Алдартай хүмүүс өөрийнх нь дүрийг бүтээсэн жүжигчидтэй уулзсан нь...

Бодит хүний дүрийг цэнхэр дэлгэц дээр бүтээсэн жүжигчид тэрхүү "жинхэнэ" хүнтэйгээ нь тэр бүр уулзаад байдаггүй. Гэхдээ харьцангуй орчин үед нэр алдарт хүрсэн хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн киноны жүжигчдэд тийм боломж олдох нь бий.

Алдартай хүмүүс өөрийнх нь дүрийг бүтээсэн жүжигчидтэй уулзсан нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жеймс Франко ба Аарон Ралстон

"127 Hours" хэмээх кино нь хадны завсар гараа хавчуулаад 127 цаг байсны эцэст амьд үлдэж чадсан Аарон Ралстон хэмээх залуугийн түүхийг өгүүлдэг юм. Жүжигчин Жеймс Франко түүний дүрд тоглосон бөгөөд Ралстон өөрийн биеэр Жеймст зааварчилгаа өгч, аль болох бодитой жүжиглэхэд нь тусалсан гэнэ. Ямартаа ч Аарон Ралстон эцсийн бүтээлд сэтгэл хангалуун байсан аж. 

Жеймс Франко ба Аарон Ралстон

2 Кристиан Бэйл ба Дики Эклунд

Кристиан Бэйл "The Fighter" хэмээх кинонд мэргэжлийн боксчин, дасгалжуулагч Дики Эклундын дүрд тоглосон байна. Тэд зураг авалтын явцад огт уулзаагүй ч 2011 оны SAG Awards шагнал гардуулах ёслол дээр таарчээ. Бэйл түүнтэй уулзана гэж огт бодоогүй байсан ч учраас бага зэрэг балмагдсан гэнэ. 

Кристиан Бэйл ба Дики Эклунд

3 О'Ши Жексон ба Ice Cube

"Straight Outta Compton" кинон дээр алдарт реппер Ice Cube-ийн залуу насны дүрд төрсөн хүү болох О'Ши Жексон тоглосон юм. О'Ши мэдээж том хариуцлага хүлээсэн учраас маш их сандарсан гэнэ. Харин Ice Cube-ийн хувьд өөр жүжигчинд энэ дүрийг төрсөн хүүгээсээ өөр хүнд өгөхөөс татгалзсан аж. 

О'Ши Жексон ба Ice Cube

4 Аннасофия Робб ба Бетани Хэмилтон

Бетани Хэмилтон өсвөр насандаа серфингээр хичээллэж байгаад аварга загасны дайралтад өртөн өрөөсөн гараа алдсан юм. Гэхдээ тэрээр бууж өгөлгүй дуртай спортоороо хичээллэсээр багагүй амжилтанд хүрсэн байдаг. Түүний амьдалаар хийсэн "Soul Surfer" хэмээх кинонд Аннасофия Робб хэмээх жүжигчин Бетанигийн дүрийг бүтээсэн юм. Бетани Хэмилтон тус кино өөрийнх нь түүхийг үнэн бөгөөд зөв талаас нь харуулсан хэмээн магтсан байна. 

Аннасофия Робб ба Бетани Хэмилтон

5 Эдди Редмэйн ба Стивен Хокинг

"Theory of Everything" хэмээх кинон дээр жүжигчин Эдди Редмэйн алдарт эрдэмтэн Стивен Хокингийн дүрийг бүтээсэн билээ. Эдди, Стивен нар зураг авалт эхлэхээс хэдхэн өдрийн өмнө уулзсан байдаг. Тус кино нээлтээ хийсний дараа Стивен Хокинг өөрийн фэйсбүүк хуудсандаа "Эдди Редмэйн миний дүрийг маш сайн бүтээсэн. Тус киног үзэж байхдаа би өөрийн эрхгүй амьдралаа эргэцүүлсэн" гэж бичсэн байна. 

Эдди Редмэйн ба Стивен Хокинг

6 Уилл Смит ба Мухаммед Али (Will Smith and Muhammad Ali)

Домогт боксчин Мухаммед Али жүжигчин Уилл Смитийг өөрийнх нь дүрийг бүтээхэд тусалсан байна. Уилл Смит мэргэжлийн тамирчин хүний дүрд орохын тулд булчингийн масс нэмээд зогсохгүй боксын анхан шатны мэдлэгтэй болсон аж. Хожим нь Смит Мухаммед Али өөрийнх нь амьдралыг өөрчилсний дээр найз болоод багш нь болсон хэмээн дурссан юм.

Уилл Смит ба Мухаммед Али (Will Smith and Muhammad Ali)

7 Кристен Стюарт ба Жоан Жетт

Кристен Стюарт "The Runaways" хамтлагын гоцлол дуучин Жоан Жеттийн дүрийг бүтээсэн юм. Дуучин жүжигчин хоёр зураг авалт эхлэхээс өмнө уулзах үеэр Кристен Жоанд хандаж "би хэдий хөгжмийн хүн биш ч таны дүрийг сайн бүтээнэ гэдэгт итгээрэй" гэж хэлсэн гэнэ. 

