Авлигын түвшин хамгийн багатай 10 орон

2021-10-11, 17:30
2,346

Авлига, хээл хахуулийн гэмт хэрэг нь аливаа улс үндэстний эрхэм зорилгод учирч буй ноцтой аюул занал бөгөөд эмнэлэг, сургууль гэх мэт амин чухал нийгмийн байгууллагуудад зориулагдах хөрөнгөнөөс хумсалж, улс орны баялаг, гадны хөрөнгө оруулалтыг үгүй хийдэг нэг ёсны шимэгч гэхэд болно. Гэхдээ эрх баригчид нь тэр болгон хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж өөрсдийн ёс зүйгээ умартаад байдаггүй улсууд дэлхийд бас бий. Ингээд та бүхэнд "Transparency International" олон улсын байгууллагын өнгөрсөн онд гаргасан дэлхийн улсуудыг авлигын түвшингээр нь эрэмбэлсэн жагсаалтад хамгийн өндөр оноо авсан буюу авлигын түвшин хамгийн багатай 10 орныг танилцуулж байна. 

Авлигын түвшин хамгийн багатай 10 орон

Исланд

Арлын Исланд улсад албан тушаалаа урвуулан ашиглах, луйвар хийх, авлига өгч авах зэрэг хэргийг таслахад "Almenn hegningarlög" (Эрүүгийн ерөнхий хууль) хэмээх хууль үйлчилдэг.

Исланд

Австрали

Австралид хээл хахуулийн эсрэг арга хэмжээг нэн түрүүнд авах ёстой салбарууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон улс төрийн нам эвслүүд гэж тооцогддог. Гэхдээ үүнийг батлах албан ёсны баримт байхгүй, иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд дээрх ойлголт гарч иржээ.

Австрали

Герман

Гадаад улс руу хийх гүйлгээ нь бохир мөнгөний гол урсгал болж байгаа хэмээн Германы засгийн газар үзэж, тохирсон арга хэмжээнүүдийг авсаар иржээ. Иргэний хээл хахуулийн хэргийг тус улсын Эрүүгийн хуулиар шийтгэх бол компани, байгууллагын хэргийг "Удирдах шатны зөрчлийн хууль"-ийн дагуу олон сая еврогийн торгууль ногдуулж, шударга бус байдлаар олж авсан бүх хөрөнгийг нь хураах байдлаар шийтгэдэг аж.

Герман

Их Британи

Нийтийн үйлчилгээний ямар ч салбарт ёс зүй, этикийн өндөр шаардлага тавьдаг нь Британичуудыг авлига авч өгөхгүй байхад багагүй хэмжээгээр нөлөөлжээ.

Их Британи

Нидерланд

Тус улсын эрүүгийн хуульд зааснаар төрийн ямар ч байгууллага "шилэн" байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой.

Нидерланд

Канад

Төрийн байгууллагаас бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хөнгөлөлт үзүүлэх, бэлэг өгч авах нь Канадад гэмт хэрэгт тооцогддог. 2006 онд Канад улсын засгийн газраас төрийн албан хаагч хэрэв ёс зүйд нийцэхгүй гэж үзвэл ажилласан байгууллагынхаа нууцын зэрэглэлтэй материалыг дэлгэх эрхийг нээж өгсөн "Төрийн албан хаагчийн хамгааллын хууль"-ийг баталсан аж. 

Канад

Сингапур

Төрийн болон хувийн салбарт бэлэг өгч авах, өөр хоорондоо хөнгөлөлт үзүүлэх, түүнчлэн идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр авлига өгч авахыг Сингапурт эрүүгийн болон авлигын гэмт хэргээс сэргийлэх хуулиар хориглосон байдаг.

Сингапур

Финланд

Дотоодын болон гадаадын хяналтын хүчирхэг систем, нээлттэй байх соёл, иргэний нийгмийн оролцоо сайн байдгийн ачаар Финланд улсын төрийн үйлчилгээний салбарт авлига, хээл хахуулийн зөрчил бараг гардаггүй гэхэд болно. 

Финланд

Дани

Чанга хатуу хууль дүрэм гэхээс илүүтэй бүрэн бүтэн байдал (integrity) Данийн нийгэмд хүчтэй тул хээл хахууль, албан тушаалаа хэтрүүлэн ашиглах явдал тэнд маш ховор аж.

Дани

Шинэ Зеланд

Дэлхийд авлигын түвшингээрээ хамгийн бага орноор Шинэ Зеланд улс тодорч байна. Мөнгө санхүүтэй холбоотой хэрэг зөрчилд хамгийн ихдээ 14 жилийн хорих ял оногдуулах заалт бүхий хатуу хууль Шинэ Зеландад хэрэгждэг. Мөн төрийн албан хаагчид бэлэг хүлээн авах, өгөх нь гэмт хэрэгт тооцогддог.

Шинэ Зеланд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()