Зөвхөн бэлэг авахын тулд 35 бүсгүйд худал хэлж болзсон Япон залууг баривчилжээ

35 бүсгүйтэй зэрэг болзсон Япон залууг тус улсыг цагдаа нар саяхан баривчилжээ. Тэрээр болзсон бүсгүйчүүдээсээ их хэмжээний мөнгө болоод үнэ бүхий зүйлс авсан нь шалгалтын явцад илэрсэн тул залилангийн хэргээр баривчлагдсан байна.

Зөвхөн бэлэг авахын тулд 35 бүсгүйд худал хэлж болзсон Япон залууг баривчилжээ

Японы Кансай мужийн иргэн, тогтмол оршин суудаг хаяггүй, цагийн ажил эрхэлдэг Такаши Мияагава өөрийн танилцаж, болзсон эмэгтэй тус бүрт төрсөн өдрөө өөр өөр хэлж өгсний хүчинд бүгдээс нь бэлэг авч чадсан нь тэр аж. Өдгөө 39 настай тэрээр нийтдээ 35 эмэгтэйтэй нэгэн зэрэг дотно харилцаа үүсгэж, бүгдийг нь ийм байдлаар залилжээ.

Мияагавагийн жинхэнэ төрсөн өдөр нь 11-р сарын 13 юм байна. Гэтэл тэрээр 47 настай нэг "найз бүсгүй"-дээ төрсөн өдрөө 2-р сарын 22-нд гэж хэлсэн бол 40 настай өөр нэг хохирогчид 7-р сард, 35 настай өөр бүсгүйд 4-р сард гэх мэтээр аль ойрхон өдрийг сонгон худлаа хэлж байжээ.

Түүний энэхүү башир аргад хохирогчдын тоо 35-аас илүү ч байх боломжтой хэмээн японы SoraNews сайт мэдээлжээ. Мияагава ийм байдлаар 100 мянган иенийн үнэ хүрэх бэлэг сэлт, бэлэн мөнгө, бэлгийн карт зэргийг авчээ. 

"Цуврал болзогч" маань гэр ахуйн хэрэгсэл борлуулдаг компанийн маркетингийн албад ажиллаж байхдаа хохирогч бүсгүйчүүдтэй танилцаж эхэлжээ.

Тэрээр ганц бие, нас тогтсон эмэгтэйчүүдийг гол бай болгодог бөгөөд бүгдэд нь хамт амьдарна эсвэл гэр бүл болно хэмээн итгүүлсэн байжээ.  

Азаар хохирогч эмэгтэйчүүд нэг нэгнээ олж чадсан бөгөөд удалгүй өөрсдийн гэсэн холбоог байгуулж, энэ оны хоёрдугаар сард Мияагаваг цагдаад мэдэгдсэн аж. 

Мияагавагийн хэрэг хэдхэн сарын өмнө олон нийтэд ил болсон бөгөөд мөрдөн байцаалт одоогоор үргэлжилж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()