Жүжигчин Моника Беллуччигийн тухай хүмүүсийн төдийлөн мэдэхгүй баримтууд

Олны анхаарлын төвд байсан 30 жилийн хугацаандаа халуухан төрхөө огтхон ч алдаагүй хэмээн магтуулдаг Моника Беллуччи саяхан 57 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн билээ. Байгалиас заяасан түүний үзэсгэлэнт төрх, эрхэмсэг ялдам биеэ авч явж буй байдалд эрэгтэй эмэгтэйгүй бүгд дурладаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Моника Беллуччигийн хувийн амьдралд хүмүүсийн мэдэхгүй ямар нууцууд байдаг вэ?

Жүжигчин Моника Беллуччигийн тухай хүмүүсийн төдийлөн мэдэхгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • Жижигхэн, эвлэгхэн хэлбэртэй хөл бүсгүй хүний гоо сайхны илэрхийллүүдийн нэг. Жишээлбэл Үнсгэлжин 35 размерын, Сара Жессика Паркер 36.5 размерын гутал өмсдөг билээ. Гэтэл Моника 171 см өндөртэй ч 44 размерын гутал өмсдөг гэнэ. Доорх зураг дээр түүний хөлийн хэмжээ илт мэдэгдэж байгаа биз. Гэхдээ л дэлхийн хамгийн хүсэмжит эмэгтэй байхад энэ нь саад болохгүй гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.

  • Сонирхолтой нь Моникагийн олон шүтэн бишрэгч түүний тоглосон нэг ч киног нь үзээгүй байдаг аж. Харин тэрхүү хүмүүс "Malena" эсвэл "Apartment" зэрэг киноны хэсгүүдээс хараад Моникад дурласан байдаг ажээ.
  • Тэрээр нийт 60 гаруй кинонд дүр бүтээсэн аж. Тэдгээрээс хамгийн алдартай бүтээлүүд нь гэвэл "The Brotherhood of the Wolf", "Asterix and Obelix: Mission Cleopatra" , "Irreversible", "The Matrix Reloaded", "The Matrix Revolutions", "The Passion of Christ", "The Brothers Grimm", "The Ages of Love", "On the Milky Road", зэргийг дурдаж болно. 

  • 12 настайгаас нь эхлээд Моникагийн хөөрхөн царай, дур булаам нүд нь хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Мөн биеийн өсөлт нь бусад охидоос эрт явагдаж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн байх. Зөөгч нар түүнд үнэгүй хоол өгч, багш нар нь хичээл дээр түүнээс нүд салгаж чаддаггүй байсан гэдэг. Бүр нэг багш нь Моникагийн хөргийг зураад аавд нь бэлэглэж байжээ. 
  • Моника гоо сайхны хагалгаа хийлгэлгүй байгалийн жамаар хөгшрөхийг илүүд үздэг. Гэхдээ тэрээр шаардлагатай гэж үзвэл зарим нэг ажилбар хийлгэхээс буцахгүй гэж ярьжээ. 

  • Моникаг нэрд гарахад нөлөөлсөн зүйлсийн нэг нь яах аргагүй сайхан үс нь юм. Түүний эцэг Паскел Белучи өөрийнх нь ачаар охин нь ийм сайхан үстэй болсон гэдэгт итгэтэй байдаг аж. Тэрээр үсийг ойр ойрхон тайрах юм бол урт өтгөн ургадаг гэж үзсэн учраас Моникагийн үсийг бага наснаас нь эхлээд эрэгтэй хүүхэд шиг халимаг болгон засдаг байжээ. 
  • Моника багаасаа хуульч болох мөрөөдөлтэй байсан тул байнга ном шагайж явдаг хүүхэд байжээ. Мөн бүрэг ичимхий зантай, танихгүй хүмүүс рүү хүртэл эгцэлж харж чаддаггүй байв. Харамсалтай нь эр эм, хүүхэд хөгшидгүй Моникагийн гоо үзэсгэлэнг биширч, зөрөөд өнгөрсөн ч заавал эргэж хардаг нь охинд асар хэцүү байжээ. Гэхдээ багадаа их ном уншсан нь түүнийг энгийн нэг нүд баясгадаг жүжигчин бус жинхэнэ боловсролтой, хүчирхэг эмэгтэй болоход нь нөлөөлжээ. Тэрээр ярилцлага өгөх бүртээ цэгцтэй, тодорхой ярьж, уран үг хэллэг ашигладгаас нь үүнийг анзаарч болно.

  • Тэрээр төрөлх Итали хэлнээс гадна Франц, Англи хэлийг төгс эзэмшсний дээр Серби, Испани, Арамей хэлээр сайн ярьдаг гэнэ. Үүний дээр "Doberman" кинонд тоглохын тулд дохионы хэлэнд хүртэл гаргуун суралцсан байна. Саяхан Белуччи Лисбон хотод байр худалдаж авсан учраас португали хэл сурж эхэлсэн аж. 

  • Хэдий бусад жүжигчидтэй харьцуулахад туйлын хөдөлмөрч бүсгүй боловч Моника өөрийгөө их залхуу хүн хэмээн үздэг. Учир нь тэрээр шаардлагагүй гэж үзвэл биедээ огт анхаарахаа больдог аж. Харин кинонд тоглохын өмнө тэрээр хатуу дэглэм барьж, дасгал хийхийн зэрэгцээ йогоор эрчимтэй хичээллэдэг байна. Зураг авалт дууссан л бол Моника гэрээс гаралгүй дуртай амттангаа өдөржин иддэг гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()