1
"Theory of Everything" (2014)
Физикийн салбарыг орвонгоор нь өөрчилж чадсан эрдэмтэн Стивен Хокинг залуу наснаасаа судасны хатуурал хэмээх өвчнөөр шаналж эхэлсэн байдаг. Түүний бие нь бага багаар саажиж байсны дээр эмч нар 26 настай байхад нь Стивенийг ердөө 2 жилийн настай гэж байжээ. Гэвч тэрээр гайхалтай хайрын тусламжтай өвчнөө тодорхой хэмжээнд дийлж чадсан төдийгүй түүхэнд үлдэх агуу нээлтүүдээ хийсэн байдаг. "Theory of Everything" кино нь Стивен Хокингийн залуу насны тухай өгүүлдэг юм.
2
"The Diving Bell and the Butterfly" (2007)
Сэтгүүлзүйн салбарт өндөр амжилт гаргаж, алдарт ELLE сэтгүүлийн эрхлэгч болсон Жан-Доминик Боби хэмээх эр 43 настайдаа цус харвасан бөгөөд үүнээс болоод 20 жилийн турш ухаангүй хэвтжээ. Сэрснийхээ дараа тэрээр зөвхөн зүүн нүдээ л хөдөлгөх чадвартай болсон байна. Гэхдээ тэрээр нүдээрээ дамжуулан бусадтай харилцаж, бүр бүтэн харилцан яриа үүсгэж чаддаг болсон аж. Энэхүү түүх хожим нь ном болсон бөгөөд тэрхүү номоос энэ киног сэдэвлэн бүтээжээ.
3
"Scent of a Woman" (1992)
Чарли Симмс хэмээх залуу чөлөөндөө гарсан хараагүй дэд хурандаа Фрэнк Слейдийг асрах ажилд ордог байна. Тэгтэл Чарли удалгүй Фрэнк сохорсондоо үнэхээр сэтгэлээр унасны дээр амиа хорлохоор төлөвлөж буйг олж мэддэг юм. Үүний дараа Чарли болон Фрэнк нар бие биендээ амьдрах урам зориг хайрлаж буй тухай энэ кино өгүүлнэ.
4
"The Intouchables" (2011)
Филипп хэмээх эр осолд орсноос болж толгойноос доошхи мэдрэлээ алдсан аж. Ингээд тэрээр Дрисс хэмээх залууг өөрийн асрагчаа болгон авна. Удалгүй огт өөр амьдралыг үзэх үзэлтэй хоёр эр бие биенээ өөрчилж чаддаг байна. Энэхүү киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд бүх цагийн үеийн хамгийн өндөр орлого олсон франц кино болжээ.
5
"Me before you" 2016
Банкны захирлаар ажиллаж байсан чинээлэг эр Уилл Трейнор мотоциклын осолд орж суумгай болдог. Тэрээр өөрийн асрагчаар Луиза хэмээх бүсгүйг ажилд авснаар киноны үйл явдал өрнөнө.
Тэд эхэндээ байнга муудалцах боловч удалгүй Луизагийн гэгээлэг зан чанарын ачаар Уилл ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх чадвартай болно. Энэхүү киног зохиолч Жожо Мойесийн “Me before you” хэмээх романаас сэдэвлэсэн бүтээсэн юм.
6
"Soul Surfer" (2011)
13 настай Бетани Хамилтон хэмээх охин серфингээр идвэхитэй хичээллэдэг байв. Харамсалтай нь тэрээр нэгэн өдөр аварга загасанд бариулж зүүн гараа алддаг байна. Эхэндээ түүнд амьдрал нь дууссан мэт санагдаж байсан ч хожим тэрээр дахин хайртай спортоороо хичээллэх урам зоргийг олж чадна. Энэхүү киног бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.
7
"Me too" 2009
Даниэл хэмээх дунд эргэм насны эр дээд боловсролтойн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах төвд мэргэжилтнээр ажилладаг ч дауны синдромтойн улмаас амьдрал нь хүндрэлээр дүүрэн байна. Азаар тэрээр Лаура хэмээх бүсгүйтэй учирч, түүнтэй хайр сэтгэлийн харилцаа үүсгэдэг юм. Энэхүү кино нь дауны синдромтой хүмүүсийн амьдралыг гайхалтай бодитоор харуулж чадсан гэдгээрээ алдартай юм.
8
"Honey in the Head" 2014
Амандусын оюуны чадавх нь эхнэрээ нас барсны дараа аажмаар муудаж эхэлсэн бөгөөд үр хүүхдүүд нь түүнийг ад үзэж эхэлнэ. Ганцхан Тилда хэмээх охин зөнөсөн Амандус өвөөгөө асардаг байна. Өвөөгөө сэтгэлийн гүнээсээ хайрладаг Тилда дурсамжийг нь сэргээхийн тулд аялалд хамт гарч буй тухай энэ кино өгүүлнэ. Сонирхолтой нь энэ кино инээдмийн төрөлд хамаардаг ажээ.