Орчин цагийн дарангуйлагчдын үзэсгэлэнт эхнэрүүд

Ямар ч төрийн тэргүүн, тэр дундаа дарангуйлагч нарын эхнэр буюу тэргүүн хатагтай нар ард олны хайрыг татсан байдаг. Магадгүй эмэгтэй хүн гэдэг утгаараа тэд эр нөхрийнхөө ааш араншинг зөөлрүүлж, ард түмэнд таалагдаж чаддаг байх. Өнөөдөр та бүхэнд хамгийн үзэсгэлэнтэй дарангуйлагчдын эхнэрүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Орчин цагийн дарангуйлагчдын үзэсгэлэнт эхнэрүүд

1 Асма Ал-Ассад (Asma al-Assad) - Сири

Хэдхэн жилийн өмнө Сирид энх тайван байхад Асма Ал-Ассад жинхэнэ ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн төрийн хатагтай байжээ. 

Асма Ал-Ассад (Asma al-Assad) - Сири

Асма Лондон хотод Муслим гэр бүлд төрсөн бөгөөд Сири улсад 25 настайдаа л анх ирсэн гэнэ. Тэрээр гивлүүр огт зүүдэггүй бөгөөд барууны маягаар хувцасладаг. Асма жинхэнэ тэргүүн хатагтай гэж ямар байдгийг харуулсан байдаг. Учир нь дайн эхлэх үед үр хүүхдийнх нь хамт орогнол өгөх орон хэд хэд гарч ирсэн тэрээр ард түмэн болоод нөхрөө дэмжихээр үлдсэн юм. Өдгөө Асма сайн дурын ажилд идэвхтэй оролцох болжээ. 

2 Ана Паула дос Сантос (Ana Paula dos Santos) - Ангол

Ана Паула дос Сантосын нөхөртэйгөө уулзсан түүх киноны үйл явдалтай төстэй.

Онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан тэрээр төрийн тэргүүнтэй санаандгүй байдлаар учирч маш олон бэрхшээлийг давсны хүчинд гэр бүл болцгоосон байна.

Түүний нөхөр Хосе Эдуардо Анголын Ерөнхийлөгчөөр 1979-2017 оны хооронд ажилласан байна. Хуучин загвар өмсөгч, үйлчлэгч мэргэжилтэй Ана нөхрөөсөө 20 насаар дүү боловч тэрээр энэ тал дээр огтхон ч санаа зовдоггүй гэнэ. 

Ана Паула дос Сантос (Ana Paula dos Santos) - Ангол

Төрийн хатагтай тэрээр Анголын сургалтын чанар хэтэрхий муу учраас улсынхаа сургуульд хэзээ ч хүүхдүүдээ явуулахгүй харин гадаад явуулна гэж мэдэгдсэн удаатай.

Мэдээж хэрэг ард олны зүгээс дээрх мэдэгдэл маш том шүүмжлэл дагуулсан байдаг. Гэхдээ Ана өөрийн шийдвэртээ огтхон ч эргэлзээгүй юм. 

3 Ри Сол Жу - Хойд Солонгос

Дэлхийн хамгийн хаалттай орон Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Уны гэргий Ри Сол Жу бараг газрын гаваас гарч ирэв үү гэлтэй гэнэт олны өмнө нөхрийн хамт үзэгдэж эхэлсэн билээ. 

Сонирхолтой нь өмнөх Хойд Солонгосын удирдагч нар хэзээ ч эхнэрээ ингэж олны өмнө гаргаж байгаагүй юм. 

Хойд Солонгос эмэгтэйчүүдийн ихэнх нь цулгай өнгө бүхий хослол өмсөж аль болох даруухан биеэ авч явах ёстой байдаг. Тэгвэл тус улсын тэргүүн хатагтай өвдөг нь ил гарсан банзал, өсгийтэй гутал  өмсөж, нөхрийнхөө гарнаас чанга гэгч нь зүүгдээд чөлөөтэй ярьж хөөрөөд явж байгаа нь бусдаас эрс ялгаруулдаг байна. 

Ри Сол Жу - Хойд Солонгос

Үүний үр дүнд Хойд Солонгос эмэгтэйчүүд өмд, өсгийтэй гутал өмсөж, гоёл чимэглэл зүүх эрхтэй болсон юм. 

4 Раниа Аль-Абдулла (Rania Al-Abdullah) - Иордан

Раниа Аль-Абдуллаг нэг бус удаа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хатан хэмээн нэрлэсэн байдаг. Мөн тэрээр АНУ-д дээд боловсрол эзэмшсэн, хэд хэдэн хэлээр ярьж чаддаг учраас олон улсын тавцанд эх орноо бие даан төлөөлдөг байна. Үүний хажуугаар Раниа гурван хүүхэд өсгөж эх орныхоо боловсролын салбарт онцгой анхаарч ажилладаг учраас өөрийгөө "Жинхэнэ Араб эмэгтэй" гэж нэрлэдэг ажээ. 

Раниа Аль-Абдулла (Rania Al-Abdullah) - Иордан

5 Шанталь Бияа (Chantal Biya) - Камерун

Шанталь Бияа нь магадгүй дэлхий дээрх хамгийн дэгжин төрийн хатагтай байх. Тэрээр Камеруны Ерөнхийлөгч Пол Бияагийн эхнэр юм. Хэдий насны зөрүү хол ч (нөхөр нь 82, эхнэр нь 44 настай) хэн хэн нь эрч хүчээр дүүрэн амьдардаг юм. 

Шанталь Бияа (Chantal Biya) - Камерун

Шанталийн бараг нэрийн хуудас болсон том үсийг хүмүүс хиймэл гэж андуурдагч өөрөө олон жилийн зүтгэлээр ийм болгож ургуулсан гэнэ. Хэдий тансаг амьдралаар амьдардагч түүнтэй ярилцах маш амархан тухай олон хүн дурссан байдаг. 

Дашрамд хэлэхэд Шанталь Францын Ерөнхийлөгч асан Карл Брунигийн эхнэр үй зайгүй найзууд юм. Тэд Парисын брэндийн дэлгүүрүүдээр хамтдаа зугаалж байгаа зураг олон бий. 

6 Имелда Маркос (Imelda Marcos) - Филлипин

Дарангуйлагчдын үзэсгэлэнтэй эхнэрүүдийн тухай ярьж байгаа бол 1960-1980-аад оны үе хүртэл Филиппин улсын төрийн тэргүүн байсан Фердинанд Маркосын эхнэр Имелдагийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр гадаад төрхөөрөө төдийгүй маш чадварлаг дипломатч гэдгээрээ олон улсад нэр хүндтэй байсан юм. Тус улсын улс төрийн ертөнцөд идэвхтэй оролцож өөрийн нөлөөллөө тогтоосон учраас түүнийг "ган эрвээхэй" гэж нэрлэдэг байв.

Имелда Маркос (Imelda Marcos)  - Филлипин

Дарангуйлагчийн гэргий учраас Имелда Европын хамгийн үнэтэй брэндүүдээр гоёхдоо огт гар татаагүй юм. Тэрээр гутлын маш том цугуулгатай байсан бөгөөд түүнийгээ музейд саяхан хандивласан байна. Өдгөө Имелда 87 нас зооглосны дээр бэлэвсэрсэн хэдий ч Филлипиний улс төрд идвэхитэй оролцдог хэвээрээ гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()