Хоорондоо үерхэнэ гэж хэний ч төсөөлөөгүй байсан шинэхэн алдартан хосууд

Бурхны зурсан заяа төөрөг гэж хэрэв байдаг бол хүн бүр өөртэй нь төгс тохирох хүнээ хэзээ нэгэн цагт олно гэдэгт итгэлтэй байж болно. Үүний жишгээр сүүлийн саруудад дэлхийн алдартнуудын хүрээлэл дундаас олон шинэ хос төрж байгаа. Гэтэл хоорондоо үерхчихнэ гэж өмнө нь хэн ч санаагүй "тэс хөндлөн" нөхөд тэдний дунд байх аж.

Хоорондоо үерхэнэ гэж хэний ч төсөөлөөгүй байсан шинэхэн алдартан хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тайка Вайтити ба Рита Ора (Taika Whitey and Rita Ora)

Алдарт найруулагч Тайка Вайтити эхнэрээсээ 2 жилийн өмнө салсан юм. Тэгтэл энэ жилийн эхээр түүнийг дуучин Рита Оратай үерхэж байгаа гэсэн цуу яриа дэгдэх нь тэр. Удалгүй тэдний үнсэлцэж байгаа зураг ил болсноор бүх зүйл ил болсон аж. 

Тайка Вайтити ба Рита Ора (Taika Whitey and Rita Ora)

2 Рене Зеллвегер ба Ант Энстид (René Zellweger and Ant Enstid)

2019 онд Рене Зеллвегер удаан хугацааны хамтрагч, хөгжимчин Дойл Брамхаллаас салсан юм. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрөөсөө 10 насаар дүү, телевизийн хөтлөгч Анту Энстидтэй учир ургуулсан байна.

Сонирхолтой нь шинэхэн хос маань Discovery + Celebrity IOU Joyride шоуны зураг авалт дээр танилцсан бөгөөд үүнээс гуравхан өдрийн өмнө Дойл гэрлэлтээ цуцлуулаад байжээ. Хосууд хамтдаа өнгөрөөж буй жаргалтай мөчүүдээ олны нүднээс огт нуудаггүй.

Рене Зеллвегер ба Ант Энстид (René Zellweger and Ant Enstid)

3 Анжелина Жоли (Angelina Jolie) ба The Weeknd

Өнгөрсөн зургадугаар сард 46 настай жүжигчин Анжелина Жоли болон 31 настай дуучин "The Weeknd" буюу Абел Тесфае нарын хамтдаа явж байгаа зургууд цахим орчинд тархсан билээ. Тэд "Giorgio Baldi" хэмээх зоогийн газар хэдэн цагийг хамтдаа өнгөрөөгөөд салж явсан аж.

Мэдээж тэр даруй тэр хоёрыг болзож байгаа гэж шуугисан боловч учир мэдэх хүмүүс дуучин, жүжигчин хоёрыг хүмүүнлэгийн төсөл дээр хамтран ажиллаж байгаа хэмээн таамагласнаар цуу яриа намжсан юм. 

Гэтэл энэ сард Анжелина, Абел нар дахин өнөөх зоогийн газартаа уулзсан байна. Түүгээр ч зогсохгүй дараа нь "The Weeknd"-ийн гэр рүү хамтдаа явжээ. Эндээс үзвэл тэд үнэхээр болзож эхэлсэн бололтой. 

Анжелина Жоли (Angelina Jolie) ба The Weeknd

4 Чаннинг Татум ба Зои Кравиц (Channing Tatum and Zoe Kravitz)

Хэн хэн нь саяхан гэрлэлтээ цуцлуулсан Чаннинг Татум, Зои Кравиц нарыг үерхэж байгаа хэмээн цахим орчинд олон сарын турш яригдсаар байна.

Тодруулбал "Big Little Lies" киноны найруулагчаар Чаннинг Татум ажиллаж байхдаа жүжигчин бүсгүйтэй чөлөөт цагаа хамт өнгөрөөж үзэгдсэн учраас ийм яриа гарчээ. Одоогийн байдлаар тэд яг ямар харилцаатай тодорхойгүй байгаа ч цаг хугацааны эрхээр бүх зүйл ил болох биз ээ. 

Чаннинг Татум ба Зои Кравиц (Channing Tatum and Zoe Kravitz)

5 Бен Аффлек ба Женнифер Лопез (Ben Affleck and Jennifer Lopez)

2000-аад оны эхэн үед хамгийн алдартай хосуудын нэг байсан Бен Аффлек ба Женнифер Лопез нар удалгүй төдий чинээ дуулиан шуугиантай салж байсан билээ. Тиймээс тэднийг саяхан эргэж нийлэхэд нь олон хүний нүд орой дээрээ гарсан юм. 

Бен Аффлек жил орчим үерхсэн найз бүсгүй, жүжигчин Ана де Армасаас саяхан салсан бөгөөд Женнифер ч бэйсболын тамирчин Алекс Родригестэй гэрлэлтээ цуцлаад удаагүй учраас ийм хурдан нийлсэн нь тун хачирхалтай хэрэг юм.

Тэднийг нэг хэсэгтээ дахин нийлсэн хэмээн шуугиж байсан ч үүнийг хэн хэн нь үгүйсгэж байв. Эцэст нь Венецийн олон улсын кино наадам дээр хамтдаа ирсэн нь хос хоёрын явдлын хангалттай баталгаа болсон байна. 

Бен Аффлек ба Женнифер Лопез (Ben Affleck and Jennifer Lopez)

6 Оливия Мунн ба Жон Малейни (Olivia Munn and John Maleney)

Жүжигчин Жон Малинги, Оливиа Мунн нар гайхалтай "хурд"-аараа олныг гайхшруулсан юм. 2021 оны 5-р сард Маленей эхнэрээсээ салж буйгаа нь мэдэгдсэн бөгөөд үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Лос Анжелест Оливия Муннтай уулзаж байгаад папарацичдын дуранд "баригдсан" байна. Тэгтэл энэ оны 9-р сард хосууд хүүхэдтэй болох гэж байгаагаа зарлах нь тэр. Тэдний харилцаа хэзээ эхлэснийг мэдэх хүн цөөхөн байгаа ч бүх зүйл ийм хурдан болж өнгөрсөн нь үнэхээр гайхмаар. 

Оливия Мунн ба Жон Малейни (Olivia Munn and John Maleney)

7 Зендая ба Том Холланд (Zendaya and Tom Holland)

Marvel-ийн Хүн аалзын гол дүрийн хосууд маань жинхэнэ амьдрал дээр нийлсэн хэмээн хэдэн жилийн өмнөөс хүмүүс шуугиж эхэлсэн байдаг. Харин 2021 оны 7-р сард тэдний үнсэлцэж буй зураг гарч ирснээр бүх зүйл ил болжээ. 

Сонирхуулахад өмнөх Хүн аалзын гол дүрийн хосууд болох Тоби Магуайр, Кирстен Данст нар, мөн Эндрю Гарфилд, Эмма Стоун нар ч бодит амьдрал дээр үерхэж байсан юм. 

Зендая ба Том Холланд (Zendaya and Tom Holland)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()