Харамч нарийн зангаараа цуутай байсан түүхэн баячууд

Тэрбумтнуудын амьдралын замналыг судалж үзвэл сайн тооцоотой хүн л хэмжээлшгүй хөрөнгө цуглуулж чаддаг нь мэдэгдэнэ. Гэхдээ зарим баячууд өөрөө өөрөөсөө хүртэл харамлаж, яг л үгээгүй хоосон хүн шиг амьдардаг байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон зартай "харамчуудын" тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Харамч нарийн зангаараа цуутай байсан түүхэн баячууд

1 Чарли Чаплин (Charlie Chaplin)

Чарли Чаплин тухайн үеийнхээ хамгийн өндөр орлоготой жүжигчин байсан ч харамч зангаараа ойр дотны хүмүүсээ гайхшруулсан байдаг. Багаасаа өнчирч, тарчиг өссөн Чарли өнчин хүүхдүүдийн сургуульд сурангаа сонин зарж, эмнэлэг болон хэвлэлийн газруудад хар ажил хийн маш бага цалингаар хоногоо залгуулдаг байжээ.

Тиймээс саятан болсон хойноо ч тэрээр ширхэг зоос бүрээ хямгадах зангаа тавиагүй юм. Чаплин мөнгө үрэхгүйн тулд бараг хэзээ ч биедээ мөнгө авч явдаггүй байв. Найз нөхөдтэйгөө уулзахдаа тэднээр байнга даалгана. Бүр нэг удаа энгийн мужаан хөлслөн байшингаа бариулсан гэдэг. 

Чарли Чаплин (Charlie Chaplin)

2 Кари Грант (Cary Grant)

Кари Грантын түүх Чаплиныхтай төстэй. Тэрээр тухайн үедээ Холливудын хамгийн том од гэж тооцогддог байсан бөгөөд эмэгтэйчүүдийн жинхэнэ хүслэнт залуу байв. Тиймээс ч түүнийг хамгийн их орлоготой жүчигчнээр хэдэн жил дараалж тодруулсан юм. 

Бага байхад нь Каригийн ээж бүрэн галзуурч, сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хоригдсон юм. Үүнээс болж Кари эрт гэрээ орхиж, явуулын жүжигчидтэй аялах болжээ. Чухамдаа урлаг гэж юу байдгийг эрт мэдэрсэн тулдаа Кари Грант Холливудыг эзэлж чадсан байна. 

Тийм хүнд амьдрал туулсан учраас мөнгөө аль үрэхгүй байхыг тэрээр хичээдэг болсон гэнэ. Жишээлбэл Кари гэрт ирсэн зочдоос "такс" авдаг байсан, хуучирсан цамцны товцыг нь тайрч аваад дараа өөр цамцыг сэлбэхэд ашиглах гэх мэт мөнгө хэмнэх арга хэрэглэдэг байсан аж. 

Кари Грант (Cary Grant)

3 Даниэль Дансэр (Daniel Dancer)

Энэ хүний харамч зан нь амьд явах утгыг алдагдуулах хэмжээнд хүртлээ дордсон учраас түүхэнд тэмдэглэгдэж үлджээ. Өвөө болон аав нь удам дамжсан харамч хүн байсан учраас Даниэль тэдний "уламжлал"-ыг үргэлжлүүлсэн төдий юм. Гэхдээ тэрээр өвөг дээдсээсээ илүү харамч нэгэн байсан гэдэг. 

Удам дамжсан харамчийн хувьд Даниэль томоохон эдлэн, чамгүй хөрөнгө өвлөж авсан юм. Тэрээр нэн даруй бүх ажилтнаа халаад өөрөө гэрээ цэвэрлэж, тариагаа тарих болов. Мөн Даниэль илүү тэжээлд мөнгө үрэхгүйн тулд бүх малаа худалджээ. Өдөрт ганцхан хоол иддэг нь өндөгтэй банш бүхий хоосон ясны шөл байв. Үүнээс гадна аргагүйн эрхэнд гадуур хүрмээ жилд нэг удаа сольдог, гутал өмсөхийн оронд сүрлэн шаахай углаад явдаг байсан гэнэ. Сонирхолтой нь Даниэль Дансэр ийм амьдралаар тухайн үедээ маш өндөр буюу 78 насласан байдаг. 

