Таны бодсоноос ч залуухан 15 алдартан бүсгүй

Маш залуудаа алдар нэрт хүрсэн, байнга дэлгэцнээ харсаар дасал болсон, кинонд илүү эгчмэд хүний дүрд тоглосон, эсвэл зүгээр л наснаасаа овортой харагддаг зэрэг шалтгаануудаас болж доорх жагсаалтад буй бүсгүйчүүдийн жинхэнэ насыг хүмүүс байнга буруу таамагладаг гэнэ. Ингээд та бүхний төсөөлснөөс хавьгүй залуухан 15 алдартан бүсгүйг танилцуулж байна.

Таны бодсоноос ч залуухан 15 алдартан бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Милли Бобби Браун, 17 настай

Хэдэн жилийн өмнөөс залуусын дунд алдартай болсон “Stranger Things” олон ангит киноны Элевений дүрииг бүтээсэн жүжигчин охин өдгөө ердөө 17 настай. Тэрээр ЮНИСЕФ-ийн хамгийн залуу “Сайн санааны элч"- ээр томилогдож байсны зэрэгцээ Америкийн телевизийн урлагийн Emmy-ийн шагналыг дөнгөж 13 насандаа хүртжээ.

Милли Бобби Браун, 17 настай

2 Халси (Halsey), 26 настай

Богинохон, өнгөлөг үсээрээ олонд танигдсан дуучин бүсгүй Халси "Биллбоард"-д өнгөлсөн олон хит дууны эзэн бөгөөд тэдгээр дундаас “Hopeless Fountain Kingdom” цомгоороо олны танил болсон юм. Түүнээс гадна өөрөөсөө 5 насаар ах, рэппер G-Eazy-тэй үерхэж байсан гэдгээр нь хүмүүс сайн мэддэг.

Халси (Halsey), 26 настай

3 Зэндаяа (Zendaya), 24 настай

Бага насандаа Диснейн олон кинонуудад дүр бүтээж, олны хайрыг татсан авъяаслаг жүжигчин Зендаяа. Тэрээр кинонд тоглохооос гадна загвар өмсөгчийн карьераа 2009 онд эхлүүлсэн юм.

Зэндаяа (Zendaya), 24 настай

4 Мэйси Уильямс, 24

Мэйси Уильямс ердөө 14 насандаа өөрийн анхны мэргэжлийн дүр болох “Хаан ширээний тоглоом” киноны Аряа Старкын дүрийг бүтээсэн билээ. Өнөөдөр тэрээр кино урлагийн салбарт тун амжилттэй яваа алдартнуудын нэг юм.

Мэйси Уильямс, 24

5 Софи Тернер, 25

“Хаан ширээний тоглоом” киноны бас нэгэн од, Аряагийн эгч Санса Старкын дүрд тоглосон Софи Тернер тухайн үед Мэйситэй нэгэн адил 14 настай байжээ. Жүжигчний карьераа амжилттай эхлүүлсэн тэрээр өөрөөсөө 7 насаар ах дуучин Жо Жонастай гэрлэсэн билээ.

Софи Тернер, 25

6 Уиллоу Смит, 20

Алдарт жүжигчин Уилл Смитын охин гэдгээрээ олны хараанд өртдөг болоод нэлээд удсан Уиллоу Смит өдгөө дөнгөж 20 настай гэнэ.  Магадгүй түүний биеэ авч явах байдал болон стиль нь илүү овортой харагдуулдаг байх.

Тэрээр рэппер Jay Z-ийн агентлагтай гэрээ хийсэн хамгийн залуу артист болж чаджээ.

Уиллоу Смит, 20

7 Клое Грейс Морец, 24

Жүжигчин Клоэ Грейс Морец 6-хан настайгаасаа эхлэн кинонд тоглож эхэлсэн бөгөөд түүнээс хойш аль хэдийнэ 18 жил өнгөрч, өдгөө 24 нас хүрчээ. Үзэгчидтэйгээ хамт өссөн болохоор хүмүүст түүний нас нь явсан мэт санагддаг байж болох юм.

Клое Грейс Морец, 24

8 Кайли Женнер, 23

Кардашьяныхны гэр бүлийн шоунд 10 настайгаасаа оролцож, олон хүмүүстэй цэнхэр дэлгэцээр хэдийн танил болсон тэрээр өөрийн бизнесийн гараагаа ердөө 18 насандаа эхлүүлж Форбс сэтгүүлийн жагсаалтанд хамгийн залуу тэрбумтанaaр нэрлэгдсэн юм. Түүнээс гадна 20 насандаа охин Сторми-оо өлгийдөн авсан Кайли Женнер бодит наснаасаа илүү эгчмэд санагдах нь аргагүй.

Кайли Женнер, 23

9 Саирсе Ронан, 27

Олон түүхэн кинонд дүр бүтээснээрээ алдартай жүжигчин бүсгүй Саирсе Ронан өдгөө ердөө 27 настай юм.

Саирсе Ронан, 27

10 Белла Хадид, 24

Дэлхийн олон том загварын тайзанд мөрөө үлдээсэн бүсгүй Белла Хадид өдгөө дөнгөж 24 настай юм. Дэлхийн бүхий л алдартай моделиудын гараагаа эхэлдэг IMG агентлагтай 2014 онд гэрээ хийснээс хойш богино хугацаанд маш том амжилтад хүрсэн нь түүнийг илүү туршлагатай, буурь суурьтай харагдуулж, үүнийг дагаад наснаасаа хөгшин санагдуулах нь ойлгомжтой байх.

Белла Хадид, 24

11 Меган Трайнор, 27

2014 онд дэлхий даяар хит болж байсан “All About The Bass” дууны эзэн, дуучин Меган Трайнор өдгөө 27 настай бөгөөд эрт амжилт олсон оддын нэг яах аргагүй мөн юм.

Меган Трайнор, 27

12 Камила Кабелло, 24

Америкийн The X-Factor шоунаас төрөн гарсан "Fifth Harmony" хамтлагийн хуучин гишүүн, одоогоор амжилттай соло уран бүтээл туурвиж яваа Камила өдгөө дөнгөж 20 нас өнгөрч байгаа юм. Түүний “Havana”, “Never Be The Same” зэрэг хит дуунуудаар нь та бүхэн сайн таних байх.

Камила Кабелло, 24

13 Белла Торн, 23

Дөнгөж 23 нас хүрч байгаа гэхэд итгэмээргүй жүжигчин Белла Торн багаасаа кино ертөнцөд хөл тавиад аль хэзээний 14 жил өнгөрчээ.

Белла Торн, 23

14 Lorde, 24

Анхны цомог болох “Pure Heroine”-оор олны анхаарлыг татаж чадсан Австрали дуучин Лорде тухайн үедээ 16-хан настай байсан байна. Түүнээс хойш тэрээр уран бүтээлээ амжилттай туурвисаар зургаан жил болжээ.

Lorde, 24

15 Марго Робби, 31

Леонардо ДиКаприогын хамтаар “Wolf of Wallstreet”-д тоглохдоо тэрээр ердөө 23 настай байжээ. Түүнээс хойш сэтгэлдэ хоногшсон олон дүрүүдийг бүтээж, өдгөө гучин нас дөнгөж давсан гэхэд бахархмаар карьерийг бий болгож чаджээ.

Марго Робби, 31

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()