1
Мэрилин Монро (Marylin Monroe) - 1926-1962 он
Мэрилин Монро хамгийн сүүлийн зургаа 1962 оны 8-р сарын 4-нд дотны найз, төгөлдөр хуурч Бадди Греко хэмээх залуутай даруулжээ. Үүнээс хэдхэн цагийн дараа Мэрилин Монрогийн цогцсыг Лос Анжелес дахь гэрээс нь олсон байдаг.
Жүжигчин бүсгүй нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан нь задлан шинжилгээний явцад тогтоогдсон юм. Иймд түүнийг амиа хорлосон гэж үзээд цагдаа нар хэргийг нь хаасан байдаг. Гэхдээ олон хүн бусдын гарт домогт Мэрилин Монро амиа алдсан гэдэгт итгэсэн хэвээр байгаа билээ.
2
Честер Беннингтон (Chester Bennington) - 1976-2017 он
Linkin Park хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон 2017 оны зун гэртээ өөрийгөө боомилж амиа хорлосон юм. Честер олон жилийн турш сэтгэл санааны гүн хямралаар шаналж байсан төдийгүй хар тамхинд донтсон байжээ.
Энэхүү зургийг түүнийг гэр бүлийн хамт гадуур зугаалж байх үед нь дарсан байна. Шүтэн бишрэгчид нь ийм жаргалтай байсан хүн сэтгэл санааны хямралаас болоод амиа хорлосон гэдэгт нь итгэдэггүй аж.
3
Жон Леннон (John Lennon) - 1940-1980 он
Энэ бол Жон Ленноны сүүлчийн гэрэл зураг юм. Түүний хажууд зогсож байгаа залууг Марк Чапман гэдэг бөгөөд тэрээр Ленноны амийг хөнөөсөн нэгэн аж.
1980 оны 12-р сарын 8-нд Марк Ленноныг гэрээсээ гарч дуу бичлэгийн студи рүүгээ явах замд нь таарч гарын үсгийг нь авчээ. Дараа нь Марк алдарт дуучны гэрийн гадаа хүлээж байгаад нуруун тус газарт нь 5 удаа буудан хөнөөсөн юм.
4
Стив Жобс (Steve Jobs) - 1955-2011 он
Стив Жобс 2011 оны 10-р сарын 5-нд ходоодны хорт хавдрын улмаас нас барсан юм. Энэхүү зургийг харин 2011 оны 6-р сарын 7-нд нэр нь үл мэдэгдэх сэтгүүлч даржээ.
5
Хит Лежер (Heath Ledger) - 1979-2008 он
Жүжигчин Хит Лежер The Imaginarium of Dr. Parnassus хэмээх киноны гол дүрийг бүтээсэн байдаг. Энэхүү зургийг тус киноны зураг авалтын үеэр дарсан байна. 2008 оны 1-р сарын 22-нд тэрээр зочид буудлынхаа өрөөндөө нас барсан байдалтай олдсон аж. Түүний биед задлан шинжилгээ хийсний дараа өвчин намдаагч, нойрсуулах эм зэргийг хэтрүүлэн хэрэглэснээс болоод амиа алдсаныг илрүүлсэн юм.
6
Майзл Жексон (Michael Jackson) - 1958-2009 он
Майкл Жексон сүүлчийн аялан тоглолтондоо бэлтгэж байхад нь энэхүү зургийг дарсан байна. Харамсалтай нь тэрээр тоглолтоо эхлүүлэхээс хэдхэн өдрийн өмнө гэртээ нас барсан юм. Тэрээр эмчийнхээ өгсөн цусны эргэлт сайжруулах бэлдмэлээс болж амиа алдсан болох нь удаан хугацааны мөрдөн байцаалтын явцад ил болсон билээ. Үүний улмаас Майклын хувийн эмч санаандгүй хүний амь хөнөөсөн хэргээр 2 жил шоронд хоригдсон байдаг.
7
Фреди Меркури (Freddie Mercury) - 1946-1991 он
Энэхүү зургийг дарснаас нэг өдрийн дараа алдарт дуучин маань нас барсан юм.
Фреди Меркури ДОХ-ын халдвар авснаас болоод олны өмнө гарахаа болиод байсан аж. Гэхдээ тэрээр бие нь бүр муудахаас өмнө сүүлчийн цомгоо дуусгахыг хүссэн учраас дуу бичлэгийн студид бараг амьдрах болсон байна.
Фредигийн хамгийн сүүлчийн буюу "These Are The Days Of Our Lives" дууны клипийг хар цагаан хальс дээр бичсэн нь Фредигийн цонхигор царайг нуух арга байсан гэдэг.
Фреди Меркури 1991 оны 11-р сарын 24-нд ДОХ-ын улмаас үүссэн уушигны үрэвсэл нь хүндэрсний улмаас нас барсан билээ.
8
Уитни Хьюстон (Whitney Houston) - 1963-2013 он
Уитни Хьюстон Tru Hollywood хэмээх шөнийн клубээс гарч явахад нь энэхүү зургийг даржээ. Тэрээр хэдхэн цагийн дараа зочид буудлын өрөөндөө нас барсан байдалтай олдсон байдаг.
Задлан шинжилгээгээр Уитни нойрсуулах эмээ хэтрүүлснээс болоод ваннтай усандаа живсэн болохыг тогтоосон юм.
9
Эми Уайнхаус (Amy Winehouse) - 1983-2011 он
Уг зургийг 2011 оны 7-р сарын 12-нд Лондонд авсан бөгөөд 7-р сарын 23-нд Эми Уайнхаус гэртээ нас барсан юм. Эми архины гүн хордлогод орсны улмаас зүрхний шигдээс болсон хэмээн албан ёсны цагдаагийн мэдэгдэлд дурдсан байдаг. Эми архи, хар тамхинд хүчтэй донтож тэдгээрийн эсрэг эмчилгээ хийлгэж байжээ.
10
Диана гүнж (Princess Diana) - 1961-1997 он
Энэ зургийг 1997 оны 8-р сарын 31-нд авсан юм. Диана гүнж машинтайгаа паппарацичидаас зугтаж байсан бөгөөд үүнээс хэдхэн секундын дараа хонгилд осолдсон юм. Түүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн ч хэдэн цагийн дараа харамсалтайгаар нас барсан билээ.