Даниэль Дансэр (Daniel Dancer)

4 Хетти Грийн (Hetty Green)

"Уолл Стритийн шулам" хэмээх хочтой Хетти Грийн Гиннесийн номонд "Дэлхийн хамгийн харамч хүн" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр саятан, тэр бүү хэл нэг үе АНУ-ын хамгийн чинээлэг эмэгтэйд тооцогддог байсан хэдий ч насан туршдаа хямд хөлсний байраар тэнүүчилсэн юм. Чикаго хотод хэдэн хорооллын дайтай барилгууд эзэмшдэг байсан тэрээр үнэтэй тусна гээд өөрийн орон сууцанд хэзээ ч амьдарч байгаагүй юм. 

Хоолны хувьд 15 центийн үнэтэй овъёосны агшаамлаас өөр зүйл иддэггүй байсан учраас долоо хоногийн хүнсний зардал нь 5 ам.доллар л болдог байв. Мөн бүтэн жил нэг хувцсаа өмсөж, хааяа л нэг хүйтэн усанд ордог учраас байнга эвгүй үнэртүүлж явдаг байжээ. Гэхдээ энэ бүхнээс гадна Хеттигийн ямар аймшигтай харамч хүн гэдгийг нэг явдал харуулсан юм.

Хетти Грийн (Hetty Green)

Ганц хүү нь хөлөө гэмтээсний дараа ч эмчилгээнд Хетти өөрийн мөнгийг зарахгүй хэмээн зүтгэжээ. Тэрээр эхлээд ядуусын үнэгүй эмнэлэгт хүүгээ үзүүлэхээр очсон ч Хеттигийн чинээлэг гэдгийг олон хүн мэдэж байсан учраас буцаасан байна. Дараа нь Хэтти гэрийн нөхцөлд хүүгээ эмчлэхээр шийджээ. Мэдээж хэрэг энэ нь үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь хөөрхий хүүгийн хөл үхжиж эхэлсэн учраас үнэгүй эмнэлэгт дахин очиж тайруулсан гэдэг. 

Хетти Грийн 1916 онд 81 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 200 гаруй сая ам.доллар хоёр хүүхэддээ өвлүүлсэн нь өнөөгийн ханшаар 4.5 тэрбум ам.долларт хүрдэг аж. 

5 Жон Элвес (John Elves)

18-р зуунд амьдарч байсан Жон Элвес нь Их Британийн парламентын гишүүн байсан бөгөөд Чарльз Диккенсийн алдарт "A Christmas Carol" романы гол баатар, харамч баян Эбенезер Скрүүжийг энэ хүнээс сэдэвлсэн бүтээсэн гэдэг. Хоёр удаа дараалж их хэмжээний хөрөнгө өвлөн авсан Английн язгууртан Жон Элвес үнэхээр аймшигтай харамч хүн байсан юм. 

Жон гудамжаар ноорхой хувцастай алхдаг байсан тул танихгүй хүмүүс түүнийг гуйлгачин хэмээн андуурдаг байв. Тэрээр мөнгөө хэмнэхийн тулд задгай зуухандаа гал асаахгүй, ганцхан лаагаар гэрээ гэрэлтүүлнэ. Жон Элвесийн ээж нь мөн язгууртан байсан ч харамчаасаа болоод олигтой хоол идэлгүй байсаар өлбөрч үхсэн гэдэг. Тиймээс түүнийг ийм харамч хүн болсонд гайхах зүйл байхгүй. 

Сонирхуулахад ээж нь түүнд 100 мянган паунд (Өнөөгийн ханшаар 8 сая паунд) дараа нь авга ах нь 250 мянган паунд (Өнөөгийн ханшаар 18 сая паунд)-ийн хөрөнгө үлдээсэн гэдэг. 

Жон Элвес (John Elves)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()