11 мянган жилийн өмнө бүтээгдсэн хүн чулуун баримлууд Туркийн нутгаас олджээ

Археологчид Турк улсын нутаг дэвсгэр дэх Карахан Тепе хэмээх соёлын дурсгалт газраас маш эртний чулуун баримлуудыг илрүүлжээ. Карахан Тепед 11 мянга орчим жилийн өмнө буюу чулуун зэвсгийн үед хүн суурьшиж эхэлсэн гэгддэг бөгөөд энд 2019 оноос хойш малтлага хийж байгаа аж. 

11 мянган жилийн өмнө бүтээгдсэн хүн чулуун баримлууд Туркийн нутгаас олджээ

Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Шанлиурфа мужид байх Карахан Тепе нь хожуу чулуун зэвсгийн үеийн хамгийн нөлөө бүхий суурьшлын өлгий газар гэж тооцогддог.

Эндээс илрүүлсэн "3 хэмжээст" хүн чулуун баримлууд нь 11 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн ур чадвар хэр байсныг тодорхойлоход тус болох юм.

Голдуу хүмүүсийг дүрсэлсэн цээж баримлууд Карахан Тепегээс олдоод байна.

Гэтэл Гобекли Тепе хэмээх зэргэлдээ байрлалтай тууриас зөвхөн амьтдыг дүрсэлсэн баримлууд олдсон нь энэхүү нээлтийг илүү сонирхолтой болгож байгаа гэнэ. 

Гобекли Тепе нь ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй туурь юм. Одоогоос мөн адил 11 мянган жилийн өмнө байгуулагдсан гэж үздэг тус байгууламж нь дэлхийн хамгийн эртний сүм байсан гэж тооцогддог байна. 

Карахан Тепегээс одоогийн байдлаар 250 ширхэг хүн дүрст баримал илрүүлээд байгаа. Тэдэн дундаас хамгийн уран хийцтэй нь нуруун дээр нь ирвэс харайж буй эрийн баримал хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж. 

Баримлуудаас гадна Карахан-Тепед 23 метрийн диаметртэй дугуй хэлбэртэй барилгын туурь олджээ.

Шанлыурфа археологийн музейд зарим олдворыг дэлгэн үзүүлсэн байна. 

Карахан-Тепе нь Таш Тепелер буюу Чулуун толгод хэмээх 200 км талбай бүхий бүс нутагт оршдог.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()