Дэлхийн кино ертөнцөд хүч түрэн гарч ирж буй Солонгос бүсгүй Жун Хо Ён-той танилц!

Өмнөд Солонгосын "Squid Game" хэмээх цуврал сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийг жинхэнэ байлдан дагуулсан билээ. Тус онц сонирхолтой цувралд үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татсан Кан Сэ Бёкын дүрийг бүтээсэн загвар өмсөгч, жүжигчин Жун Хо Ён эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд жинхэнэ "од" болоод байгаа аж. 

Дэлхийн кино ертөнцөд хүч түрэн гарч ирж буй Солонгос бүсгүй Жун Хо Ён-той танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Солонгосын топ моделиудын нэг

Жун 1994 оны 6-р сард Сөүл хотод төржээ. Тэрээр 16 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 2013 онд "Korea's Next Top Model" шоуны 4-р улиралд өрсөлдөн 2-р байр эзэлсэн байна.

Солонгосын топ моделиудын нэг

Үүний дараа Хо Ён Louis Vuitton брэндийн нүүр царайгаар сонгогдсон бөгөөд Chanel, Louis Vuitton, Prabal Gurung, Jeremy Scott, and Roberto Cavalli зэрэг томоохон брэндүүдийн загварын шоунд оролцож Vogue Korea, Vogue Japan, CR Fashion Book, Harper’s BAZAAR Korea зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимээд амжжээ. 

2 Squid Game бол түүний тоглосон анхны кино

Хо Ён анх Нью-Йоркын загварын долоо хоногт оролцож байхдаа Squid Game-ийн сонгон шалгаруулалтад оролцох санал авсан болохоо "W Korea" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Squid Game бол түүний тоглосон анхны кино

"Өдөржингөө киноны зохиолыг уншиж, зөвхөн хоол идэхдээ л хойш нь тавьж байлаа. Уншиж дуусаад бичлэгээ явуултал найруулагч надтай биечлэн уулзах санал тавьсан. Ингээд би бүх зүйлсээ хаяад шууд ниссэн дээ" гэсэн байна.

Удалгүй тэрээр агентлагийнхаа захирлаас дүрийн пробонд тэнцсэн гэсэн хариу сонсоод "Яагаад?" гэсэн бодол хамгийн түрүүнд толгойд нь орж иржээ. Хэдий маш их баярласан ч үнэндээ өөрийгөө яг чадна гэдэгт эргэлзэж байжээ.

3 Бүтээсэн дүртэйгээ маш адилхан

Тэрээр Хойд Солонгосоос дүрвэж ирсэн Кан Сэ Бёк хэмээх бүсгүйн дүрд орохын тулд дүрвэгсдийн тухай баримтат кино олноор нь үзэж, аялгатай ярьж сурчээ.

Бүтээсэн дүртэйгээ маш адилхан

Гэхдээ Хо Ён өмнө нь дүртэйгээ адилхан нөхцөл байдалд байж үзсэн учраас тийм ч их хүндрэл гараагүй гэнэ. Тэрээр 2016 онд дөнгөж 22 настайдаа загвар өмсөгчийн карьерыг хөөн, эх орноо орхисон юм. Үүний дараа хэсэгтээ ганцаардаж, өөрөө өөртөө найдахаас өөр аргагүй болж байсан бөгөөд дүрээ бүтээхдээ тэр үеийн мэдрэмжээ ашигласан гэжээ. 

4 BLACKPINK хамтлагийн Женнитэй сайн найз

Тэрээр алдарт BLACKPINK  хамтлагийн гишүүн Женнитэй тун дотно байдаг бөгөөд нэгэндээ байнга туслаж, хамтдаа авхуулсан зургуудаа цахим орчинд хуваалцдаг. Тэр ч байтугай Женни Squid Game-ийн зураг авалтын үеэр Хо Ёнд санаа тавьж, явуулын кофе шоп хүртэл илгээж байжээ.

BLACKPINK хамтлагийн Женнитэй сайн найз

5 Түүний найз залуу нь Солонгосын нэртэй жүжигчин

Жун Хо Ён болон жүжигчин И Дон Ви нар 2016 онд үерхлээ албан ёсны болгожээ. Өдгөө 36 настай жүжигчин эр "Reply 1988" цуврал болон "The Handmaiden", "Extreme Job" зэрэг уран бүтээлүүдэд тоглож нэрд гарсан билээ. Тэрээр мөн энэ жил шинээр байгуулагдсан "MSG Wannabe" хэмээх R&B хамтлагийн гишүүн юм. 

Түүний найз залуу нь Солонгосын нэртэй жүжигчин

Ингээд та бүхэнд сэтгэл татам Жун Хо Ёны сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()