Хүүхэлдэйн киноны баатар мэт төрхтэй царайлаг Якут залуу Николай

Царайлаг гэх тодорхойлолт нь маш субьектив ойлголт хэдий ч, дэлхий даяар эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн сэтгэл татам байдлын талаар хэдийн тогтсон нэг хэвийн ойлголт ноёлсоор ирсэн. Тэгвэл тэрхүү нэг хэвийн байдлыг эвдэж, ховорхон тохиох төрхөөрөө олны сэтгэлийг татдаг хүмүүс бий. Тэдгээрийн нэг нь уугуул америк, монголжуу царайны холимог гэмээр өвөрмөц төрхтэй Якутын тамирчин залуу Николай Матаннанов юм.

Хүүхэлдэйн киноны баатар мэт төрхтэй царайлаг Якут залуу Николай

Хойд хөршийн Якутск хотоос гаралтай тамирчин Николай Матаннанов нь өвөрмөц бөгөөд сэтгэл татам төрхөөрөө сүүлийн үед нэрд гарч, сэтгүүлийн зураг авалтад оролцох саналд дарагдах болсон байна.

Түүний зургийг харсан хүмүүс "Мулан" хүүхэлдэйн кинон дээр гардаг жанжинтай төстэй болохыг нь онцолж байлаа.

Николай нь үндэсний спортын тамирчин, бодибилдингээр хичээллэдэг нэгэн бөгөөд Саха-Якутын БНУ-д жил бүр зохиогддог, манай наадамтай төстэй "Дыгын" наадамд 2018 онд дэд байрт орж байжээ. 

1600-аад оноос хойш зохиогдсоор ирсэн Якутын уламжлалт "Дыгын" наадамд улсынхаа өнцөг булан бүрээс ирсэн залуу эрчүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог. Наадамд оролцож буй эрчүүдийг "боотур" (баатар) хэмээн нэрлэх бөгөөд тэд бөхийн барилдаан, гүйлт, үсрэлт, чулуу өргөлт, сур харваа зэрэг 7 спортын төрөлд өрсөлдөнө. "Боотур"-ууд тэмцээний бүх төрөлд өрсөлдөх ёстой бөгөөд наадмын сүүлчийн өдөр тэдний дундаж амжилтыг дүгнэж аваргуудыг тодруулдаг байна.

Николай Матаннановын амьдралыг спортоос салгаж ойлгох боломжгүй аж. Тэрээр үндэсний спортоос гадна усанд сэлэлт, бүжиг, хүндийг өргөлт, ушу, бодибилдинг зэргээр хичээллэдэг байжээ.

Мөн тэрээр эдийн засагч мэргэжилтэй, Якутск хотын нэгэн банканд ажилладаг гэнэ. Ажил, гэр бүлийн амьдрал, спортын бэлтгэлийн хажуугаар мотоцикль унах хоббигоо орхидоггүй, архи тамхи огт хэрэглэдэггүй, амьдралын зөв зуршилтай нэгэн аж.

Өөрийнх нь гадаад төрхийн тухай сэтгүүлчийн асуултад тэрээр "Би өөрийгөө царайлаг гэж боддоггүй. Хүсэл мөрөөдөл, шаргуу хөдөлмөр байх юм бол хэн ч сайхан болж болно шүү дээ" хэмээн хариулжээ.

Тэрээр хүүхэд наснаасаа эхлэн үерхсэн Аля хэмээх бүсгүйтэй ханилжээ. Эхнэр нь кино жүжигчин бөгөөд өдгөө хосууд хоёр охинтой болсон аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()