Меган Фоксийн хувийн амьдрал

Холливуудын хамгийн халуухан, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйн талаар сонирхолтой мэдээ мэдээллийг та бүхэндээ зориулан бэлтгэлээ. Хайртай жүжигчнийхээ талаар илүү ихийг мэдэж, түүний дотоод ертөнцтэй танилцмаар л байгаа биздээ. Тэгвэл бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Меган Фоксийн хувийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Харанхуйгаас айдаг

Хэн хүнгүй л харанхуйгаас айдаггүй гэж үү? Холливуудын хамгийн халуухан нь гэгддэг жүжигчин бүсгүй ч гэсэн харанхуйг тэвчиж чаддаггүй, маш ихээр айдаг байна. Түүнчлэн харанхуйд элдвийн чимээ, хий зүйлсийг харж, сонсдог гэжээ. Энэ нь түүний хүүхэд ахуйн айдсаас үүдэлтэй бөгөөд нэг төрлийн сэтгэцийн эмгэгт тооцогддог юм.

Харанхуйгаас айдаг

2 Тэр Орос бүсгүйтэй болздог байсан

Тиймээ та зөв харсан... Ийм сайхан бүсгүйг хэн ч эмэгтэй хүн сонирхдог гэж бодохгүй шүү дээ. Тэрээр 2010 онд жүжигчин реппер, Брайан Остин Грин (Brian Austin Green)-тэй гэрлэж 2 хүүхдийн ээж болсон юм. Меган "GQ" сэтгүүлийн ярилцлагад, өөрийгөө нэгэн дур булаам Орос бүсгүйд татагдаж, түүнтэй болзож байсан хэмээжээ. Гэвч тэдний харилцаа төдийлөн удаан үргэлжлээгүй гэдэг.

Тэр Орос бүсгүйтэй болздог байсан

3 Тоорой тэжээдэг байсан

Сүүлийн үед хүмүүс төрөл бүрийн амьтныг гэртээ тэжээх болжээ. Тэр дундаа хүний санаанд оромгүй тоорой, одой морь, аалз, матар гэх мэт амьтдыг хүнээс ч илүү хайрлана гээч.. Жүжигчин бүсгүйн хувьд “Piggie Smalls” нэртэй бяцхан тоорой тэжээдэг байжээ. Гэвч дэггүй тоорой түүнийг хазаж, бэртээсэн тул асрамжинд шилжүүлсэн байна.

Тоорой тэжээдэг байсан

4 Цаасанд гараа зүсэх вий гэхээс маш их айдаг

Шинэхэн хэвлэлээс гарж ирсэн цаас маш хурц тул хуруу эсгэх аюултай байдаг. Түүний хувьд, цаасанд хуруугаа зүссэнээс хойш хүрэхээс ч айдаг болчихжээ. 

Цаасанд гараа зүсэх вий гэхээс маш их айдаг

5 Чихрийн цуглуулгатай

Сонирхолтой нь, жүжигчин бүсгүй зураг дээрх “PEZ” хэмээх чихрэнд маш дуртай, тэрчлэн савыг нь цуглуулах хоббитой гэнэ. Түүнд 30 гаруй өөр төрлийн чихрийн сав байдаг бөгөөд өнөөг хэр нь цуглуулсаар л байгаа ажээ.

Чихрийн цуглуулгатай

6 Шивээсээ арилгуулсан

Та санаж байгаа бол жүжигчин бүсгүйн баруун гарын шуун дээр 20-р зууны секс бэлэг тэмдэг, үзэсгэлэнт Мэрилин Монрогийн алдартай хөрөг байдаг шүү дээ. Тэрээр энэхүү шивээсээ ямар ч бодлогогүй, хөнгөн шийдвэрээр хийлгэсэн тухайгаа дурдсан байдаг. Учир нь тус шивээс ямар нэгэн байдлаар шаргал үст жүжигчин бүсгүйн гунигт амьдралыг түүнд ч гэсэн давтах гээд байгаа мэт мэдрэмжийг өгч эхэлсэн тул шивээсээ арилгуулж, сэтгэлээ амраажээ.

Шивээсээ арилгуулсан

7 Аварга загасны халдлагаас аврагдсан

Тэрээр усан дээр тавцантай гулгах “серфинг” спортод маш дуртай ажээ. Нэгэн удаа ийнхүү далайн усанд сеофинг хийж яваад аварга загасны халдлагад өртөхөө шахсан гэв. Азаар жүжигчин бүсгүй аварга загасны хоол бололгүй, эсэн мэнд аврагдсан байна.