Кристен Стюарт ба Жоан Жетт

8 Риз Уизерспун ба Шерил Стрэйд

Шерил Стрэйд хэмээх бүсгүй амьдрал нь болж бүтэхээ больсны дараа 1100 км-ийг явган туулж өөрийгөө дахин нээсэн юм. Түүнийг түүхээс сэдэвлэн "Wild" хэмээх кино бүтээсэн бөгөөд Риз Уизерспун гол дүрийг нь бүтээжээ. Риз дүрээ бүтээхэд зарим бэрхшээлтэй тулгарсан ч Шерилтэй холбоо барьснаар тэр бүгдийг ядах юмгүй давсан хэмээн дурссан юм. 

Риз Уизерспун ба Шерил Стрэйд

9 Марк Руффало ба Майкл Резендес

Марк Руффало "Spotlight" кинон дээр сэтгүүлч Майкл Резендесийн дүрд тоглосон юм. Зураг авалт эхлэхээс өмнө тэд уулзсан бөгөөд Марк дүрээ бүтээхэд шаардлагатай бүгдийг асууж авсан гэжээ. Майкл энэ уулзалтын талаар "эхэндээ асуултууд нь дэндүү хувийн шинж чанартай юм шиг санагдсан ч сүүлдээ сэтгүүлч хүн нээрээ ийм л байдагдаа гэж бодогдсон" гэж ярьсан байна. 

Марк Руффало ба Майкл Резендес

10 Брэд Питт ба Билли Бин

"Moneyball" хэмээх кинон дээр Брэд Питт бэйсболын мэргэжилтэн Билли Биний дүрийг бүтээсэн юм. Билли Бин өөрийнх нь амьдралаар кино хийнэ гэж зүүдлээчгүй байсан тул үнэхээр гайхсан гэж мэдэгдсэн байна. Харин Брэд Питт өөрийн эцэг хүн гэдгээ харуулж чадсан тул карьерынх нь хамгийн чухал дүрүүдийнх нь нэг хэмээсэн аж. 

Брэд Питт ба Билли Бин

11 Жесси Эйзенберг ба Марк Цукерберг

Жесси Эйзенберг Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергийн дүрийг бүтээснээрээ алдартай болсон билээ. Тэгвэл хожим нь Жесси болон Марк нар Saturday Night Live шоун дээр хамтдаа гарч ирсэн юм. 

Жесси Эйзенберг ба Марк Цукерберг

12 Морган Фриман ба Нельсон Мандела

"Invictus" кинон дээр Морган Фриман алдарт тэмцэгч Нельсон Манделагийн дүрийг бүтээсэн юм. Морган дүрдээ орохын тулд өмнөд африк аялгатай ярих нь маш хэцүү байснаа дурссан байдаг. Харин Мандела нэгэн телевизийн цуврал дээр Морган Фриманыг жүжиглэхийг хараад өөрийнх нь дүрд тоглоосой хэмээн ярьж байсан удаатай аж. Тиймээс хоёр эр уулзсаныхаа дараа шууд найзууд болжээ. 

Морган Фриман ба Нельсон Мандела

13 Дон Чидл ба Пол Русесабагинащ

Дон Чидл "Hotel Rwanda" кинон дээр улс төрч Пол Русесабагинагийн дүрийг бүтээхийн тулд өөртэй нь хэд хэд уулзсан байна. Тэгээд зогсохгүй Дон үг яриа, үйл хөдлөл зэргээ яг адилхан болгохын тулд Полын гэрт хэдэн долоо хоног амьдарсан гэнэ. 

Дон Чидл ба Пол Русесабагинащ

14 Аль Пачино ба Жек Кеворкиан

Аль Пачино "You Don't Know Jack" кинонд эмч Жек Кеворкианы дүрд тоглосон юм. Кеворкиан Пачинотой уулзах үеэр өөрийнх нь дүүрийг маш сайн бүтээсэн хэмээн магтжээ. 

Аль Пачино ба Жек Кеворкиан

15 Сандра Буллок ба Ли Анн Туй

"The Blind Side" хэмээх кинон дээр Сандра Буллок орон гэргүй хүүхдийг өргөж авч, амжилтанд хүргэсэн Ли Анн Туй хэмээх эмэгтэйн дүрд тоглосон юм. Сандра эхэндээ ийм кинонд тоглох хүсэлгүй байсан ч эцэст нь зөвшөөрсөн байна. Харин Ли Анн Туй алдартай жүжигчин бүсгүй дүрдээ орохын тулд гэрт нь ирэхэд үнэхээр сандарсан гэдгээ дурсжээ. 

Сандра Буллок ба Ли Анн Туй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()