн ачаар улам өнгө нэмж, гоо үзэсгэлэнг зоримог өөрчлөлтөөс салгаж ойлгож болохгүйн баталгаа болжээ. 

Тиймээс “DYRBERG/ KERN” бол зүгээр нэг гоёл чимэглэл бус амьдралд шинэ өнгө нэмэх увидастай урлагийн бүтээл мөн гэдгийг үүгээр харуулж чаджээ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.