Аварга загасны халдлагаас аврагдсан

8 Католик шашинтай

Меганы гэр бүл католик шашинтай. Тэрхүү шашинд насанд хүрээгүй байхдаа хүнтэй болзож, дотно харилцаанд орохыг хориглодог байна. Тиймээс ч жүжигчин бүсгүй хүүхэд байхаасаа л тэрхүү хатуу дэг журмаар хүмүүжиж, хөвгүүдээс хол өсчээ.

Католик шашинтай

9 Эрхий хурууны хумсаа унагасан

“People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Transformers” киноны зураг авалтын үеэр хөлийнхөө хурууг бэртээж, улмаар хумсаа  тэр чигт нь унагасан гэдэг. Одоо хүртэл түүнийгээ нөхүүлээгүй нь зурагнуудаас нь харагддаг. 

Эрхий хурууны хумсаа унагасан

10 Түүний жүжигчин болсон шалтгаан

Олны танил алдартай жүжигчид кино урлагийн салбарыг хүсэл сонирхлоороо сонгосон байхад, эсрэгээрээ санаандгүй байдлаар алдар нэрд хүрсэн хүмүүс цөөнгүй. Түүний хувьд, коллежид сурах мөнгө олохоор ажиллаж байх үедээ санаандгүй жүжигчин болсон гэдэг. Тиймээс ч 17 насандаа сургуулиа орхижээ.

Түүний жүжигчин болсон шалтгаан

11 Ахлах сургуульдаа дээрэлхүүлдэг байсан

Үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйг ахлах сургуульдаа бусдад дээрэлхүүлдэг байсан гэвэл та итгэх үү? Тиймээ... Тэр үнэхээр ганцаардмал нэгэн байжээ. Сургуульд байхдаа ганцаараа хооллож, угаалгын өрөөнд хэн нэгний шоглоом болчихгүйн тулд үргэлж зугтааж явсан гэнэ.

Ахлах сургуульдаа дээрэлхүүлдэг байсан

12 “Мэлхий нинжа” хүүхэлдэйнд дуртай

“Teenage Mutant Ninja Turtles” кинонд тоглох саналыг тэр үнэхээр баяртайгаар хүлээж авчээ. Учир нь тэрээр хүүхэд байхаасаа л “мэлхий нинжа” хүүхэлдэйн киног үзэх дуртай байсан гэдэг. Тиймээс ч өөрийн энэхүү дүрдээ бусад дүрүүдээсээ илүү хайртай байдаг ажээ.

“Мэлхий нинжа” хүүхэлдэйнд дуртай

13 Дүрийн сонгон шалгаруултанд найруулагчийн машиныг угааж байсан

“Transformers: Revenge of the Fallen” киноны дүрийн сонгон шалгаруулалтын үеэр, киноны найруулагч жүжигчин бүсгүйгээр өөрийн “Ferrari” машиныг угаалгасан гэдэг. Түүнийг ийнхүү машин угааж байхдаа камерт хэр тачаангуй харагдах вэ гэдгийг нь харахын тулд ийм зүйл хийлгэсэн байна. Найруулагчийн шалгуурт тэнцсэн бүсгүй өдгөө ийнхүү хамгийн дур булаам, үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг болсон билээ.

Дүрийн сонгон шалгаруултанд найруулагчийн машиныг угааж байсан

14 Шайа ЛаБаф түүний дуртай жүжигчин

“Transformers: Revenge of the Fallen” кинонд хамтран тоглосон жүжигчин Шайа ЛаБаф, түүний хамгийн дуртай жүжигчин болохыг нэгэн ярилцлагадаа дурджээ. Тиймээс ч тус кинонд тоглох нь Меганы хувьд азын од шүүрсэн мэт л санагдсан гэдэг. Меганы нөхрөөсөө салсан шалтгааныг түүний шүтээн залуутай холбоотой хэмээн тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байдаг ажээ.

Шайа ЛаБаф түүний дуртай жүжигчин

15 Нисэхээс айдаг

Меганы хамгийн том айдас бол өндрөөс айх юм. Түүний хувьд кинонд тоглохдоо өөрийн айдсыг ялан дийлэх нь хүнд даваа гэнэ. Тиймээс ч триллер,тулаант жанрын киноноос татгалздаг ажээ. 

Нисэхээс айдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()